Соёл, урлагийн газар "Цагаан лавай" чуулгатай хамтран ажиллана

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Цагаан лавай” чуулгатай Хүүхдийн үндэсний контентыг нийтэд хүртээхэд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг өнөөдөр байгууллаа. Цаашид ч хүүхэд багачуудад зориулсан цуврал бүтээлийг дэмжиж, хамтарч ажиллахаа Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат илэрхийллээ. 

“Цагаан лавай чуулга”-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл нийтэд хүргэхийг чиглэл болгосон уриалгыг дэмжиж, хараахан үзэгчдийн хүртээл болоогүй цоо шинэ уран бүтээлээ шинэ зууны технологийн дэвшлийг ашиглан хүүхэд багачуудад хүргэхээр боллоо. Хүүхдэд зориулсан дуулалт бүжгэн жүжгийг бүтээн туурвих цаг хугацаа, уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, хөрөнгө мөнгө энэ бүхний цаана байгаа ч шинэ уран бүтээлээ IPTV-гээр нээж, хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед хүүхэд багачуудын оюуны хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн бүрэн хэмжээний уран бүтээлийг хүргэж буй нь анхны тохиолдол болж байна.

Монгол ардын үлгэрээс сэдэвлэж Г.Батаа цомнолыг нь бичсэн “Миний цэцэн хурга” нэртэй уг дуулалт бүжгэн жүжиг нь Монголын ахуй амьдралыг түүхэн уламжлалт өв соёлтой хослуулан хүүхдийн сэтгэхүйн онцлогт таарсан хэлбэрээр, хүн байгаль, амьтдын хоорондын харилцаа, ахуй байдал, ёс заншил зэрэг үйл явдлыг илэрхийлсэн тайзны бүтээл юм. Таван хошуу мал, амьтнаар дамжуулан хүүхэд багачуудад ахмад буурлынхаа үгийг сонсох, аливаа зүйлийг арга ухаан, ухамсар сэтгэхүйгээрээ тунгаах, амьтай бүхнийг энэрэх нинжин сэтгэлийн ач тусын тухай өгүүлэх юм. Дуулалт бүжгэн жүжгийн нээлт 3 сарын 17-нд болно. Ингэхдээ бүх IPTV –гээр гаргах юм.

Өнөөгийн түгээмэл хандлагаар уран бүтээлийн нэгдлүүд шинэ уран бүтээлээ театрын тайзнаа тоглож, кино театраар гаргаж тодорхой хэмжээний орлого олсныхоо дараа IPTV–гээр гаргадаг жишигтэй. Харин “Цагаан лавай” чуулга олон нийтийн үйл ажиллагааг хориглосон энэ өдрүүдэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төлөвлөгөөт уран бүтээлээрээ ийнхүү бэлэг барьж байна. Тус уран бүтээлд “Цагаан лавай” чуулгын 50 гаруй уран бүтээлч оролцож ажилласан юм. Түүнчлэн энэ бүтээлийн дууг авьяаслаг дуучин Энжи дуулсан бөгөөд цаашид “Миний цэцэн хурга” дуулалт, бүжгэн жүжгийн дууг хэн сайн дуулах вэ улсын уралдааныг зохион байгуулах гэнэ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тусгай үүргийн онгоцоор ирсэн Аса аварга тусгаарлах газрыг голж, албан хаагчдад хүндрэл учруулжээ4 сар 3. 18:57Жүжигчин Jack Black нүцгэн "Карантины бүжиг" хийлээ4 сар 3. 17:55Эрдэмтэд ховор хар нүх илрүүлжээ4 сар 3. 17:50Хачигт халдварын идэвхжлийн үе эхэллээ4 сар 3. 17:45Цусны ерөнхий шинжилгээгээр 50 төрлийн хорт хавдрыг илрүүлнэ4 сар 3. 17:40"Таны заавал сонсох 500 цомог" №403 Lynyrd Skynyrd4 сар 3. 17:35Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ4 сар 3. 17:31Крис Полын энэ улирлын шилдэг тоглолтын бичлэг (2019-20)4 сар 3. 17:30Бельгийн лигийг өндөрлүүлэхээр санал нэгдэв4 сар 3. 17:25Google 3D амьтан хэрхэн гаргах вэ4 сар 3. 17:20Гэрийн тусгаарлалт гарсан иргэдийн анхааралд4 сар 3. 17:15Орон орны цар тахлын үеэрх оршуулгын үйлчилгээ4 сар 3. 17:10Ө.Энхтүвшин: АНУ, Европоос дамжин ирсэн өндөр эрсдэлтэй иргэд өнөөдрийн нислэгээр ирлээ4 сар 3. 17:06Японы Засгийн газар орлого нь буурсан иргэддээ дэмжлэг үзүүлнэ4 сар 3. 17:05Боксын спортын талаарх хүмүүсийн боддог буруу ойлголтууд4 сар 3. 17:00Б.Ууганбаяр: Дөнгөж сая Токиогоос ирсэн онгоцноос хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ4 сар 3. 16:59Багийн онгоцоор 1,2 сая ширхэг маск тээвэрлэн ирэв4 сар 3. 16:55ВИДЕО: Дроноор гал унтраадаг болжээ4 сар 3. 16:50Фото мэдээ: “Инээдээр дархлаагаа дэмжье” онлайн тоглолтын тайзны ард...4 сар 3. 16:45Малын хорогдол хоёр дахин нэмэгджээ4 сар 3. 16:40МАН: Бүлгийн хурлыг онцгой комиссын шаардлагын дагуу зохион байгуулна4 сар 3. 16:38Хэрхэн харшлаас урьдчилан сэргийлэх вэ4 сар 3. 16:35Үндэслэлгүй шийдвэрээр Нийслэлийн АН-ыг Л.Түвдэндорж гартаа оруулсан уу 4 сар 3. 16:30Дотоод ертөнцдөө тогтвортой хүн ганцаардлыг мэдэрдэггүй4 сар 3. 16:30ВИДЕО: ТИК ТОК дээр "Naked Challenge" нэртэй шинэхэн чалленж давалгаалж эхэллээ4 сар 3. 16:252020 оны хавар, зуны шилдэг сонголтууд4 сар 3. 16:20“Toyota” компани Япон дахь үйлдвэрүүдээ түр хаана4 сар 3. 16:15Давсны хэт хэрэглээ зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдарын шалтгаан болдог4 сар 3. 16:10Хуульч Х.Бат-ялалт хуурай өлсгөлөн зарлаад 3 хонож байна4 сар 3. 16:05Гараа зөв угааж хэвшицгээе!4 сар 3. 16:05
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.