Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.
Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газрууд, Нийтийн тээврийн автобусанд зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг Б, Э, Ж, А, Ц нарын гэр бүлээрээ хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан юм.
Одоогийн байдлаар 18 удаагийн үйлдлээр иргэдэд 16.4 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тэд хулгайлсан гар утсаа “Теди” төвийн худалдаачдад борлуулдаг болох нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иргэд та бүхэн бүхэн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ene internet deer sain yum hiij bgaa sain ulger jishee uzuuleh mongolchuudiin tuhai bichij baigaachee
Новшнуудын ЦАРАЙГ ЮУГАА ХИЙЖ НУУДАГ БАЙНАА. НЭР УСЫГ НЬ БИТГИЙ НУУГААЧЭЭ!!!!!!!
Гар хуруугийн үе-р тайрч болдоггүй юм уу .. дахиж хулгай хийхгүй шдэ ... дандаа иргэд хүмүүс хохирч байх юм ..
Ккккк араас нь яаж таних юм бэ бид ямар цагдаа юм уу хаашаа юм уйддаг юм уу хаашаа юм шээс чинь кккк
1. Тэдэнд ял өгч болохгүй. Учир нь нэг гэр бүл тэр чигтээ үгүй болно. 2. Манайхан ер нь гэр бүлээрээ л ажилдаг, Бат-Үүл түүний хүү, Ми.Энхболд түүний хүү, Нямдорж түүний хүү
zuragiig tabixgui bol urged khulgaich naraas seremjilj hadakhgui. Burkheg medee khudal baikh magadlaltai
Tedy gej hogiin gazar bainaa
Барьсан нь үнэн,сэрэмжүүлж байгаа юм бол наад хулгайч нарын зургийг тавь.ТВ-р харуул. Ажил хийх гэж оромдох юм аа.