Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажилладаг байсан С.Болормаа бүсгүй 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэрэг явдлын мэдээллүүд хэвлэлүүдээр цацагдаж, аймгийн Засаг дарга болон удирдлагууд энэ хэрэгт оролцоотой, архи дарс ууж, найралж цэнгэсэн асуудал яригдахтай зэрэгцэн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл өгсөн. Ингэхдээ “Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий субьектууд ЗДТГ-ын ямар нэг өрөөнд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.
Гэтэл энэ хэрэгт хамгийн их хамааралтай байж мэдэх тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж өчигдөр газар дээр нь ажиллаж буй zarig.mn сайтын сэтгүүлч Ц.Анхзулд хоолой чичрүүлэн, бачууран ярихдаа “Архи уусан зүйл огт байхгүй. Талийгаачийг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй” хэмээн мэлзээд зугтсан.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийнх нь төвөөс дарга нар нь архидан согтуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гээд хэлээд байхад аймгийн нь цагдаагийн газрын дэд дарга Н.Эрдэнэ-Очир нь хүчээр шахам хэдэн үг хэлсэн ч түүндээ дарга нарыг архидан согтуурсан байж болзошгүй талаар нь ганц ч үг ганхийсэнгүй, “шалгаж байна” гэх үгээр түрий барин мөн л зугатав.
Түүнчлэн тухайн орой ЗДТГ-ын манаач хийж байсан иргэн "В.Рэнцэндорж даргын нарийн бичиг н.Энхболд өөр нэгэн эрэгтэй хүнтэй хамт эмэгтэй хүн үүрч дүүрээд, шөнийн 12:20 цагийн орчимд гарч явсан. Тэгж явахыг нь цонхоор харсан. Нарийн бичгийг эргээд орж ирэхэд нь юун хүнийг үүрч явааг асуухад амиа алдсан бүсгүйг архи уугаад согтсон, ажлынх нь хүн ирж авч байгаа юм гэж хэлсэн" хэмээн гэрчлээд байхад засаг дарга В.Рэнцэндорж нь талийгаачийг ажлынх нь өрөөнөөс өөрийнхөө хоёр хөлөөр алхаад гараад явсаан гээд мөн л хоолой зангируулан худал хэлсэн. Тэрбээр өмнө нь цагдаагийн алба хаагч байсан, танхайн хэргээр шийтгүүлж, тэнсэн харгалзах ял авч байсан байх юм. Ийм хүн яаж ч яваад Засаг дарга болсныг ёстой таашгүй ээ. Мэдээж цагдаа байсан учраас хэргийн шалгалтын ажиллагаанд нөлөөлж магадгүй гэдгийг ч хардах эрх бидэнд бий.
Юу л болох бол доо. Зам тээврийн яаманд архидан согтуурч байсан нөхдүүд мөн л албан тасалгаандаа нэгнийхээ аминд хүрч, яамныхаа гадна гаргаад хаячихсан байсан хэрэг гарсан даа. Хүний аминд хүрсэн Б.Махбал гэгчийг өдийг хүртэл ял тулгаж чадаагүй л аргацаасаар явна. Хүн алчихсан хүнийг яллаад явуулахад юу нь тэгж удаашраад байгаад ойлгоход тун ч бэрх. Энэ удаагийн хэрэг яг энэ тийшээгээ замхарчих вий дээ гэх болгоомжлол, хардлага сэтгүүлч бидэнд байна. Учир юу гэвээс, талийгаач бүсгүйн амиа алдсан хэрэгтэй холбогдуулж аймгийн Засаг дарга болон бусад удирдлагуудын хэнийг нь ч сэжигтэн, яллагдагчаар татаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл “үхсэн хүн үг хэлэх биш” гэдэгчлэн энэ бүсгүйн үхлийг амиа хорлолт, эсвэл гадны нөлөөгүй хөлдөлт гээд дараад өнгөрөөх юм биш биз дээ.
