Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан Дэлхийн гэрэл зургийн уралдааны “Алтан агшин” төрөлд “Уурга шүүрлээ” бүтээлээрээ гуравдугаар байр эзэлсэн гэрэл зурагчин Ч.Ганбатыг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ.
Түүнээс гадна, олон улсад эх орноо, ахуй соёлоо сурталчилж чадсан түүнийг хөдөлмөр зүтгэлийг үнэлж, "Алтан од"-оор шагнаж баяр хүргэсэн байна. Дэлхийн 125 орны зурагчдын шигшмэл 1794 зургаас түүний бүтээл шалгарсан юм.
Сэтгэгдэл бичих