Шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадаас халиад, Азийн томоохон орнуудыг нөмөрч эхэллээ. БНСУ-д халдвар авсан хүний тоо аль хэдийнэ 100 давчихлаа. ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяагийн өнөөдөр өглөөхөн өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагийн дотор 105 шинэ төрлийн коронавирусээр өвчилж, нэг хүн нас барчихаад байна. Вирус тархах гол нөхцөл нь олноороо нэг дор бөөгнөрч, удаан хамт байснаас болж байгааг ч ЭМЯ анхааруулав. Иранд энэ вирусээр 2 хүн нас барчихлаа. Япон ч гэсэн тэвдэж эхэлсэн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж эхэллээ.
Манайд одоохондоо энэ вирусээс өвчилсөн хүн байхгүй гэсэн мэдээллийг ЭМЯ өгч байгаа. Сэжигтэй тохиолдлууд гарсан ч шинжилгээний хариу сөрөг гарч буй. Азаар эртхэн сэргийлэх арга хэмжээ авч, олон нийтээрээ цуглах бүхий л боломжийг хааж, хорьж чадсан нь өнөөдрийг хүртэл өвчлөл бүртгэгдэхгүй байгаагийн гавьяа ч биз. Тэр ч битгий хэл цагаан сарыг тэмдэглэхгүй, бөх барилдуулахгүй байхаар шийдсэн. Хот хоорондын замын хөдөлгөөнийг цагаан сарын өдрүүдэд хаахаар боллоо. Энэ мэтээр маш нарийн зохион байгуулалттай ажиллаж байна.
Гэхдээ "магтсан хүүхэн хуримандаа унгав" гэгчээр эрсдэл улам л нэмэгдэж байгаа энэ үед банкууд тэтгэврийн зээл олгох шийдвэр гаргаж, олон хүнийг бужигнуулж эхэллээ. Өнөөдөр өглөө УИХ-ын дарга арилжааны банкуудын удирдлагатай уулзаж, тэтгэврийн зээл тэглэх гэрээнд гарын үсэг зуруулав. Өчигдрөөс Төрийн банк, өнөөдрөөс ХААН банк тэтгэврийн зээлийг 6 сараар олгож эхэллээ. Үүнтэй зэрэгцэн ахмадууд хар өглөөнөөс авахуулаад банкны гадаа бөөн бөөнөөр шавааралдан зогсож байна.
Яасан бэ нөгөө бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон Улсын онцгой комиссын шийдвэр. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Бүхий л байгууллагууд Улсын онцгой комиссын шийдвэрийг дагаж, бүр зарим нь ажилчдаа хүртэл амрааж, гэрээсээ ажиллах нөхцөл байдлыг нь хангаж өгч байна. ЭМЯ -ынхан сар гаруй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, гэртээ харих завгүй байгаа. Гэтэл энэ бүх хичээл зүтгэл, урьдчилан сэргийлэх ажлын утга учрыг алдагдуулаад байгаа юм биш үү.
ЭМЯ-аас аль болох бөөнөөрөө нэг дор цуглахаас сэргийл. Өвчлөл тархсан гол шалтгаан нь энэ шүү. Хятадад ч, Солонгост ч гэсэн бөөнөөрөө нэг дор цугласнаас болж өвчний тархалт дэгдсэн гээд анхааруулаад байхад л иргэд, ахмадууд нохой хуцахын чинээ тоосонгүй. Арилжааны банкны удирдлагууд ч бодолцож үзсэнгүй. Дахиад хэлье, нөхцөл байдал эрсдэлтэй, хүнд байна. Тиймээс тэтгэврийн зээлээ вирусийн тархалт намдсаны дараа олгож эхэлбэл яасан юм бэ. Цагаан сар тэмдэглэхгүй байх зарлиг, шийдвэр гаргаад, уриалаад байна. Тийм байтал цагаан сардаа бэлд гэж байгаа юм шиг тэтгэврийн зээл олгодог нь яаж байгаа юм. 4, 5 сараас өгч эхлэхэд болохгүй юм юу байна аа. Хэрвээ ингэж бие султай, дархлаа муутай, өндөр настай хүмүүсийг цуглуулж байгаад вирус тарах аюулд хүрвэл, бүр тарвал хэн хариуцлага хүлээх вэ.