Уг нь Засгийн газрын тэргүүн төрийн албан хаагчид, хурган, төлгөн дарга нарыг албан өрөөндөө архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. Гэвч түүний гаргасан тушаал шийдвэр, тогтоол, дүрэм журмын өөдөөс орон нутгийн удирдлагууд "салаавч гаргадаг" болж таарч байна уу. Албан тасалгаандаа архидан согтуурч, улмаар эрдэнэт хүний аминд хүрдэг, цаашлаад алаг үрс, ар гэрийнхнийг нь бүлтийтэл өнчрүүлээд, хэргийг нь замхруулдаг завхрал байсаар байх уу!!!
91 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ийм мэдээ бичих ч гэж дээ. Найруулга гэж авах юм алгаа. Арай арай. Юу ч явж сурвалжлаагүй, бусдын мэдээллийг ашиглаж бичихдээ ядаж зөв хуулмаар юм.
Монголд архины хамааралтай нас барсан хүний тоо маш их байгаа, сайтууд ямар учиртай бичээд байгаа нь ойлгомжтой бус уу, нийгмийг эмх замбараагүй байдал оруулсан захиалгат үйлдэл гэж бодож байна. Энэ байдал нь хүндээ ч биш, намдаа ч биш, нийгэмдээ байна гэж бодож байна
Яг гэрээс нь Чирж үсдээд аваачиж архи уулгаад алчихсан юм шиг л бичих юм 2 ХҮҮХЭДТЭЙ НӨХӨРТЭЙ ЮМ БАЙЖ ҮЛИЙГЭЭ ХИЙЖ АРХИДАЖ ЯНХАНДАЖ ЯВДАГ ЮМ ОДОО НЭГ ИХ ГЭГЭЭРСЭН ХҮМҮҮС НЬ ХУДАЛ МАГТХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Ter aluurchin dargatsaruudiin hamsaatan uu uuruu, hun yu tarina tuuniig huraaj awdag umdaa
Эхлээд архиа ямар төрлийн спиртээр хийсэн нь шалгаачээ. Монголд сүүлийн үед архинаас болж хүмүүс янз бүрийн байдлаар үхээд байгаа. Энэ нь зориулалтын бус спиртээр архиа хийгээд байнаа юм биш үү . Архи ууссан хүн бүр ухаанаа шууд алдаад учраа мэдэхгүй болоод байнс шүү дээ
Lol, humuus yamar muuhai boltsimdee
Х.Баттулгаа, У.Хүрэлсүхээ эрдэнэт хүний амь үнэ цэнэгүй болчихсон юмуу
гадны нөлөөгүй гээл хаана. ойлгомжтой. Ц. Нямдорж хүүрийг байсан цагт авилагч хулгайч алуурчид илэрэхгүй
Амарбаясгалангийн хү гээд Раднаасэдийн томилуулсан хүнийг хавчин гадуурхаж ад үзэж ийм хэрэг үүссэн бололтой. Гэхдээ тэр охин хэний ч дэмжлэггүй дээшээ гарах мундэг эмэгтэй байсан .
ХҮҮКийн ЗГын цусан балаг МАНгаруудын аллага үүгээр дуусах бол уу. Хайранч хүний ам. УМмани бадмихум
МАН АЙМАГИЙН ЗАСАГ ДАРГАД ИЙМЭРХҮҮ ХҮН ТАВИХ БОЛ ЮУ Ч БИШ ИХ ХУРАЛД ЭНЭНЭЭС АЙМААР ХҮНЭЭ ДЭВШҮҮЛДЭГ ГЭЭД БОДЧИХ
Энэ хэргийн харьяаллыг өөрчилж ЦЕГ-ын мөрдөгчид гардан шалгаж яаралтай шийдвэрлэх ёстой шүү.Махбалын хэргийг шийдэхгүй өөхшүүлсэн асуудал алуурчдыг олноор нь бэлтгэж байна.
