2020 оны 2-р сарын 22
13 цаг 50 минут

БНСУ-д амьдарч буй монголчууд ЮУ ЯРИВ

    Коронавирусийн халдвар БНСУ-д хурдтай тархаж байна. Өнөөдөр өглөөний байдлаар 346 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна. Мөн уг халдвараар хоёр хүн нас бараад байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар тус улсад манай улсын 48185 иргэн амьдардаг гэсэн тоо баримт байдаг аж. 

Ингээд БНСУ-д амьдарч буй иргэдээс цөөн зүйлийг тодрууллаа. 

    Сувон хотод амьдардаг иргэн Б.Мөнгөнтуяа "Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг маш сайн явагдаж байна. Автобус, метро, метроны буудал, үйлчилгээний газрууд гээд бүх л газарт сэрэмжлүүлэг бий. Мөн утсанд өдөрт хоёр удаа мессеж ирдэг. Түүнчлэн автобус, метронд ариутгалын бодис, нэг удаагийн маск байрлуулсан байгаа. Маскгүй хүмүүс тэндээс аваад л хэрэглэчихдэг. Харин эмийн сангуудад N94 ховордчихсон. N94 маскийг нэг хүнд 5 ширхэгээс илүүг зардаггүй. Учир нь бусдадаа үлдээх ёстой гэж үздэг юм билээ. Энд коронавирусийн халдвар авсан, сэжигтэй иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, эмчилгээ хийж байгаа. Сургуулиуд гуравдугаар сарын 17 хүртэл карентилчихсан. Нөхцөл байдлыг харж байгаад сунгах эсэхээ шийднэ гэсэн. 

Хамгийн гол нь, Солонгосчууд коронавирустай холбоотой мэдээллийг зөвхөн Эрүүл мэндийн яам болон телевизээсээ л хүлээн авдаг. Зөвхөн энэ сувгаас л үнэн бодит мэдээллээ авч, итгэж, энэхүү мэдээллээ бусаддаа түгээдэг нь их сайхан санагдсан. 

Харин монголчуудын хувьд дор бүрнээ сэрэмжтэй байж, маскаа зүүгээд л ажиллаж байна даа" гэлээ. 

Сөүл хотод амьдардаг иргэн Б.Тайван /тэрбээр зургаа нийтлүүлэхийг хүссэнгүй/

"Коронавирусийн тархалт жаахан эвгүй болчихлоо. Солонгосчууд их тайван, хэр баргийн зүйлд сандраад байдаггүй. Харин өчигдөр, уржигдраас жаахан сандралтай байгаа нь ажиглагдсан. Гэхдээ тархалт хурдацтай байгаа ч манайх шиг хоол хүнсээ нөөцлөөд зохиомол хомсдол үүсгээд байгаа асуудал байхгүй. Яг л албаны мэдээллээрээ хөгждөг хүмүүс. Элдэв хуурамч мэдээлэл энд гараад байдаггүй. Одоогоор нөхцөл байдал гайгүй л байна. Гэхдээ Тэгү хот бол Ухань хот шиг болчихлоо. Тэгүд хөл хорио тогтоох эсэхийг ярилцаж байгаа гэсэн. Хуулиндаа иргэнээс дураараа шинжилгээ авч болохгүй гэж заасан учраас Тэгүд халдвар тараасан эмээгээс шинжилгээ авч чадаагүй нь өнөөдөр ийм нөхцөл байдалд оруулсан. Тиймээс цаашдаа халуурч бүлээрсэн бүх хүнээс өөрсдөө зөвшөөрөөгүй байсан ч шинжилгээ авах юм шиг байна лээ. Монголчуудын хувьд эргэн тойрны хүмүүс болон телевизээс л мэдээлэл авч байна.

Солонгос дахь Монголын Элчин сайдын яам таг чиг байна. Иргэдээ харж хандаж, мэдээлэл сэрэмжлүүлэг өгч байгаа ч юм байхгүй. Бараг коронагийн сургаар Монгол явчихаагүй байгаа гэж хардмаар. Солонгос дахь Монголчууд яг л элчингүй юм шиг л байдалтай байдаг. Монгол хоолны газраар хэссэн, костюмтай ярвагнасан хэдэн хүмүүс л байдаг гэж сонссон. Маш хөдөлмөрч, нөлөөтэй, монголчуудаа харж ханддаг сэтгэлтэй хүнийг Элчингээр томилмоор байна" гэсэн юм. 

