Улсын онцгой комиссоос коронавирусын халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан.
Үүнийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод Хяналтын Хэлтэс, Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар хамтран хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах тэмдэг хаалт байрлуулах ажлыг зохион байгуулж байна. Нийт 8 постонд хаалт байрлуулахаас одоогоор Өлзийтийн пост, Баруун турууны пост, 61-ийн гарам, Эмээлтийн постонд зам хаах тэмдэг, хаалт байрлуулаад байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа учир хулгайн замаар гарч энд тэнд цасанд сууж өөрийгөө болон хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг иргэддээ анхааруулж байна.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Наад хуванцаруудаа элс шороогоор саын дүүргэхгүй бол хийсээд алга болчих вий дээ .
Ami nas hereggui aytai yvna shte balai aytai heneggui yum chini
Hulgain zam ni haaguur baidgiin ! Sanaagui zuil sanuulchihlaa baiz ! Bolomj bol baigaa l yum bna !