Eren alban tushaalaa ogohgui gediigeed bval alchihdag songomol argatai bolson iym bna doo. Tegeed uurj avaachaad neg gazar hayad l medehgui geed l boloo.
Хүрэлсүхээ та намаа хоёр хувааж 2012 онд ялагдуулаад өөрөө амь зулбан харийн орон руу зугтсан.Одоо үлдсэн хэсгийг дахин хувааж энэ намыг түүхийн хуудаснаас арчуулахыг зориод байгаа юм биш биз.Танай намын генсек Амарбаясгалан энэ асуудлыг гардан зохион байгуулж байгааг та мэддэгүү. Танаас хариуцлага нэхэх цаг ирнэ шүү.Та үнэн эх оронч юм бол төрийн албанд шигдсэн архаг архичин алуурчдаа цэвэрлэх байсан юмдаа.Үүнд таны итгэж бүрдүүлсэн баг чинь таны эсрэг ажиллаад байна уу,эсвэл таны бодлого юмуу.Улс эх орноо гэсэн хүн бүр зэвүүцэж байна.
арчигдсан н дээр.
Нүдний булай булай
аймгийн цагдаа засаг даргадаа захирагддаг учир байцааж чадахгүй
Tiishd gachin huuliin systemtei durgui hureed muuhairaad bna. Ene uls yatsiin be.
Албан газар үүдний жижүүр гэж нэг гэрч баймаар юмаа. Хамгаалагч бол хэн орж гарсан бүгдийг сайн мэдэж байх ёстой баймаар юмаа
Хөөрхий минь тэр манаач нь үнэнийг хэлээд гэрчихээд ыайна ш дээ. Энэ үгээ дахин давтан баталвал амь насанд ч хадахаас сийхгүй болсон засаглалтай болсоон .Нэгэн цагт ертөнцийн чихнээ дуурсгж байсан хөөрхий монголын минь засаг төрийг ингэтэл нь доройтуулсан нөхөдөд эгэл иргэд бид харамсаад барахгүй юм.
Танхайн хэргээр тэнсэнгийн ялтай байхдаа 2016 оны сонгуулийн дараа Сүррагчаа гэгчтэй хамт архи ууж намынхаа гишүүдийг зодсон. Жилийн өмнө хуучин засаг даргатайгаа зодолдож гараа хугалсан энэ тэр наад нөхөр чинь юун засаг дарга шоронд байх ёстой хүн. Ман ёс зүйтэй хүнээ албан тушаалд тавьж сурмаар юм
Рэнцэндорж бол тийм яахаа алдсан танхай хүн бишээ. Энд бас улс төр яваад байна. хамгийн харамсалтай нь эмэгтэй хүнийг ажлыг нь авахаар дарамталсан нь маш буруу. түүнээс танхайн хэрэг мэрэг цагдаа байсан гэх мэт нь хувь хүнийх нь араншин бол биш эелдэг боловсон боловсрол мэдлэгтэй МАН-даа хамгийн гайгүй ёс суртахуунтай хүн гэж дүгнэж явдаг.
150.129.142.239 hamaatan ni baihaa
Монгол улсын ерөнхий сайд,МАН-ын дарга У.Хүрэлсүхээ таны хийж байгаа зоримог алхам,бүтээн байгуулалтыг ард түмний дийлэнх нь үнэлж байгаа.Гэхдээ төрийн албанд сахилга дэг журмыг эрс сайжруулна гэсэн амлалт чинь алхамч урагшилсангүй.Энэ бол ард түмний гол хүлээлт байлаа. Тэгвэл ЗТЯ-ны төрийн н.б Махбал,Говь-Алтайн засаг дарга Ренчиндорж нарын шалгарсан алуурчид энэ хариуцлагатай эгзэгтэй цаг үед өөрийн чинь болоод намын нэр хүндийг шаварт хутгалаа.Энэ мэтийн өчнөөн хулгайч нар шат шатанд байгаа.
