Жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн Германы Дюссельдорф хотноо болж байна. Манай бөхчүүд ээлж дараалан гарч барилдсаар байгаа юм. 52 кг-д барилдсан Л.Сосорбарам эхний тойрогтоо Узбекстаны бөх Диёра Келдёроватай барилдаж, дарах мэхээр цэвэр яллаа. Манай бөх хоёрдугаар тойрогт Маврикийн арлын бөх Кристианн Легентильтэй барилдана.
Тэгвэл 48 кг-д барилдсан Г.Наранцэцэг Бразилын бөх Габриэла Чибанатай барилдаж, үндсэн цагт базари үнэлгээ авснаар эхний ялалтаа байгууллаа. Хоёрдугаар тойрогт манай бөх Японы алдарт жүдоч Фуна Тонакитай барилдана.
Харин 66 кг-д зодоглосон Г.Хэрлэн эхний тойрогтоо Болгарын бөх Божидар Темелковтай барилдаж, базари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Ийнхүү өнөөдөр барилдах 8 бөхөөс хоёр нь тэмцээнээ өндөрлүүлж байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
СОСОРБАРАМ НАРАНЦЭЦЭГ 2 ХОЛ ЯВНА.САЙН ОХИДУУД.БЭЛТГЭЛЭЭ САЙН ХИЙ.