Энэтхэгийн Шинэ Делид болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эхний өдөр манай таван эмэгтэй тамирчин медалийн төлөө шалгарч үлдэж, гурав нь медаль хүртлээ. Тодруулбал, 55 кг-д М.Дөлгөөн, 59-д А.Батцэцэг нар мөнгө, 68-д Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртэв.
М.Дөлгөөн хэсгийн эхний барилдаанд Казахстаны Марина Зуевад 8:11-ээр ялагдсан ч удаах барилдаанд БНСУ-ын Ким Жин Хи, хагас шигшээд өнгөрсөн жилийн Японы аварга Кана Хигашикаваг нарыг цэвэр ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны Пинкитэй хүч үзэж 1:2-оор ялагдлаа. М.Дөлгөөн өнгөрсөн жил БНХАУ-ын Шианьд болсон тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү Делид амжилтаа ахиулж үзүүрлэв.
А.Батцэцэгийн хувьд хэсгийн барилдаанд Узбекистаны Гульнора Тошпулатоваг 10:0-ээр, БНСУ-ын Квон Юн Жинийг 8:2-оор, Японы Кон Юүмиг цэвэр, хагас шигшээд Казахстаны Мадине Бакбергеноваг 5:1-ээр тус тус ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт эзэн орны Сарита Морд 2:3-аар ялагдав.
“Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хоёр ялж, хоёр ялагдснаар хүрэл медаль хүртэв. Азийн аваргад анх удаа зодоглосон түүний хувьд өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Японы Нарүха Мацүюки, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, эзэн орны Дивья Какранд ялагдсан ч Узбекистаны Азода Эсбергенова, Казахстаны Албина Каиржелдинова нарыг цэвэр ялж тивийн аваргаас медаль зүүлээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
choloot bokhiin holboo heruul hiiseer baigaad ajil ni uragshlakhgui odoo enethegiig barakhaa bolijee hosoo.tsogtbayr nariin huuhduud bas l yabaagui yu Mongoloo boddoggui argagui l hujaa tsusnuud baigaam daa udirdlaguud nertei hokhduud