Монгол есонд хүнийг шинжихдээ нөхөрлөж яваа хүнээр нь шинж гэлэг үг бий. Энэ уламжлал шалгуураар харвал МАН-д нэг олигтой хүн байхгүй нь гарцаагүй ээ. Үүний балгаа нь төрийн ордон,төрийн яам, орон нутгийн төрийн захиргаанд хүн амины хэрэг гараад байгааг тохиолынх,золгүй явдал гэж үзэх аргагүй,эрх мэдэл,эд хөрөндөө эрмэгшсэн танхайчуудаар төрийн алба хашуулсний гай,харамсалтай. Шахмал шүлш гэгчийг шахсаар нүдэнд харагдах утаа багассан ч харагдахгүй хор хөнөөл нь багасаагүйн баталгаа 10 гаруй хүн үхсэн, 1000 гаруй хүн хордож эмнэлэгт хандсан.
Утаатай үед хэдэн хүн үсэн тоо чи мэдэх үү
хурэлсухийн онгон дээр яасан олоо хур цаг бусаар амиа алдаж ухэл хагацал айл бурээс салахгуй зовж байнадаа монголчууд
Харин тийм ээ өөрөө хөл хорио тогтоочихонгуутаа л Шилийн богд зорьсон байдаг юм.Шилийн богдын эзэн савдаг шудрага бусийг үйлддэг хүнийг хүлээн йвдаггүйгээр барйхгүй муу л ханддаг гэж нутгийн хөгшид хуучилдаг юм.Үнэн байх оо
Энэ нөхрийг одоо хүртэл цагдан хориогүй байгаа юмуу . Цагдаад байсан лалрууд ч эвгүй гарууд байдаг юм даа. Баянхонгорт бас 1 лалрын цагдаа ИТХын мануухай болчоод 100 саяын хахууль авчаад ичих ч үгүй яваад бна Алуурчин, авлигачин, хулгайч нараа халаачээ Хүрэлсүх даргаа
Одоо муучилдаг хуучны МАН биш болсоон.Ухаан мөчид эрх мэдэл,эд хөрөнгий донтонгуудын оргоног газар болсоон
Iim hvmvvsiig horij shalgahgvi bol Mongol tor Mongol tsagdaa baigaad ch yadgiin. Bvtehgvi vmnuud..
Энхрий хайрт МАН ханы хүмүүс эрх дарх бүгд бий хохирог буруудаад дарга нар нь зөвдөөд гарна харцгааж байяа
Ter neg jul yag iim baidlaar neg zaluu neg ailiin uuden deer Nas barsan gevzh ter ueiin cagdaa medej baigaazh medeegui durtei unguruun shuu tend baisan ailuud zh medej baigaa gej odoo boltol boddog Shui
Yah haana ve todorhoi on sartai bicheech
Говьалтай засаг дарга бсан Гансэлэм гэгч нөхрийг шалгаач их хүн муутай хорчин нөхөр бгаадаа
2016оноос хойшхи бүх ажлаас гаргасан болон өөрчилсөн /хүмүүсййн энэ нөхдүүдийн шийдвэрээр/ шийдвэрүүд нь дандаа дарамт шахалт үзүүлж гаргасан ихэнх нь шүүхээр эргэж тогтоогдож байна. Шинээр томилогдсон хүмүүсийг томилсон хүнтэй нь маш нарийн шалгах хэрэгтэй. ТА-ны зээлээс зээлийн хооронд явж байгаа жирийн албан хаагчийг хувийн болон бизнэс банкинд ажиллаж байсан мөнгөтэй хүмүүс ГАА-т ажилд орсон шүү
2016 оноос хойш энэ намын нөхдүүд дээд дунд шатанд үгсэн хуйвалдаж маш олон хүний амь амьдралаар тоглодог. одоо өмнө нь байсан дарга нар бол сумдын дарга нартай өөрсдөд нь тайлагдаагүй хүнийг яаж ч болно ганцхандээр очиход маш найдвартай хамгаалж ял зэмгүй байлгаж чадна гэдэг амлалт өгдөг хүмүүс