     Гунжү хотод амьдардаг Ү.Нямдулам "БНХАУ-д Коронавирусийн халдвар тархахад энд нэг их сүйд болоогүй ээ. Маск зүүгээд сэрэмжлүүлэг мэдээллээ үзээд явж байсан. Харин хэд хоногийн өмнө коронавирусийн халдвараар нэг хүн нас барж, нэг өдрийн дотор 50, 100-гаар халдварын тохиолдол нэмэгдээд ирэнгүүт хүмүүс жаахан сандарч байна. Гэхдээ телевизээр сэрэмжлүүлэг мэдээлэл, коронавирустай холбоотой мэдээлэл цаг тутам гарч байна.

Миний амьдарч байгаа Гунжү хотод коронавирусийн халдвар бүртгэгдээгүй учраас харьцангүй тайван байгаа. Ариутгалыг үнэхээр сайн түвшинд хийдэг юм шиг байна. Байсхийгээд л үйлчилгээний газар, гудамж талбай, нийтийн тээврээ ариутгаж байгаагаа мэдээний цагуудаараа гаргадаг. 

Мөн эмнэлгүүд шинжилгээ, оношлогоо, эмчилгээгээ үнэгүй болгосон.  Хүсвэл гадаад иргэн ч шинжилгээ үнэгүй өгч болно гэсэн. Өнөөдрийн байдлаар хоёр хүн нас бараад байгаа нь жаахан айдас дагуулж байгаа. Гэхдээ хоол хүнс, үйлчилгээний байгууллагууд бүгд хэвийн байна. Манай энүүгээр маск ховордож эхэлж байна. Бас сүм хийдүүдийн үйл ажиллагааг бүгдийг нь түр зогсоосон гэж сонссон" гэлээ. 

Б.Аз

 

 
27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.69.113з   • 2020, 2 сарын 23. 12 цаг 15 минут

солонгосчууд хүний эрх мэрх яриад өвчнөө тараагаад байгаа юм биш үү. тэнд байгаа монголчууд монголд ирж өвчнөө тараах гээд байна уу

202.9.40.165Зочин   • 2020, 2 сарын 23. 9 цаг 11 минут

Бүх элчингийн газруудын ажилтнууд иймэрхүү л дүр төрхтэй ажилладаг үгүй ажилладаг чгэж дээ байдаг гэдгийг Герман, Амеркийн элчингийн газраар жишээ авмаар байгаа юм даа. Тэд нар бол монголын нэрийг шавартай хутгаж байгаа хулгайч нар

202.131.229.34Зочин   • 2020, 2 сарын 23. 8 цаг 47 минут

Ухаантай хүмүүс улс орноо удирдана гэдэг ямар их аз завшаан бэ

202.9.46.193ярвайсан элчин сайд   • 2020, 2 сарын 23. 5 цаг 07 минут

наад элчин нэртэй хулгайчидаа татаа ч наадлуулч энд монголчудынхаа төлөө нойргүй хоолгүй зүтгэнэ гээд андгайлаад явдаг

64.53.234.130Зочин   • 2020, 2 сарын 23. 0 цаг 44 минут

solongosiin shuud nislegiig zogsoo HURELSUHEE "yu" huleegeed baigaan!

66.181.161.49Зочин   • 2020, 2 сарын 22. 23 цаг 13 минут

Сөүл дэх МУ-н ЭСЯ ямар ч ажил хийхгүй байгам уу ГХЯ анхаараач ямба эдэлбэл ялыг үүрэх хэрэгтэй л юмсан хөгийн дипломатууд

64.53.234.130Зочин   • 2020, 2 сарын 23. 0 цаг 48 минут

elchin saidiin yam konsuliin gazart avilgaar ochson yumnuud ajil hiidguishd har tamhi huviin naimaagaa l hoodog bizdee

202.126.89.118Зочин   • 2020, 2 сарын 22. 22 цаг 18 минут

Солонгосоос ирэх агаарын хилээ хаахгзй юм байхдаа

202.9.40.68зочин   • 2020, 2 сарын 22. 22 цаг 17 минут

та бүхэн хүний нутагт биеэ сайн бодоорой эрүүл энхийг хүсье

202.9.46.247Зочин   • 2020, 2 сарын 22. 21 цаг 12 минут

Naaduuliigaa bitgi mongold oruul hilee haa

5.173.25.168Зочин   • 2020, 2 сарын 22. 20 цаг 36 минут

oilgoloo ta nar min solongosoos sain yumii n surch eh orondoo newtruuleerei biee bodooroi !