Орчин цагт технологийн дэвшил ямар хэмжээнд хүрсэн билээ. Онлайнаар тэтгэврийн зээл авах боломж нөхцлийг бүрдүүлэх арга байхгүй юм уу. Ахмадуудад зээл авах хэрэгцээ шаардлага байгааг ойлгож байна. Гол нь нэг дор ингэж олноор нь шавааралдуулах нь өндөр эрсдэлтэй. Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа, Улсын онцгой комиссын гишүүд ээ, анхаараач. Ядаж л ойрын хоёр сардаа арилжааны банкууд тэтгэврийн зээл олгохыг зогсоосон нь дээр биш үү.
58 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Мангарууд улс орныг орвонгоор нь эргүүлүүх юмаа.Шаардлагагүй байхад зээл тэглээд хорио цээртэй байхад зээл өгч хүмүүсийг бужигнуулаад.
БИД ИЙМ Л СОНГОЛТ ХИЙСЭН. АЖИЛ ХИЙГҮЙ МОНГОЛ БАЙВАЛ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ
Өнөө өглөө гэхэд л автобус дүүрэн хүн, бас хүүхдээ тэвэрчихсэн хүүхэдтэй хүнд суудал тавиарай гэж орлиод л, яг л энгийн үеийн хичээл сургууль цэцэрлэгтээ явж байгаа юм шиг дүр төрхтэй байсан. Юун нөгөө каринтин, арай бишээ,нөгөө эргүүлүүд нь хаагуур яваад байгаан, маск зүүсэн хүн тун ч ховор байна лээ. Автобусны урд хаалганы ард суусан карт шалгагч бүсгүй бохь зажилчихсан, маскгүй тэгээл картаа дараарай гэж орилоол, жинхэнэ дүр төрх ийм л байлаа. 29 Сэлбэ-Вокзал чиглэлийн автобусанд
Цагаан сар хийхийг хориглочихоод эсрэгээрээ хий гэж байгаа юм шиг зээл олгохоо болимоор юм. Ер нь энэ тэтгэвэрийн зээл гэдэг юмаа болимоор юм ард нь байгаа ажилгүй хэдэн эцэг эхээрээ тэжээлгэсэн хэдэн залуучууд л авдаг ш дээ.
Үхэр монголчууд гэж малнууд байх юмаа амь нас хамаагүй юм байна л да цагаан сар хийх гэж л тэтгвэрийн зээл авч байгаа ш дэ хэрэггүй тэтгвэрийн зээл тэглэсэн юм .
chi bas neg uher ni bizde.mongol bish bol endees yavaach de
ЯГ ҮНЭН ОДООХОН ЗОГСОО, ВИРҮС ТАРААЖ ГҮЙЦЛЭЭ, ОЛНООРОО ЦУГЛАРЧ БОЛХГҮЙ ГЭЧИХЭЭД ЯАЖ МАГАРТАХАРАА ИЙМ ШИЙЛДВЭР ГАРГАДАГ БАЙНАА.ЦАГААН САР БИТГИ Й ХИ ГЭЭ БИЗДЭЭ ТЭГВЭЛ ЭН ЗЭЭЛ ТИЙМ ЯАРАЛТАЙ ЮМ УУ????
bayar bolon surguuli ehlehiin omno iim balai yumnuudaa zogsooj bai.urdashgui tor setgeshgui tolgoi uls ornig dampuurlana
тэтгэвэрээ зээлж аваад л дараа дараагийн саруудад идэх хоол зарах зардал байгаа л гэсэн үг дээ
tetgeveriin zeeliig tegelchiheed dahiad zeel ogdog ni yamar uchirtai ve
Урагшгуй тuriin aldaatai bodlogo.Ene hugshchuuleer songuuliin shou hiichih umaa. Songuuliar bas zeeliig tegleh baih gej l bodoj bgaa daa.