Говь-Алтайд өмнөх сонгуулиар тавигдсан, одоо ажил хийж байгаа 2 талын хооронд маш том зөрчил аймагт байнаа. Энэ нь үндсэндээ Раднаабазар, Амарбайсгалан 2-ын зөрчилтэй уудэлтэй. Үүнийг сайн шалгаж хэрэгтэй. Гол нь тэр үүрээд гарсан хүн л мэдэх юм байна ш дээ. Сэтгүүлчид нь шүүгч болсон цаг байна даа
Говь-алтайн засаг дарга алуурчин Рэнцэндорж эмэгтэй хүний ажлыг булаан авах гэж эмэгтэйг хорлосон байна,төрийн алба алуурчдаар дүүрлээ баттулгаа занданшатараа,хүрэлсүхээ ингээд албан тасалгаандаа алаад байхуу,цаашдаа хэдийг алах вэ,нөгөө алуурчин махбал яасан бэ,цагаадсан уу,монгол орон сүйрлээ,төрийн алба алуурчин хулгайчдаар дүүрлээ,говьалтайн цагдаагийнханыг түргэн ажлаас нь зайлуулах болжээ.
энэ сэтгэл мэдрэлийн өвчтөнийг олоочээ. юу бичиж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байгаа даа
Хөөрхий дөө. Энэ одоо хэнийх нь гар хол юм бол? Нүдэн дээр төрийн албанд алуур удаа дараа гараад байгаад л харамссандаа төрийн 3 өндөрлөгөөс асуусан байна. Юун буруу гэж ?Тэгээд хэнээс асуух юм!!!
Нууц амрагтаа ажлын байрыг нь авч өгөх гэж байсан юм бишүү .
Эрх мэдэл атгасан энэ муу Рэнцэндорж яаж ч бултаад нэмэргүй ш тэ. Чи биеээ хамгаалах чадваргүй эмэгтэйг хүчирхийлсэн хүн алсан нь ойлгомжтой. Энэ Говьалтайн цагдаа нар ямар арчаагүй юм бэ.Энэ нөхрийг албан тушаалаас нь хурдан огцруулж шалгахгүй бол болхгүй .
Төрийн бүх шатны албан өрөөнд хүний амь эрсдээд байна ш дээ. Үүнийг төр засаг нь таслан зогсоох арга хэмжээ авах бус уу?
Ажлын байран дээрээ архидан согтуурч хүн алаад байхад хууль шүүх цэрэг цагдаа нь ажилладагүй хачирхалтай нийгэм болжээ Тээр жил яалаа нөгөө түмний нүдэндээ дээр Түмэнгэрэп гэгч МАНчин нэгнийгээ алчихсан саяхан яамныхаа байранд бас л нэг амь хохирсон ,бас ордон дотор ,одоо бүр орон нутагтаа халдварлаж эхэлжээ
муу комментийн алуурчин минь хүн алсан гэж бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж байгаагаа мэдэж байна уу? хүний мууд дуртай сэтгэцийн өвчтөн
Төрийн Албанд иймэрхүү хэргээ хүлээх хариуцлага ухамсар зориг байхгүй бэртэгчингүүд зөндөө бий. Албан тушаалын дон шүглэсэн гажгууд шүү
Баянчандманы нэг дарга ажилтнаа дуудаад хүчинддэг хэрэгтэй төстэй юм бишүү
Төриййн албанд очих гэж ингэтлээ шунана гэдэг чинь хяналтгүй мөнгө хэрэглэх боломжтой гэсэн үг. Бизнес хийх гэж зовж зүдрэлгүйгээр мөнгө олдог болоод л ингэж авирлаж байгаа юм. Одоо энэ үзэгдлийг таслан зогсоох цаг нь болжээ
АМАРБАЯСГАЛАНГИЙН ТАВЬСАН ХҮН.
