2020 оны 2-р сарын 21
15 цаг 37 минут

"Урт цагаан" үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газарын төлөөлөл өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн барилга иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц, аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон тул үйл ажиллагааг 2020 оны 02-21-ний өнөөдрөөс эхэлж зогсоох захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргалаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга: “Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект. ⚠️ Энэ байранд ажиллаж байгаа түрээслэгчдийн үйл ажиллагааг зогсоох талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гурван удаа дүгнэлт гаргаж байсан.⚠️ Тус барилга байгууламж нь цахилгаан хангамжийн хувьд ч өндөр эрсдэлтэй. Мөн ус дулаан хангамжийн хувьд ч ашиглалтын шаардлагаас хэтэрсэн. Бид өнөөдөр хөрөнгө мөнгийг бус иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй" гэв.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагааны үйлчилгээний төвийн ашиглалтын ам метр талбайг 9000 төгрөгөөр 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан өндөр үнээр түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж байна. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй. Цаашид эдгээр 30 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй, харин 400 гаруй түрээслэгчийг хохироохгүй байх тал дээр анхаарна. Өнөөдрөөс эхэлж урт цагааны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, цагдаагийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана.Харин Урт цагааны барилгыг нураах эсэх асуудлыг НИТХ-аар шийдэгдэнэ” хэмээн хэллээ. Нийслэлийн өмчийн гуравдугаар байр болох Урт цагааны барилга нь 1958 онд анх баригдсанаасаа хойш ганц ч удаа засвар хийгдээгүй байна.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.68Зочин   • 2020, 2 сарын 22. 10 цаг 31 минут

Зөв.

202.126.89.169Дэлхийн жишигт нийцсэн барил   • 2020, 2 сарын 22. 9 цаг 39 минут

Энийг жуулчны гудамж болговол таарна. Хотын төвд жуулчин татах юм алга. Дэлхийн жишигт нийцсэн барилга барих хэрэгтэй

139.5.218.234УБ хотын иргэн   • 2020, 2 сарын 21. 22 цаг 04 минут

Нураагаад дахин юм барих хэрэггүй Газрыг төрийн мэдэлд нийтийгн эзэмшилд авч автомашины зогсоол, уса оргилуур, цэцэрлэг бүхий талбай болгон тохижуулах саналтай байна Түгжрээ багасна

66.181.178.57Зочин   • 2020, 2 сарын 21. 20 цаг 38 минут

Шинэчилж засах цаг нь болсон юм билээ

202.179.24.165Зочин   • 2020, 2 сарын 21. 19 цаг 36 минут

Хийсэн юм бол түүнийгээ гүйцээ. Тэр 30 дээрэмчин өлсгөлөнгөө зарлана уу, Өлсөж үхнэ үү ард иргэдэд падгүй. 20 жил пу ч хийлгүй түрээсийн зөрүүгээр таргалсан өөөх нь хайлаг. Тэпнээс өндөр түрээс төлж байсан тэнэгүүдэд түрээсийн зардал хямдрана гэдгийг хэл. Ойлгохгүй бол хохь нь. Зах зээлийнхээ жамаар яваг. Тэр 30 этгээдийн завшил бол төрд бараа шахдаг хүмүүсийн үйл ажиллагаатай яг ижил юм.

106.102.11.215Хувиараа   • 2020, 2 сарын 21. 17 цаг 15 минут

Одоо тэгвэл монтел дээр байдаг төрийн өмчийн хуучнаар цахилгаан холбооны байрыг гар утасны лангуугаар дамлан дарга нь ашиг хүртэн ажиллуулж байгааг бас зогсоо

64.119.25.37Зочин   • 2020, 2 сарын 21. 17 цаг 04 минут

Оюупны ундраа авах байх өөр хүний нэр вээр бдаг компианаар авнө

66.181.169.108Зочин   • 2020, 2 сарын 21. 17 цаг 15 минут

Яг тэгнээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.