Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр барилдах 6 бөхөөс нэг нь ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал эхний тойрогтоо Бельгийн Габриэлла Уильямстай барилдаж, цэвэр ялагдлаа. Ингэснээр тэмцээнээ дуусгалаа.
Харин 73 кг-д барилдаж байгаа Ц.Цогтбаатар хоёрдугаар тойрогт Тажикстаны Бехрузи Хожазодатай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээгээр яллаа. Манай бөх гуравдугаар тойрогт Гүржийн Фридон Жиганитай барилдана.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Naranjargal boli2.neg ch yaldaggui sh de