хүний үхлийг улстөржүүлж байдаг адгийн шаар юм даа чи
Угаасаа улс төрийн аллага юм биш үү
Хүрэлсүх гэсэн тэнэгүүд олон байна.Хүрэлсүхийн сонгуулийн мөнгийг Амарбаясгалан хийж өгсөн.концесс ЖДҮ тарааж.Мөнгөгүй хандивгүй сонгууль хийнэ гэж ярьдаг дэлхийд байхгүй тэнэгүүд.Хүрэлсүх сэлэм эргүүлж попорч чадсан.Тэр ашиггүй нэр хүндээр нь нам нь сонгуульд ялна.Сүүлийн 20 жилд өндөр алба хашсан Хүрэлсүх Нямдорж Улаан Энхтүвшингүй МАНАН баыхгүй .шал худлаа гар.
хүний үхлийг улстөрийн зорилгоор ашиглаж байна ш дээ. муухаймуухай гэхэд арай л муухай болжээ
орон нутагтаа удсан, цагдаа байж хүн дарамтлаад сурсан, дээрээ татаастай /амарбаясгалан/ гээд эрдсэн энэ гэмт хэрэгтнийг засаг дарга болгосон нь гутамшиг , албан тасалгаандаа архидаж хүний аминд хүрчээд яаж өөрийгөө өмгөөлөн тайлбар хийгээд зогсож байнаа, бузар амьтан чинь. Энийгээ яах гэж байна МАН-ынхаан. Яам тамгын газар хүн алдаг энэ зуршлаа хэзээ болихийн бэ, сүүлдээ төрд ажиллана гэдэг амины золиостой ажил боллоо шүү. Хүрэлсүх сайдыг л харья
Архины аагаар эмэгтэй ажилтнаа дарамтлах гэж дуудаж, эмэгтэй ирээд шудрага шаардлага тавьсан, чи муу миний урдаас юм хэлдэг хэн бэ гээд хүчээр аманд нь архи цутгаад дараа нь алсан тэгээд талийгчтай хамт ажиллаж байсан өөрийнхөө нэг таарсан амьтныг дуудаж, талийгчийн албан тушаалыг амлаад цогцсыг нь машинд хийлгэж өөр газар аваачиж орхисон. Одоо манаач өвгөнийг алаад архины хордлого, осолдож хөлдсөн болгохоор улайрна. ийм л юм харагдаж байна.
энэ цагдааг хорихгүй бгаа нь сонин бна
АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХАА БАЙСАН ИЙМЭРХҮҮ БАЙНГА ХОР ЯРЬЖ ЯВДАГ ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ Л БОДДОГ ЭД НАР ХҮНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ ИЙМ Л НИЙГМИЙГ 50,60 аад ОНЫХОН БАЙГУУЛСАН Ш ДЭЭ МОНГОЛ ХҮНТЭЙ ЯРИХАД СЭТГЭЛ ГУТНА ГЭЖ ГАДНЫ ХҮН ХЭЛСЭН БСАН
Засаг п чамайг буудаж ална болгоомжтой байгаарай
Хүнд цаг үе амьдарч байн даа хэлэх ч үг алга чаддаг бол Хүрэлсүх сайдтай уулзаж бүх зовлонго ярих юмсан даан ч бидэнтэй уулзуулахгүй л дээ
Гс.Санаа нэгт хүмүүстээ хэлэхэд тэр Хүрэлсүх сонгууль ойртсон үед мөрөн дээр чинь гараа тавиад худал инээмсэглэн яаж жүжиглэх бол оо.Яг чиний бодлыг сонсоод тусалж зовлон хуваалцаж харагдаач.ямар сайхан сэтгэлтэй гэнэн нөхөр вэ?Түүнд итгэж горьдож л байдаг.
