2020 оны 2-р сарын 21
11 цаг 50 минут

ЭМЯ: Солонгосын Дэгү хотоос ирсэн 6 оюутныг ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалтад авсан

ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг мэдээллээ хийлээ. 

Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны  Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Баярын өдрүүдээр бид нэлээд эрсдэл ихтэй нөхцөлд байх учраас аль болохоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх.  Айл хэсэхгүй байх, гэр гэртээ байх нь бүхий л байгууллагуудаас өгч буй зөвлөмж шүү гэдгийг иргэд ойлгож, анхаараасай гэж хүсэж байна" хэмээлээ. 

Түүний дараа ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 21-ий өдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавируст халдварын 75777 тохиолдол бүртгэгдэж, 2129 хүн нас бараад байна. Хятад улс эмнэлзүйн шинж тэмдэгтэй биш зөвхөн лабораториар батлагдсан тохиолдлуудаа мэдээлж эхэлсэн. Хятадаас гадна 26 улсад 1098 тохиолдол бүртгэгдсэн. 8 нас баралт бүртгэгдээд байна. Шинээр Солонгос, Японд нас баралт бүртгэгдлээ. Хятад улсад шинэ тохиолдлын тоо багасч байгаа хэдий ч Франц, Хонгконг, Япон, Солонгос, Сингапур, Тайвань, Тайланд улс халдвар голомтлон гарч байна. 

Мөн Хятад улс руу яваагүй, батлагдсан тохиолдолтой хавьтал болоогүй хүнээс халдвар тарсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаа.  Сүүлийн 24 цагийн байдлаар БНСУ-д гарсан тохиолдлын тоо бараг 3 дахин нэмэгдсэн. Хоёрдугаар сарын 20-ны өдөр 53 тохиолдол нэмж бүртгэгдсэн бол 21-ий буюу өнөөдрийн 09:00 цагийн байдлаар дахин 52 хүн халдвар авлщсан байна. Нийтдээ 156 тохиолдол 4 хот, 6 мужид бүртгэгдээд байгаа.  Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 105 тохиолдлоос 17 нь эмнэлэгтэй, 88 нь сүмийн цуглаантай холбоотой гарсан. 80 хувь нь Дэгү хотод голомтлон тархаад байна. 

Хавьтлын судалгаагаар өвчин авсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Япон, Солонгос, Сингапурт голомтлон гарч байгаа тохиолдлоос харахад, хүн ам олноороо цуглах нь халдвар дамжих гол эрсдэлт хүчин зүйл болж байна" хэмээн мэдээллээ. 

Тэгвэл ЭМЯ-ны эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа "Коронавирусийн тархалт дэлхий дахинаа томоохон асуудлуудын нэг болоод байгаа. Энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүд, гадаадын байгууллагууд сайхан сэтгэлийн хандиваа ЭМЯ-аар дамжуулан эмч, эмнэлгийн ажилчдад өгч байна. Хандивласан эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийг тухай бүр нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилаад, хүргэж өгч байгаа. 

Одоогоор ДЭМБ, "Жайка", НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын "Улаан загалмай" нийгэмлэг, Польш улдсад суугаад монгол иргэд, эмч нар, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, "Мөнхийн тун", "Мед стар эрдэнэ", "Нахиа импекс", "Монос" эмийн үйлдвэр, "Их уул трейд" гэх мэт байгууллага, хүмүүс эм, хувийн хамгаалах хэрэгсэл хандивласан" хэмээлээ. 

Харин ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, хурандаа П.Эрдэнэбат "Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны хоёрдугаа сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хааж, хязгаарлана. 21 аймаг, нийслэл хот руу орох, гарах бүхий л гарц, баталгаат бус замуудын тээвэрийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтдээ 51 цэгт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. 

Зам хаах шийдвэр гарсан үед иргэд батлагдаагүй хэсэг, уул, хадтай газраар явж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.  Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр Төрөөс гаргасан. Тиймээс золголт хийж, уул хаданд гарахгүй байхыг анхааруулъя" хэмээлээ. 

Монголчуудын хамгийн их зорчдог Азийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвар тархаж байна. Өчигдөр гэхэд Солонгосын Дэгү хотоос ирсэн оюутнуудыг ЭМЯ-аас тусгаарлах арга хэмжээг авсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ сарын 19-ний өдөр ХӨСҮТ болон Завханд тусгаарлагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй.  Өчигдөр орон Бусан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 6 оюутныг ажиглалтад аваад байна. Солонгосын Дэгү хотод өвчлөл гарсан. Энэ хотод Монголын олон оюутан залуус суралцдаг юм байна. Эдгээр оюутнуудыг яагаад ажиглалтад авсан бэ гэхээр суралцдаг сургуульд нь коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгтдсэн. 

Тиймээс сургуулийнх нь захиргаанаас өвлийн амралтыг өгч, дуудсан үед ир гээд явуулсан юм байна. Ингээд оюутнууд армаад, эх орондоо ирсэн. Бид 6 оюутнаа ХӨСҮТ-д ажиглалтад авсан. Ямар ч эмнэлзүйн шинж тэмдэг одоогоор илрээгүй, халуураагүй. Тэднээс шинжилгээ авч, тандалт хийж байна" хэмээлээ. 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.218.33Зочин   • 2020, 2 сарын 21. 13 цаг 47 минут

Наад 6 оюутанаа 14 хоног тусгаарла .

66.181.166.134Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 53 минут

Solongos 2 dahi Uhani boljee. Tend 48000 mongol bii. Hezee ch, hen ni ch hureed irj magad. Sain shalga, saitar tusgaarla, iregsediig.

103.57.92.207Зочин   • 2020, 2 сарын 21. 15 цаг 00 минут

tm,degv hot shvv

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.