Yynii hariytslagiig ene zacag yyreh yoctoi
Цагаан сараа хийцгээ гээд зориуд зээл өгөөд байгаа юм шиг зээл өгөхөө зогссогоочээ дараа нь болоо
Баттулга Занданшатар нар нь зээл тэглэлээ гээд асуудал шийдэгдэхгүй гэдгийг одоо ойлгов уу. Түр зуурын эдийн засгийн алуурчин шийдвэр гаргасанаа одоо ухаарч уучлал гуйвал зохино.
сонгуулиар дахиад тэглэх байлгүй дээ
Нөгөө айхавтар сүрхий Батзандан Болд мэтийн юмнууд хаачсан вэ.
Алдаатай бодолгынхаа х ариуд төрийн гурвыг шүүхэд өгөх хэрэгтэй.
ялангуяа хөгшчүүд энэ коронавируст өртөмтгий гэсэн биз дээ
ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХГҮЙ Л БОЛ ҮХЛЭЭ ЮУ, ҮХЭЭ ҮХ, УЛС ОРОНД ЯМАР ГАРЗТАЙ ЮМ БИШ
***** jenko harlaa biz,,, zugeer tetgever nemeed ugsun bol boloh bsan biz.... avaad hanahgui sh ded
хурэлсух баттулга чинзориг занданшатар бугдээрээ толгой нь хамуурсан амьтад дараагийн сонгуулиар гарч ирэхгуй бол ухлээ юу шоронд орно гэхээс ухтэлээ айгаад хэдэн зенесен евгед эмгэдийг очерлуулаад авсан зээлийг нь ур ач нь архи хар тамхинаас егеед женког баяжуулна
банкны олигархуудад ашигтай
Банкны бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой байтал төрийн банк ажилчидийнхаа эрүүл мэндийг ч бодохгүй цагаан сарыг дор бүрнээ хязгаарлая гэж байхад, баахан эрсдэлтэй хөгшчүүлийг хөөрөгдөж зээл аваад үрээд цагаан сар хий гэж байгаа юм шиг л өчигдрөөс буюу 2 сарын 20-ноос 16 цагт гүйлгээ хааж байснаа цагаа сунгаж ажлаад битүү зээл өгөөд эхлэх юм. Хөл толгой гэж байна уу? энэ Монгол улсад
Одоо баахан зээл авчихаад хэнийг тэглэдэг хэнийг тэглэдэггүй юм гээ:д ҮХ-ийн цэцэд хандчихвал яах юм бэ???? Тэтвэвэр чинь банкны барьцаа угаасаа биш, тэтгэврийн урьдчилгаа гээд хуцаад байсан яасан бэ?????????
Сонгуульд ялах нь вирусын халдвараас илүү чухал гэнээ.
Төрийн банкны салбарууд халдвар гарвал дор нь түмэнд түгээх цэг болон хувирсан байна шүү. Нөгөө өндөржүүлсэн бэлэн байдал хаачиваа????????????????
Нээрээ одоо болимоор юм аа яах гэж ахмадуудыг цуглуулаад вирусны аюул үүсгэх гээд байна даа. Зогсоогооч ээ
Би төрийн албан хаагч МХГ ын байцаагч. Асуудал гарвал МХГ аас хилийн боомтод дайчлагдан ажиллах 1500 байцаагчийн нэг. Солонгост халдвар тархсан. Монголчуудын хамгийн их зорчдог улс. Иргэн та бусаддаа эрсдэл үүсгэхгүйн тулд өвчтэй бүсрүү явахгүй байхыг хүсье.