Цагийн гарз.Энэ бүх бусармаг асуудлыг ухаан муут,оройгүй шуналт Хүүоийн удирдлагаар нийгэмд түгээж байгаа. Энэ бусармаг үйлдлийн учир утгыг ойлгохгүй нийгмийн хар масс болох биэ ээ үнэгч эмэгтэйчүүдээс эхлээд Хүүх их юм хийж байна гэж ярьдаг юм билээ Эрээн биеээ үнэлдэг нэг залуухан хүүхэн Хүрэлсух овоо юм хийгээд байна гэж байсан. Тэр төрийн ажлын сайн мууг яахин ялгах ухаан байхав дээ. Энэ мэт хар масын тогойг яаж угааж байгааний тод жишээ
цагдаа цагдаа сэтгэхүйгээрээ буюу хүн дарамталж л сэжиглэж л ажилана
Yostoi muuhai yumaa ene MAN.
ОНГОЙ БАЙДАЛЫН ҮЕД АРХИДАЖ БАЙВАЛ АЙМГИЙН ТАГНУУЛЫНХАН ИРЖ ТАСЛАН ЗОГСООДОГ БАЙМААР ЮМ.
Амарбаясгалангийн тавьсан хүн
зам тээврийн яаманд цагдаа байсан нэг нөхөр басхүний аминд хүрсэн Бас зүгээр
Цагдаа нар төрд гараад бусдын амь насыг туршилтын туулай мэт толгож байна Хүрэлсүх шүүж бүх цагда хийж байсан нөхдийг хал
Халахгүй ээ,сансны гарз. Харин хийгээгүй хэргээр хүнийг гутаан доромжилох,бүр удам судраар нь гүтгэн харлуулах, хүний хийж эхлүүлсэн ажлын сайн эхлэлийг булаан авч бид хийсэн гэж попдоно гэвэл хамгийн сайн хийж чадна. Гар хөл нь ч гарамгйа ажиллана. Бас ирээдүйд хийх ажлаа өнөө маргаашгүй хийгдчих мэтээр уран сайхнаар хөхөө мэт донгодох,, томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцээгээгүйлгүй хэсэгчлэн нээж тууз хайчилан попдохдоо бүр гарамгай,
Oroondoo niilj bgaa alsan um bizdee
Гаднаас мөрдөгч,шинжээчдийн баг бүрдүүлж томилж ажиллуулбал юу юм гэхээс аймаг дотроо ах дүү хамаатан садан гээд хэргийг будлиулж мэдэхээр юм байна. Шударга ажиллаж үнэнийг олоосой билээ.
Харах царайний нүд н гүйлгэнээд хүн алсан нь илт бн талийгаачийн сүнс эргэлдэж бн даа удахгүй араасаа дагуулж явна
MUU ORKNAG UURIIG NI ALAH YUMSAN
ер нь заригийн сэтгүүлчийн ярилцлагаас харахад бүгд л худлаа цаг нар нь зөрсөн юм л яриад бна лэшд Тэр цагдаагийн даргых нь байж бгаа царайгээ
бие муутай хүн архи ууж болдоггүй юм. чи ч гэсэн. яг юу болсныг тэр зариг чинь ч, чи ч мэдэхгүй
Хүн учир битүүлэг амь хасаа алдчихаад байхад цагдаа нар хорихгүй, нөгөөх нь би буруугүй гээд гадуур байж байдаг, албан тушаалтай хүн юу ч хийсэн болдог нийгэм болждээ !
