2020 оны 2-р сарын 21
9 цаг 35 минут

Цоохор ирвэсний эд эрхтэн худалдан борлуулах гэж байсан этгээдийг илрүүллээ

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2020 оны 02 дугаар сарын 19-ний 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” Супермаркетийн хойд талын автомашины зогсоол дээр иргэн А нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон Цоохор ирвэсийн түүхий эд болох хоёр ширхэг арьс, гавлын яс, соёоны хамт худалдан борлуулах гэж байх үед нь илрүүллээ.

Цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, гавлын яс, соёо зэргийг БНХАУ-ын иргэд өндөр үнээр худалдаж авдаг гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд байгаагаас ашиг, орлого олох зорилгоор дээрх амьтныг хууль бусаар агнажээ.

Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Завхан аймгуудад Цоохор ирвэсийн тархац нэмэгдэж малруу халдаж байгаатай холбоотойгоор иргэд агнаж байж болзошгүй нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Монголд 700-1000 орчим цоохор ирвэс харин дэлхийд 3500 орчим бодгаль үлдээд байна. Цоохор ирвэс бол нууцлагдмал амьдралтай амьтан бөгөөд зөвхөн нэгдсэн хүчин чармайлт гаргаж байж энэ амьтныг хамгаалж чадна. Тиймээс ДБХС энэхүү үнэ цэнэтэй амьтны ирээдүй болон түүний оршин амьдрах хосгүй орчинг хадгалан хамгаалахад туслах томоохон санаачлагыг дэлхий даяар гарган Засгийн газрууд болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Цоохор ирвэсийн орон гэр болсон уулс нь устах аюулд өртөөд буй өөр олон зүйл амьтан, ургамлын амьдрах орчин юм. Уулс нь нутгийн иргэдийг хоол хүнс, түлээ түлш, эм тангийн чухал нөөцөөр хангахаас гадна олон арван сая хүний ундны усны эх үүсвэр болдог.

Тиймээс цоохор ирвэсийн нутаг дэвсгэрийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байгаа нь өндөр уулсын экосистемийг хамгаалахын зэрэгцээ тэнд амьдарч буй хүн болон байгалийг давхар хамгаалдаг.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Хууль бусаар ан агнах

1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиодолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ2 цаг 45 минутын өмнөЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргав4 цаг 52 минутын өмнөСоёлын яамны бүтцийг 7 газартай, 78 албан хаагчийн орон тоотой байхаар баталлаа4 цаг 56 минутын өмнөУлсын хэмжээнд 21 газарт автозамд эвдрэл гэмтэл үүссэнээс таван хэсэгт 5-30 метр сэтэрчээ5 цагийн өмнөШадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Барилга, хот байгуулалтын дэд сайд боллоо5 цаг 5 минутын өмнөАмиа хорлох гэж байсан охиныг аварсан цагдаагийн алба хаагчийг "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагналаа5 цаг 12 минутын өмнөОБЕГ-ын даргаар Г.Ариунбуянг томиллоо5 цаг 17 минутын өмнөТАНИЛЦ: Дэд сайд нарыг томиллоо5 цаг 23 минутын өмнөНҮБ-ын Аюулгүйн зөвлөл биечилсэн уулзалт хийжээ5 цаг 46 минутын өмнөЗурхайн ордуудын мөнгөний зурхай5 цаг 56 минутын өмнөОнцгой байдлын ерөнхий газрын даргаар Г.Ариунбуянг томиллоо6 цаг 4 минутын өмнөТэрбумтан Илон Маск, Жефф Безос, Билл Гейтс тэргүүтэй АНУ-ын нэр нөлөө бүхий хүмүүсийн “Twitter” хаяг цахим халдлагад өртжээ6 цаг 6 минутын өмнөДэлхий хэмээх гайхамшигт урлангаар...6 цаг 16 минутын өмнөSamsung Galaxy Tab S7 загварт хурууны хээ танигч байхгүй6 цаг 26 минутын өмнөГадаад оюутнуудыг АНУ-аас гаргах төлөвлөгөөг цуцалжээ6 цаг 36 минутын өмнөДэлхийн хүн ам 2064 онд дээд хэмжээнд хүрнэ6 цаг 46 минутын өмнөХ.Цэндсүрэн: Дүүтэй болох үед хүүхэд стресст их өртдөг6 цаг 56 минутын өмнөХолливудын одод хэрвээ эмэгтэй байсан бол...7 цаг 6 минутын өмнөУриалга: Эх орноо хайрлан цэвэрхэн аялцгаая7 цаг 16 минутын өмнөЗАСГИЙН ГАЗАР: Дэд сайдуудыг томилохоор болжээ7 цаг 17 минутын өмнөЯмар хүмүүс коронавирусээс эмээхгүй байж болох вэ7 цаг 26 минутын өмнөАмны хаалтыг тогтмол хэрэглэхийн ач тус7 цаг 36 минутын өмнөГерманд хурдны дээд хязгаарыг 350км/ц байхаар тогтоожээ7 цаг 42 минутын өмнөФото: 3020 оноос ирсэн мэт хэтэрхий сэргэлэн хүмүүс7 цаг 46 минутын өмнөТокиогийн олимпын наадмыг 2021 онд төлөвлөгөөний дагуу зохион байгуулна7 цаг 49 минутын өмнөХонконг дахь Японы фирмүүд шинэ хуульд санаа зовниж байна7 цаг 56 минутын өмнөДэлхийн хамгийн хачирхалтай мөөг: ''Үхдэлийн хуруу''8 цаг 6 минутын өмнө60 шахам жил агуйд амьдарч байгаа өвөрмөц гэр бүлийн түүх8 цаг 16 минутын өмнөЖ.Эрдэнэбат: Дубайн гэрээг Ч.Сайханбилэг “би хар толгойгоороо хариуцна” гэсэн8 цаг 19 минутын өмнөШинэ төрлийн бактерийг нээжээ8 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.