Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.02.21/ Говь-Алтай аймгийн Засаг дарга Ванчигийн Рэнцэндоржид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
В.Рэнцэндорж нь сахилга хариуцлага дэг журмыг чангатгах Засгийн газрын албан даалгавар, төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчиж ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлөх захирамж гаргалаа.
Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д заасны дагуу Говь-Алтай аймгийн засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Жигжидсүрэнгийн Ганбатад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ нохорыг тавьж болохгуй шуу дээ гаднаас тавих хэрэгтэй шуу дээ хамт архи уусан нохорыг тавихаа болих хэрэгтэй шуу дээ ардын нам олон амбицтай ноход бгаа шуу дээ
Засаг ноёны Баз хүргэнг нь Засаг ноён болгочихож байгаам биз дээ
СҮҮЛИЙН ҮЕД АЙМААР АСУУДАЛ ИХ ГАРАХ БОЛЖЭЭ.
torson nutag mini dargantsruudin togloom bolj duulaa.jasrai,tsanjid,bazarhuu,ochirhuu,dashdorj,enhbayar,tsogtbaatar...ene humuus altaichuudig mini zovhon ih hurald suuhdaa l ashiglasan.aimgiin dargaar ni oorsdiin daguul,zolbin novshnuudaa avaachij suulgadag.ur dund ni manai aimag hamgiin doroi hogjiltei aimag bolson.harin radnaased gishuun ih ajil hiisen dee.getel avilgalch hulgaichuudad todiilon taalagdahgui baigaa bololtoi.
Амйаг, дүүргүүдийн засаг дарга нарын нөөцийн санг шалгамаар байгаа юм даа. Энэ санг дарга нар болон ойр дотны хүмүүс нь байнга идэж уудаг гэсэн
Modon Ganbaa bas l
Иргэдийн эрх ашгийг Уландаа гишгэж Эрх баригдад үйлчилдэг Гарууд албан тушал авч Зэс нь цухуйгаад
Өрөөндөө архи оруулсан аймгийн Засаг дарга нарын баримтыг гаргаад өгвөл ингээд шийтгэх юм байна гэж ойлголоо
Юм үзэж, нүд тайлагдаагүй хор шар нь гарч дуусаагүй ийм сагсуу юмнуудыг том албан тушаалд томилоод байх юм. Залуу хүнийг томилж болноо ,гэхдээ шалгуур нь өндөр байх хэрэгтэй баймаар. Энэ дарга нарын буйрыг сэлгээд байж болдоггүй юм байхдаа.Тахичихсан бурхан шиг нэг газар нь байлгаад, цусан төрөл нь олшроод сүүлдээ бүр хүн алаад болохоо байж байна.
Төрийн ажил мэдэхгүй нам дагасан дуракууд төрийн толгойд гарчихаад ингэж завхаруулж байгаа. Уг нь МАН боловсон хүчнээр дутахгүй нам. Харамсалтай нь нөгөө яриад байдаг шатлан дэвших зарчим, боловсон хүчний бодлого нь алга болоод удаж байна. Зүгээр л үлгэр ярих юм.
архидан согтуурал хавтгайср хүний амь эрсдэж байхад Хүрэлсүх нь юу ч болоогүй мэт өөрчлөөд л болоо юу Тэнэг хулгайчууд бүгд адилхан
Тэнэг минь, одоо хуулийн байгууллагууд шалгаж тогтоогоод гэм буруутайг нь шийтгэнэ. Тайван хүлээж бай. Чи ч бхс нэг сагсуу тэнэг. Харин шуурхай чөлөөлж, хуулийн байгууллагуудад дарамтгүй ажиллах боломж бүрдүүллээ.
төрийн албан хаагчийн үүргээ мэдэхгүй эрхээ эдлэх дуртай мангарууд томилогдоод төрийн ажилд гай болоод байх юмаа ажлаас халсан нь зөв хариуцлага гэдэгийг мэдхээ болиод 20 жил болж байна