Германы Дюссельдорф хотноо болж буй "Их дуулга" тэмцээн үргэлжилж байна. Манайхаас өнөөдөр 4 эрэгтэй тамирчин гарч барилдсанаас гурав нь эхний ялалтаа авч, нэг нь ялагдлаа. Тодруулбал, 73 кг-д барилдсан Г.Одбаяр Словены бөх Мартин Хожактай барилдаж, ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Тэгвэл 81 кг-д зодоглож буй хоёр бөх хоёулаа ялалт байгууллаа. Саид Моллаэй хоёрдугаар тойрогтоо АНУ-ын бөх Келл Берлинертэй барилдаж, дарах мэхээр цэвэр яллаа. Манай бөх гуравдугаар тойрогт Аргентины бөх Эммануэль Лучентитэй барилдана.
Харин Н.Дагвасүрэн хоёрдугаар тойрогтоо Ливанын бөх Нациф Элиастай барилдаж, торгуулиар цэвэр яллаа. Гуравдугаар тойрогтоо тэрбээр эзэн орны бөх Доминик Рессельтэй барилдана.
Сэтгэгдэл бичих