58.122.134.15Зочин   • 2020, 2 сарын 22. 20 цаг 29 минут

Халдвар аваад эмчилгээ хийлгэсэн хүнд улсаас нөхөн олговор олгохоор болсон.

81.183.211.52Зочин   • 2020, 2 сарын 22. 20 цаг 28 минут

Сайхан давгүй байгаа бол ирээд хэрэггүй биз. Маск үнэд орсон байна гэж солонгосд амьдардаг найз хэлж байсан

103.57.93.103Зочин   • 2020, 2 сарын 22. 19 цаг 52 минут

20 жилийн өмнө МУ.н ЭСЯ гэж хамартаа баас түрхсэн язгууртанууд сууж билээ.Канон ч байхгүй онигоотой

202.9.46.72иргэн   • 2020, 2 сарын 22. 18 цаг 22 минут

УБ хотод маань ариутгал хийж байгаа нөхдүүд лав харагдахгүй л байна.Хог новшиндоо дарагдсан хэвээрээ.Хогоо цэвэрлээд ариутгалаа сайн хиймээр байна даа

202.21.108.34Зочин   • 2020, 2 сарын 22. 17 цаг 32 минут

МАНАЙ ЭЛЧИНГИЙНХЭН ИРГЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛДАГГҮЙ ЮМ ШИВДЭЭ!

202.21.108.145Зочин   • 2020, 2 сарын 22. 17 цаг 24 минут

Манайхан ч яахав хэнэггүй хүмүүс Зах дэлгүүр банкаар дүүрэн хүмүүс цагаан сардаа л бэлдээд байгаа бололтой дог

109.81.209.81Зочин   • 2020, 2 сарын 22. 17 цаг 19 минут

Elchingiinhen gej yamarch ajilgui garuud yumaa haa ch adil haramcaltai ....

192.82.76.128Зочин   • 2020, 2 сарын 22. 17 цаг 12 минут

Manaih shig surjignej bgaa uls baihgui ee.Dor doroo ariun tsevreesahiad bie ee hicheegeed ajlaa hiigeed l yavaj bna.

139.5.217.132Зочин   • 2020, 2 сарын 22. 15 цаг 43 минут

uneheer mundag uls shuu manai mergejiliin hyalalt bas mundag ajilaj baigaad talarhaj bna ondotsn hooloin deeree zogssonguurt shuud hamgaalaltiin huvtsatstai orj ireed buh humuusiin haluuniig uzej bna humuus aruin tseveree sain sahij maskaa sain zuuj irgen bur uhamsartai baitsgaaya

31.165.215.122Gadaad yam yu hiij baina   • 2020, 2 сарын 22. 15 цаг 19 минут

Yamar ergyy novsh solongost elchingeer suudag um be????? Delhii dayar byh l oron arag hemjee avch baihad baraa suragch ugui ….ter novshoo tataj ajlaa hiih hyniig elchind suulgaach !!!!!

202.9.40.224Зочин   • 2020, 2 сарын 22. 14 цаг 45 минут

Solongoschuud unnneeen duff humuus shuu. lhiid ontsgoi baidal zarlaj bhd ter erguu mulguu solongos tolgoinoos garsan huulia uurchiluh uhaan lav baigaaguidee iim baidald hurlee

202.126.89.219zochin   • 2020, 2 сарын 22. 11 цаг 00 минут

Udahgui namdaad, zugeer boloh bhaa

49.0.144.72dd   • 2020, 2 сарын 22. 10 цаг 58 минут

delhii tsereverlegee hiij bna. darhlaagui, biyendee anhaardaggui, coffee uuj gamburged iddeg humuus uhej duusna.

81.183.211.52Зочин   • 2020, 2 сарын 22. 20 цаг 31 минут

Тэрэндээ тулвал цагаан хоолтон энэтхэгүүд л их өртмөөр. Гэтэл хятад шиг элдэв халдварт өвчин гарах нь гайгүй улс. Энэ бол муу үйлийн үрийн хариу өвчин биз

202.55.188.83Зочин   • 2020, 2 сарын 22. 17 цаг 59 минут

chi l yxex baixdaa xamgiin tyryynd

24.9.102.210zochin   • 2020, 2 сарын 22. 13 цаг 15 минут

nogoo iddeguud ni ukheed baigaa sh dee,nogoo,jims baga idea ,ukher khoninii makhaa sain id

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.