Дюссельдорфын "Их дуулга" тэмцээний хэсгийн шатны барилдаанууд үргэлжилж байна. Манай тамирчдаас 73 кг-д барилдаж байгаа Ц.Цогтбаатар гуравдугаар тойрогт Гүржийн бөх Фридон Жиганитай барилдаж, үүрэх мэхээх цэвэр яллаа. Манай бөх дөрөвдүгээр тойрогт Германы бөх Игорь Вандкитэй барилдана.
Тэгвэл 81 кг-д барилдаж байгаа Саид Моллаэй гуравдугаар тойрогт Аргентины бөх Эммануэль Лучентитэй барилдаж, эхний хэдхэн секундэд цэвэр яллаа. Тэрбээр дөрөвдүгээр тойрогт Хорватын бөх Доминик Друзетатай барилдана.
Мөн 63 кг-д барилдсан Б.Ганхайч гуравдугаар тойрогт Их Британын бөх Алиса Шлесингертэй барилдахаар учраа таараад байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Saud Mollai geed manai irgen bolson boh mon uu Manai ulsiin omnoos barildaj bgaa yu