2020 оны 2-р сарын 21
15 цаг 55 минут

"Эрдэнэзуу" хийд цахимаар айлтгал авч, ном хурна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж, дэлхий нийтээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс олон нийтээр цуглах боломжтой бүхий л үйл ажиллагааг хориглосон билээ. Тэр дунд сүм, хийдийг ч олныг хамруулсан шашин номын цуглаан зохион байгуулахыг хориглосон. Тиймээс шашны байгууллагууд, сүм хийдүүд орчин үеийн технологийн ашиглаж, цахимаар ном хурж байгаа юм.  

"Эрдэнэ зуу" хийд ч гэсэн энэ цаг үед бусад байгууллагуудын жишгийг дагаж, цахимаар ном хурах юм байна. Мөн нөхцөл байдалтай холбогдуулан ямар байдлаар ажиллах талаараа мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэл 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай” А/55 тоот захирамж, Сумын засаг даргын А/30 тоот захирамжаар томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар, “... шашны байгууллага нь олныг хамруулсан шашин номын цуглаан, зан үйл зохион байгуулахыг хориглосон...” хэмээх шийдвэр захирамж гарсны дагуу ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД НЬ:

1.Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хурдаг өдөр тутмын мөнхийн хурлаа бид тасралтгүй хурж байгаагийн дээр цаг үеийн халдварт өвчин илааршихын тухайд бид тусгайлан хурал ном хурж байна.

2.Ийм эгзэгтэй, аюултай цаг үед төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн сүсэгтэн олон та бүхэн өөрийн биеэр ирэлгүйгээр гэр орноосоо хийдэд хурах засал ном, буянд чин сэтгэлээсээ даган баясаарай.

3.Сар шинийн Битүүний өдөр болон Шинийн 15-ныг дуустал Мөнхийн хурал, Арван хангал сахиусны тахилгууд, Цэдор лхамын тахилга, Их ерөөл, засал номуудыг хурах бөгөөд сүсэгтэн та сэтгэлийн хандив өргөх бол Эрдэнэ зуу хийдийн ХААН банк дахь 5556005964 тоот дансанд Гүйлгээний утга дээр нь өөрийн овог нэр, ам бүлийн тоогоо бичиж оруулна уу.

4.Хорио цээр цуцлагдсаны хойно Эрдэнэ зуу хийд ард иргэдийн Жилийн заслыг тусгайлан зохион байгуулж хийх болно. 5.Харин, хуралд бодитоор оролцож, Шинийн 15-ны дотор жилийн засал номоо уншуулах хүсэлтэй байдгийг харгалзан үзэж айлтгалаа онлайнаар дараах аргаар өгч болно.
Монголын хамгийн анхны цогц ЦАХИМ АЙЛТГАЛ-ын системд манай хийд хамтраад 6 жил болж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд, бусад аймаг хотуудаас онлайнаар өдөр бүр айлтгал хүлээн авч хурдаг.

Цахим айлтгал өгөх заавар:
www.mongolcalendar.com вэб сайтаар дамжуулан айлтгал өгөх. Эсвэл, гар утасныхаа AppStore / PlayStore руу орж Mongol calendar гэж хайгаад суулгана. "Энэ жилд" хэсэгт орж Хулгана жилийн төөрөг, жилийн турш анхаарах зүйлсээ харж, уншуулах засал номоо хийд рүү шууд айлтгана. Эсвэл, Цахим айлтгал хэсэг рүү орж дурын номоо сонгон захиалж болно.
Харилцах утас: 95097711, 99291037, 99046515
ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДИЙН ЗАХИРГАА

 
 
 
8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.41.41Дагвасүрэн   • 2021, 2 сарын 17. 17 цаг 55 минут

МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. БАЯРЛАЛАА ЭРДЭНЭЗУУ ХИЙД МАШ САЙХАН ГАЗАР ШҮҮ. ХӨЛ ХОРИОТОЙ ҮЕД ЗАСАЛ НОМОО ХИЙЛГЭХ БОЛОМЖ ГАРГАЖ БАЙГААД ЛАМ НАРТАА БАЯРЛАЛАА.

192.82.68.144Зочин   • 2020, 2 сарын 21. 18 цаг 33 минут

Ёстой л солиорол гээч нь энэ байх даа. лам нар юу чадна гэж....баларч өгөх юм даа хөөрхий төөрсөн монголчууд минь....

84.164.90.239Зочин   • 2020, 2 сарын 21. 17 цаг 56 минут

Manjiin tsag üe.Mederlteh ym daa

103.229.123.196Зочин   • 2020, 2 сарын 21. 17 цаг 46 минут

Монгогуй болсон уу ха ха, шар хувалзнууд....

73.176.171.37Zochin   • 2020, 2 сарын 21. 17 цаг 09 минут

Mongol hun munhk tengeriig oilgoj serekh boltugai.

192.82.68.144Зочин   • 2020, 2 сарын 21. 18 цаг 34 минут

зөв шүү. Бурхан ЭЗЭНий Хүүг хайх түн...

202.179.26.79Зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 15 минут

элдэв түвд шүлэг нтр гэж байхаар ажилгүй наад залуучуудаараа хар хорины гудамнуудыг цэвэрлүүл тэр чинь та нартаа л "буян" болно

64.119.24.249Зоригоо   • 2020, 2 сарын 21. 16 цаг 13 минут

Монголчуудыг мунхруулдаг шашин хэвээрээ л байх шив дээ. Хүмүүсээ өөрсдөдөө л итгэ. Наад шашнаа түүх гэж бод.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.