Энэ бол сонгууль угтаж ядарсан ахмадуудын саналыг худалдаж авах гэсэн арчаагүй арга.Ард түмнээ байнгын ядуу байлгаж байгаад сонгуулийн өмнөхөн чихэр долоолгодог үгширсэн арга барилаасаа хэзээ салах вэ.УИХ-ын дарга Занданшатар гэж нэг шалгарсан хөлдүү нөхөр Зорилтот бүлгийнхний зээлийг тэглэлээ гээд попороод байсан чинь тэдний нилээд хэсэг нь нь 800 мянгаас дээш тэтгэвэртэй 10-20 саяын зээлтэй хүмүүс байсан.Жинхэнэ зорилтот бүлгийн 310 мянган төгрөгийн зээлтэй ядуусаа хаячихаад сандрахдаа баучер гэж эрээн цаасаар хуурах гэж эргүүтэв. Онигоо
onigoo onigoo
SHUNALTAI ORKUUD, DUNGUJ TEGLUULCHEED L AHIAD L ZEEL ABJ BN, TER MUNGUUR BUH NASTANGUUDAD HISHIG MAYAGAAR UGUH BAISIIN, ORKUUD BOLON 3 UNDURLUGIIN HAMAATNUUD ZEELEE DARUULAAD, JIJIGHEEN ASHIG SHAATSAN, ODOO AHIAD L ZEEELEE AVSAAAR ORKUUD
БАГА ШИГ ДАВАР
ЯМАР ШУНАЛТАЙ НОВШНУУД БЭ ТА НАРЫН ЗЭЭЛИИГ ЧИНЬ ТЭГЛЭЭ БИЗДЭЭ
тэтгэвэрийнхнийг бөөнд нь өвчлүүлж тэтгэвэрийн сан хэмнэгдэх аюултай бусуу
Манай гурвын саналыг дэмжсэн УИХ- ын солиорол ард иргэдэд халдварлаж тахал мэт тарж байна даа.
Bankuud hun chanaraa geej bolohgui dee. Hun olon tsugluulahgui baih talaar sanuulsaar baital ingeh gej
тэнэг баттулга харж байгаа биздээ тэтгэврийг тэглэж байхаар тэтгэврийг нь олигтой нэмж хууг нь багасгах байсан юм зарим нь амташчихсан дахин тэглэнэ биз гэж бодож байгаа
Er ni uls eh orondoo hiisen uymtai niigmiin daatgalaa nasaaraa tolson hymyys heden haltar mongoo uridchilj avhad yadag uym. Ulsad gants odorch ajillaj yzeegyi ooriinhoo toloo l shoroo hodolgoj yavaa guilgachinguudad hamaagyi asuudal shyy
Uher mongol gedeg chini ene dee. Zeel ugch l baidag,
Yah gj zeel teglesen yum. Tegeegui bol zeel haahgui bsn biz de
Онц байдал заралчихаад ийм байдал үүсгээд байхдаа яахавдээ наад зээлээ болиочээ ахмадуудыг тахалаас сэргийл
Orj ireegui virusiig hen hendee haldaah geed bna. Puntsag boldoo.
Songuuliar unelgee avah gesen mulguu turiin terguunuudiin bodlogo iim archaagui turtei bn shuudee songuuliin onoo avchil bval ard.tumen uvduud uheh tedend ogt padlii alga
Хаан, Төрийн банкуудын чанаргүй зээлийг л цэгцлээд дууссан юм биш үү? УИХ, Монгол банк ажлаа хийх хэрэгтэй байх аа.
