2020 оны 2-р сарын 22
19 цаг 13 минут

Нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд зөөврийн дижитал рентген аппараттай боллоо

Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 48 дугаар тогтоолын дагуу, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн түвшинд сүрьеэгийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлж, дижитал рентген аппаратаар үе шаттай хангах” зорилтын хүрээнд нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй эрүүл мэндийн салбарын удирдлагууд, харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр болон Засгийн газрын нөөц хөрөнгөөс нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий БНСУ-д үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадалтай орчин үеийн зөөврийн дижитал рентген аппаратыг нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэж өгсөн юм.

Мөн Булган, Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дорнод аймгийн Халх-Гол сумын эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэг зэрэг хилийн томоохон боомтуудын эрүүл мэндийн байгууллагад өгсөн байна.

Эрүүл мэндийн байгууллагуудыг зөөврийн дижитал рентген аппаратаар хангаснаар тухайн эмнэлгийн оношилгооны чадавхи, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх төдийгүй амьсгалын замын халдварт өвчин, томуу, томуу төст өвчин, шинэ төрлийн титэмт вирусын оношилгоог цаг алдалгүй хийх, сэжигтэй тохиолдолд тусгаарлан хяналт, тандалт хийж буй үйлчлүүлэгчийг тухайн байршилд нь оношилгоонд хамруулж, халдвар тархах эрсдлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Эрүүл мэндийн яамнаас нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалах хувцас хэрэглэл /комбинзон/, малгай, бээлий, амны хаалт, улавч болон ариутгал халдваргүйтгэлд ашиглах спиртийг хуваарилж өглөө.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баянхошуунд зам тээврийн ноцтой осол гарлаа4 сар 4. 13:05АНУ яагаад Украин, Гүржийг НАТО-д элсэхийг дэмжив?4 сар 4. 13:05Хашигдсан жараахайнуудыг чопперчин залуус гол руу хийжээ4 сар 4. 13:00Б.Үржинханд:Хүүхдийг наад захын хэрэглээний эд зүйлээр нь гачигдуулсан бол зөрчил гэж үздэг4 сар 4. 12:55Согтуугаар машин жолоодож яваад осолджээ4 сар 4. 12:50Архитектурын гайхамшиг4 сар 4. 12:45Австралийн Ерөнхий сайд гадаадын иргэдийг “Гэртээ харь” гэлээ4 сар 4. 12:40Урин цаг наашилж, усны шувууд тал нутагт иржээ4 сар 4. 12:35Германы орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан МОНГОЛ БҮСГҮЙ Х.ОЧМААТАЙ ярилцлаа4 сар 4. 12:30Хачигт халдвараас урьдчилан сэргийльe4 сар 4. 12:25Хятад улсад ШИНЖ ТЭМДЭГГҮЙ халдварын тохиолдол нэмэгджээ4 сар 4. 12:20ШУУД: NBA тоглогчид NBA 2K тоглоомоор өрсөлдөж байна4 сар 4. 12:15БНСУ-д халдварын тоо 10156-д хүрлээ4 сар 4. 12:10Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхжиж байна4 сар 4. 12:00Нефть олборлолтын талаар АНУ Саудын Араб, ОХУ-тай хэлэлцээ хийхгүй4 сар 4. 11:55Малын хулгайн хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ4 сар 4. 11:55"Манчестер Юнайтед" Санчо, Грилиш хоёр авах өрсөлдөөнд нэгдлээ4 сар 4. 11:50Та амны хаалтыг байнга зүүж, гараа тогтмол угааж хэвшээрэй4 сар 4. 11:45Шар усны үерийн аюулаас сэрэмжлээрэй4 сар 4. 11:40ОХУ-ын иргэдийг гадаадаас татах нислэгийг түр зогсоожээ4 сар 4. 11:35Д.Нямхүү: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 37 хүнээс коронавирус илрээгүй4 сар 4. 11:30Хөлбөмбөг: Хамгийн өндөр орлоготой 10 хөлбөмбөгчин4 сар 4. 11:25Дэлхий дахинаа шинээр 82 700 тохиолдол бүртгэгдэж, 6500 өвчтөн нас баржээ4 сар 4. 11:20ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 4000 давжээ4 сар 4. 11:15Япон орлогоо алдсан айл өрх бүрт 2.7 мянган ам.долларыг хуваарилах төлөвтэй байна4 сар 4. 11:10Э.Бат-Үүл: Элбэгээ "Х.Баттулгын шүүхийн уриалга"-аас айхгүй, ардчиллаа хамгаалан тэмцэхээр ирж байна4 сар 4. 11:05ЭМЯ-наас мэдээлэл хийж байна4 сар 4. 11:00АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 10:55Ц.Элбэгдорж: Олон сайхан хүний сэтгэл, тус дэм, угтаж үйлчлэх нь мянга талархаад барамгүй4 сар 4. 10:50Хубэй мужийн эрх баригчид 14 эмчид "Амь үрэгдсэн баатар" цолыг нэхэн олгожээ4 сар 4. 10:45
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.