Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээн өнөөдөр 16:00 /манай цагаар/ цагаас эхэлнэ. Өнөөдөр эмэгтэй 63, 70, эрэгтэй 73, 81 кг-ын жингийн барилдаанууд болно.
Эмэгтэй 63 кг жинд Б.Ганхайч С хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт IJF ийн нэрийн өмнөөс барилдаж байгаа Муна Дахоуктай барилдана. Харин 70 кг жинд Ц.Наранжаргал В хэсэгт орж эхний тойрогт Бельгийн Уйллиамс Габрейлтэй барилдана.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр нарын шилдэг бөхчүүд барилдах юм. Залуу мастер Ц.Цогтбаатар А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт тэрбээр Тажикстаны бөх Бехрузи Хожазодатай барилдана. Тэгвэл дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр D хэсэгт багтаж, эхний тойрогтоо мөн хийллээ. Удаах тойрогт Казахстан болон Словен улсын бөхчүүдийн ялсантай нь барилдана.
Эрэгтэй 81 кг жинд А хэсгийг тэргүүлж Саэйд Моллай барилдана. Манай бөх эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт АНУ-ын бөх Берлинер Келлтэй барилдана. Тус жинд С хэсэгт Н.Дагвасүрэн барилдаж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Лебон улсын бөх Элиас Насифтэй барилдахаар оноолт таараад байна.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Лебон бишээ, Ливан улс гэдэг
Үэнэ зөв мэдээл. 73 барилдаад, 90 барилдахгүй биз.