Одоо энэ зээлийг зогсоох арга нэгэнт байхгүй. Иймд яаралтайгаар онлайнаар олгох журамд шилжүүлэх хэрэгтэй. Энэ бөөгнөрөл нь цагаан сар хийснээс ч дор юм болж мэдэхээр байна
тэтгэвэрийн зээл нэрээр хэдэн ахмадуудын халаасыг сэгсэрдэг энэ хэдэн арилжааны банкуудын л хийж байгаа аргаа барсан арчаагүй амьдралын нэг хэсэг
сонгуульд ялахынтулд хүн алахаас ч буцахаа байж ээ...арга ч үгүй биз... ялагдвал бүгд шорондоо орно...Женкогоосоо эхлээд...иргэд нь ч ялгаагүй боловсрол мэдлэггүй харанхуй бүдүүлгүүд...
Хөөрхийдөө.хөгшчүүл минь ямар ч хэцүү хорвоо вэ
тэнэгүүд
Юмыг дандаа гуйвуулж байх юм. Төрөөс зээл ав гэж шахаагүй биз дээ. Иргэд өөрсдөө хэрэгтэй болоод л авч байгаа шүү дээ.Зээл хэрэггүй та нар олон юм битгий хуцаад бай.Үүнийг улс төржүүлэхээ больж үз.
хаан банк төрийн банк 2 угаасаа монголын ахмадуудыг доромжилж тэднээр тэжээлгэдэг банкууд шүү дээ, угтаа гадаад эзэд нь мөнгө угаагаастай
Зээлийг нь тэглээд нэмэргүй ,дахиад зээл өгүүлж ,дарамтад оруулах нь ямар зорилготой бэ.Банк дэмжсэн ойрын заль байжээ.Ханиад томуу дэгдвэл үүрэг өгсөн Занданшаөтар хариуцах уу. Дахиад тэглэнэ гэсэн итгэлээр байнга зээлтэй байхыг тэд хүсч байна. Ингэж өдөөх ямар зорилго байна аа. Таацгаа. Хэнд ашигтай байв.
Монгол улсад ард түмнээ жолоодон залах төр засаг байхгүй болсон тод жишээ,вирус,өвчин үхэл бол юу ч биш харин мөнгө бол улаан болсон ард нийтийн амьдрал,ядуурал доод туйлдаа хүрч дордсоны илэрэл энэ очер дугаар бөөгнөрөл мөнөөс мөн байна төрийн эрх бариад байгаа юмуу шоу хийгээд байгаа МАН-АН
хожуу шийдвэр гаргасан нь буруу ш тээ 1 сард шийдвэр гарсан бол аль хэдийн асуудлаа шийдэх байсан ,өмнө нь олон сар зээлтэй байгаад мөнгөний бараа харалгүй удсан хүмүүс заавал цагаан сар ч биш ойр зуур хэрэглэлгүй яахав дээ хүнс хүчээ аваг л дээ
Банкууд зөвхөн цахимаар зээлээ өгөх арга хэмжээг авчихвал болох бишүү. Ахмадууд маань үр хүүхэд ахан дүүсдээ баяр тэмдэглэхгүй гээд утсаар хэлчихвэл амар байнаа. Хэн хэндээ амар. Ахмадууд маань ухаан гаргаад уриалмаар байна. Цаг дулаарахаар биечлэн золгоно биз. Дэмжээрэй. Түгээгээрэй
Монголын АХМАДЫН ХОЛБОО гэж хэдэн нөхөд ТВ-р донгосоод байсан .Одоо ийм юман дээр бүр таг шүү. УРИАЛГА гаргаж болно доо. мБүр дүлий шүү.
mongoliin huuli 3 honog zeeliig bolino gesen ahin hiih boloo yu bank jduuchuudiig deeremdez bajzdag uchir bolophgui boloo ymuudaa
Хорио цээр тогтоочихоод тэтгэвэрийн зээл мээл гэж түмэн амьтан бужигнуулсан нөхдөд хариуцлага тооц. Хорио цээртэй хөдөлгөөн хязгаарлагдсан үед мөнгөнд нүдээ ухахнээ.