Дюссельдорфийн "Их дуулга" тэмцээний хэсгийн барилдаанууд болж байна. Тэгвэл 57 кг-д барилдсан Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа Солонгосын Ким Жандиг базари үнэлгээгээр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Манай бөх Тунисын жүдоч Гофран Хелифитэй барилдана.
Мөн Б.Хорлоодой гуравдугаар тойрогтоо Израйлийн бөх Гефен Примотай барилдаж, нэмэлт цагт цэвэр ялснаар шөвгийн найм руу орлоо. Манай бөх хэсгийн аваргын төлөө Германы Верена Туммтай барилдана.
Эрэгтэйчүүдээс 66 кг-д барилдсан Ё.Басхүү Оросын Абдула Абдулжалиловт, 60 кг-д зодоглосон Э.Ариунболд Тайванийн Ян Юнг Вэйд ялагдаж, тэмцээнээ дуусгав. Ийнхүү манай 5 бөх тэмцээнээ өндөрлүүллээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Manai erchuud geed baigaa novshnuud bugd yamarch bolovsrolgui deer ni yamarch chadvargui ,uursduu mash ih tevcheergui hurungu mungunii tuluu yugaach uguhuus butsahgui idej uuhaas uurtsgui gahainuud bolson bn