2020 оны 2-р сарын 21
11 цаг 55 минут

Б.Ганхуяг: 1072 хувьцааны ногдол ашиг бэлэн мөнгө тараалт биш

“Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн даваа гаригт “Эрдэнэс тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 2019 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Нэг их наяд 80 тэрбум төгрөг  энэ жил хуваарилагдахаар байна. Үүний 85 хувийг Монгол Улсын засгийн газар, 14,7 хувийг иргэд 1072 хувьцаагаар, 0,5 хувийг аж ахуй нэгжүүд эзэмшдэг.

Өнөөдрийн байдлаар 84 мянган хувьцаа эзэмшигч маань 1072 аппликейшныг гар утсандаа татаж авсан байна. 59 мянган иргэн шинээр данс нээлгэсэн. Онлайн хэлбэрээр бүртгэж эхэлж байгаа. Хөл хорьчихсон байгаа энэ үед ачаалал багатайгаар орчин үеийн техник технологи ашиглан данс нээх  гэж байна. Брокео дилерийн 5-6 компани онлайнаар данс нээх боломжтой болсон. Та бүхэн гэрээсээ гар утаснаасаа дансаа нээлгүүлж болно. Ингэж данс нээлгэснээр хөрөнгийн зах зээлд гарах суваг нь нээгдэж байгаа юм. Бизнесийн агуулгаар нь цаашид ойлгоосой гэж хүсч байна. Мөнгөний хэмжээ сонин биш.Голь нь энэ хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороод эхэлж байна. Олон улсын хөрөнгийн зах зээл болон дотоодын хөрөнгийн биржид IPO гаргах ажил зохион байгуулна. Ингэснээр хувьцаагаа өвлүүлэх, шилжүүлэх борлуулах, нэмж худалдаж авах харилцаанууд хийгдэнэ.

Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. Ямар ч бизнесийн байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд өөрийн бизнесийн мөнгөн урсгал, төсөөлөөр хувьца гаргадаг.

Тухайн хувьцаа эзэмшигч компанийг ашигтай ажиллахыг шаардаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэх мэт олон төрлийн шаардлага тавьдаг. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” компани анх удаа цэвэр ашгаасаа хувцаа эзэмшигчиддээ, төрдөө ногдол ашиг хуваарилах гэж байна. Төрд, Монгол Улсын Засгийн газарт  850 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг очиж байгаа. Энэ мөнгөөр Засгийн газар өөрийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, Тавантолгой түлшээ авахуулаад төмөр замуудаа санхүүжүүлэх ажлуудыг хийнэ.

Иргэдийн сургууль цэцэрлэг бариач, төмөр замдаа оруулаач гэсэн санаачлага яваад байгаа. Иргэдийн санаачлагыг буруу зөв гэж дүгнэх эрх байхгүй. Компани ашигтай ажилласан учраас иргэддээ болон төрдөө ногдол ашгаар болон бэлэн мөнгөөр өгдөг. Ийм хоёр л хэлбэр байдаг. Өөр өмч хөрөнгө хэлбэрээр өгч болдоггүй юм л даа.

Монгол Улсын Засгийн газрын 85,4 хувийг үнэт цаас хэлбэрээр өгч байгаа. Иргэддээ бэлэн мөнгөөр олгож байгаа. Монгол төрийн компани зөв менежмент явуулаад, төр муу менежер биш гэдгээ харууллж, арван жил дуншсан хувьцаа амь орлоо.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаа дөрөвдүгээр сарын дундуур хийнэ. Ингээд тавдугаар сарын нэгнээс төвлөрсөн хадгаламжийн төв буюу ТХА төрийн өмчит үйлдвэрийн газраар дамжуулан иргэддээ олгож эхэлнэ. Ингэхдээ ногдол ашгаас арван хувийн татвар авна. Өөрөөр хэлбэл 90 төгрөгөөр үнэлэгдэж байгаа нэгж хувьцаа бүрээс 9 төгрөг авна. Тэгэхээр иргэдийн гар дээр нэгж хувьцаа 81 төгрөгөөр очино гэсэн үг юм.” гэв.  

