2020 оны 2-р сарын 21
18 цаг 22 минут

Хан-Уул дүүрэгт сар шинийн өдрүүдэд ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллана

Сар шинийн өдрүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу томилогдсон ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүд /2020.02.21/-ний өдрийн 18:00 цагаас /2020.02.27/-ны өдрийн 09:00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллаж, шуурхай мэдээллийг хүлээн авна. 

Дээрх өдрүүдэд шуурхай мэдээллийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 7777-1965, Шуурхай штабын 83120466 дугаарын утсанд болон нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсанд холбогдож өгөх боломжтой. 

Мөн дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр батлагдсан хуваарийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд нийслэлийн агентлаг, газруудын болон дүүргийн нийт 700 гаруй албан хаагч ажиллаж байна.

Эргүүлээр ажиллах албан хаагчид нь бүсчилсэн хуваарийн дагуу хотын гудамж талбайд, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газрууд, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгч байна. 

Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цас болон орчны 50 м газраа цэвэрлэх үүрэг даалгаврыг давхар өгч байна.

Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалан, бусдыг хүндэтгэн амны хаалтаа хэрэглэж байгаа иргэд, эргүүлүүдийн тавьсан шаардлагыг эерэгээр хүлээн авч буй байгууллага, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье! “Эргүүл” арга хэмжээ өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. 

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.44Зочин   • 2020, 2 сарын 22. 15 цаг 11 минут

хаашаа дүр эсгэсэн тархи малнууд энэ хот дүүргийн удирдлагад байдаг юм. наад эргүүлүүд чинь ариусчихсан өвчин халдвар тараахаар амьтад байхуу. хэдэн мянган төрийн албан хаагчдыг гудмаар, үйлчилгээний газруудаар хэсүүлж өвчин тарааж байгаа юмуу. наадуул чинь өөрсдөө хүмүүст эрсдлийг үүсгэнэ малуудаа. шавхай нус цэр шээс баас чирээл иргэд ААН-р хэсч ариусах юмуу. юм хийсэн болж дүр эсгэх гээд ядцын арчаагүй.

139.5.218.59Засаг ноён Алдаржавхлан-д   • 2020, 2 сарын 21. 18 цаг 53 минут

Засаг дарга нь Алдаржавхлан гэж худлаа юу ч хийхгүй поп шоу энтэртаймант хийсээрбайталхугацаа нь дууслаа даа . Бас муугаа мэдэхгүй Их хуралд өрсөлдөх юмсан гэсэн санаатай . Бүтэн 4 жилийн хугацаанд Улаанбаатар сувилалын урд талын хотхонууд зүүн тийш зөвхөн Оргил руу , хойшоо Хан-Уул дүүрэг рүү түгжирч түгжирч гарахаас өөр ямарч гарцгүй байхад санаачилж хөөцөлдөөд ганц гарц ч нэмж гаргачихаж чадсангүй дээ чи . Хийх хүнд арга нь олдоно , хийхгүй хүнд шалтаг нь олдоно .

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.