Ажлын байранд архидвал шууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасах хэрэгтэй
Хүрэлсүх сайдын сэлэмийг одоо харах үлдлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед албан өрөөндөө архи уусан нь тодорхой байхад шууд огцоруулах эрхтэй. Харин хүн амины хэрэгийн хувьд хууль хяналтын байгууллага тогтооно биз. Ийм л нөхдүүд төрд олон доо
Рэнцэндорж мэтийн дарганцаруудаас төр салах хэрэгтэй, ийм арчаагүй амьтадыг нууцаар мэдээлэл авч шалгаад буруутай бол ажлаас нь чөлөөлдөг байх хэрэгтэй дээ
Унэхээр гэрч байгаа бол ийм асуудлыг шийддэггуй цагдаа шуухтэй монгол улс яах болж байнаа.Амьд явах эрх чолоогуй болжээ бид.
ман ын еренхий нарийн бичгийн дарга амарбаясгалан гэж нэг шаар байнаа дандаа хэргийн эхлэлийг тавьж байдаг еедгуй амьтан юм бишуу жаран саяаас эхлээд орон нутгийг хуртэл ийм байдалд оруулж байна махбалын хэрэг бол манай шуух прокурор ямар хэмжээнд ялзарсны яруу тод илрэл одоо бур алуурчин нь хохирогч болж алуулсан нь еерее ухсэн болох л гээд байна даа яана даа энэ ман ан сенех цаг болоогуй юу
Миний монголчууд архиндаа живээд, өнгө мөнгөнд шунаад сүйрч байна даа
Аймгийн цагдаагийн дарга нар шалгаж чадахгүй. Ер нь гэрч батлаад байгаа юм бна ш дээ. Ийм тодорхой юмыг шийдэж чадахгүй манай хуулийнхан авилгал,дарамтанд автсан нь тодорхой байна. Ямар ч гэсэн архидсан асуудлаар нь засаг даргыг хамт байсан удирдлагуудтай нь эхлээд халах хэрэгтэй.
Хэнийг нь гэж халах юм дээ? Төр засгийг албыг дээрээсээ эхлээд иймэрхүү ухаан мөчид оройгүй шуналтнуудын бүлэглэлийн гар очсон.
Манай шүүх хөрөнгө мөнгөтэй том хүнд бол цаашаа ш дээ жирийн иргэнийг бол дор нь янзална Махбал хүн алсан уу алсан хичнээнч уддаг юм ***** ТӨР ШҮүх
Хувийн эрх ашиг, амбиц сандал ширээ хөөсөн сайд, дарга нарын өчүүхэн сэтгэлгээнээс хайран алтан амь эрсдлээ бид хайран эрдэнээ алдаж, Эрчим хшчний яамны сайд 10 хувийн Даваасүрэн гэж хавь ойроо, хавьтсан ыүхнээ дарамталж суудаг хулгайч байна, шударга ажил шаарддаг бол яахав, өшөө хонзон л бодож суудаг, ОЙ ГУТАМ
ЦЕГ-с тусгай мөрдөн байцаагч томилох,гэрч болох манаач В.Рэнчиндорж гуайг хамгаалах.Засаг захиргааны байранд архидан согтууруулах ундаа хэргэлсэн нөхдүүдийг ажлаас нь халж цагдаагийн байгууллагад шилжүүлэх ажлыг яаралтай хийгүй бол замхрах магадлал өндөр байна.
hurelsuhee ene turiin albanii arhidaltand hynalt taviach, ene humuustee hariutslaga toots shudarga ys yrih durtai biz de ter shudarga ys chini haana bnaaa
Гөлөгнөөд байж байгааг нь харахаас ой гутам
Харин тийм.
Ийм хүмүүсийг аймгийн цагдаа үнэн бодитоор шалгаж чадахгүй л дээ. Эдгээр хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлж байгаад шалгах хэрэгтэй. Эрх мэдэлтэй байгаа үедээ яагаад ч гараад л явчихна. Төрийн албаны байранд архидан согтуурсаны төлөө ажлаасаа халагдах ёстой.