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

76.107.165.63иргэн   • 2020, 2 сарын 21. 20 цаг 25 минут

Сүүлийн хэдэн сар арав дахин бага нүүрс гаргаж байсан. Одоо бүр зогссон байгаа. Хэзээ дахиж нүүрс гаргах нь тодорхойгүй. Ийм компани ямар мөнгөөрөө ногдол ашиг тараах вэ дээ. ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХийн бас нэг заль. Монголбанк л эх үүсвэрийг нь эмиссээр гаргаж шийдэж өгнө. Халамж нэхэн орилолдон оцгонолдох бэртэгчин тархины тураалт монголчууд хэзээ ч аливаа зүйлийн үр дагаврыг ойлгохгүй.

202.5.198.40зочин   • 2020, 2 сарын 21. 17 цаг 25 минут

хусмыг нь долоолгож байна. болоош дээ

66.181.161.85Зочин   • 2020, 2 сарын 21. 17 цаг 04 минут

Ard tumen hurteh estoi huvia avah heregtei nodlingiin 26500 giin nogdol ashigaar wu hiisen odoo boltol tailangaa taviagui l bna

139.5.217.58Зочин   • 2020, 2 сарын 21. 21 цаг 18 минут

Энэ мөнгөнд дахин нэмж хувьцаа олгоно.

202.55.188.92zochin   • 2020, 2 сарын 21. 17 цаг 03 минут

haha

43.228.131.113Зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 39 минут

иргэдийг бүгд тэнэг мангар гэж бодож болохгүй шүү залуу...мэдээж чи өөрөө мэдэж шийдвэр гаргаагүй гаргах ч эрх байхгүй чи бол гүйцэтгэгч цаад эзэд болох Женко Хүрэлсүх нартаа хэлээрэй сонгуулын амлалт бол би төчнөөн ажлын байр бий болгоно л гэж байдаг юм...Жишээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сонгогдсоноосоо хойш 7 сая ажлын байр бий болсон байна...

66.181.176.201Зочин   • 2020, 2 сарын 21. 15 цаг 21 минут

энэ солиорол сонгуулийн дараа долларын ханшийг 5000 болгох нь дээ МАНгарууд

202.9.46.183Зочин   • 2020, 2 сарын 21. 14 цаг 58 минут

АРД ТҮМЭН авах болохоор бөөн юм яриал АВИЛГАЧИД хулгаилах болохоор хорин тэрбумаар нь ганцхан өдөр МОНГОЛ банкнаас өгөөл

103.212.119.173ёхуоёхуо   • 2020, 2 сарын 21. 14 цаг 23 минут

хуулийн дагууд ноогдол ашиг тараах л ёстой ард түмэн баялгаасаа хувь хуртэхэд үхэх гэж байгаа юм шиг аашлаад л боон сенсаац үүсгээд их л бачуурч салганаад доромжлоод байвал бид эзэн гэдгээ мэдрүүлэх болно маш бага ноогдол ашиг өгч байгаа шүү

203.91.117.8Зочин   • 2020, 2 сарын 21. 14 цаг 15 минут

зөв шийдэл бна. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Цаашид улам өгөөжтэй ажиллахыг хүсье.

202.126.89.46Зочин   • 2020, 2 сарын 21. 13 цаг 56 минут

Түрүү жил тараана гэж хөөрөөд байсан.хэрэггүй төмөр замд ороод дууссан.

139.5.217.58Зочин   • 2020, 2 сарын 21. 21 цаг 23 минут

Төмөр замаас бид нэмж хувьцаа эзэмших болно. Хуулиараа бол тм шүү дээ. Хөрөнгийн зах зээлийн мэдлэг нь "0" Мангар монголчуудыг маллаж "ТЗ-д ХО хийсээн" гэж молигдсон эрх мэдэлтнүүдийн хөх инээд нь хүрч байгаа. Бидний 26,0м-д ноогдох хувьцаа нэмж өгөөрэй ЗГ

66.181.161.84Зочин   • 2020, 2 сарын 21. 12 цаг 53 минут

Songuuliin jil ,songuuliin umnu dansaar belen mungu l taraaj bainsh.dee .nodlin urjin ingeed taraahgui yasan ym be? .baga baisan ch gesen .

103.229.121.198Зочин   • 2020, 2 сарын 21. 12 цаг 32 минут

Өө хөөрхий бас яаж зүгээр байхав 9 төгрөг кккк

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.