2020 оны 2-р сарын 22
20 цаг 40 минут

Төрийн болон үйлчилгээний албан хаагчдад зориулж өглөө оройд автобус явуулна

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр гарсантай холбогдуулан нийслэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдааны эхэнд, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хэрхэн ажиллах талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнтэй холбогдуулан зарим ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдийг аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн бичгийг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлнэ. Мөн Оюутолгой компаниас 300 гаруй, Тавантолгой компаниас 150 гаруй ажилтан албан хаагчдыг ээлж солилцох байдлаар өөрсдийн тээврийн хэрэгслээр нэвтрэх зөвшөөрлийг авсан байгаа. Нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд “Эргүүл”  арга хэмжээг эхлүүлсэн. Нутгийн захиргааны албан хаагчид хуваарийн дагуу эргүүлээр ажиллахдаа зөвлөмж мэдээ мэдээллийг хүргэж, иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж ажиллана” гэв. 

Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу амралтын өдрүүдэд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд захиргааны болон нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын 10 мянга гаруй албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Энэ үеэр зарим гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тодруулбал, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай гадаадаас зорчин ирсэн иргэдийг гэрт нь хөл хорио тогтоож, тусгай дугаар ажилуулан эрүүл мэндийн тандалт судалгааг хийж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэв. Мөн Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчдыг хариуцлагатай ажиллах талаар санал хэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар шинэ төрлийн халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өглөө. Одоогийн байдлаар “Covid 19” буюу коронавирус нийт 27 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд 76 мянган иргэн өвчилсөн тоо баримт гарчээ. Өнөөдрийн байдлаар Бүгд найрамдах Солонгос улсын зургаан дүүрэгт энэ төрлийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо огцом нэмэгдэж байгааг дуулгалаа. Монгол Улсын хувьд бүртгэгдээгүй байгаа ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтааж буй. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хоёр иргэн, Говь-алтай аймагт нэг хүнийг тусгаарлаж эрүүл мэндийн тандалт явуулж байгаа аж.

Түүнчлэн шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн хяналтын байгууллагын 70 гаруй албан хаагчид ажиллаж байгаа юм. Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүйг дуулгалаа. Амралтын өдрүүдэд хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн удирдах газраас шалган нэвтрүүлэх найман товчоогоос гадна иргэдийн зорчих магадлалтай 14 цэгт түр постыг байгуулсан байна. Иргэд хотоос гарсан бол битүүний өдрөөс шинийн дөрөвний өглөө хүртэл эргэж хотод орох боломжгүй, ямар ч шалтаг хэлээд нэмэргүй,  гэдгийг НЦГ-ын дарга,  хурандаа  Д.Ядамдорж яриандаа онцоллоо.  

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хуваарийн дагуу эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчдыг хариуцлагатай байж, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллахыг үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ “Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нийслэлийн Шуурхай штабд эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид цаг тутам мэдээлэл өгч байх хэрэгтэй. Хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан амралтын өдрүүдэд буюу энэ сарын 24-ний өдрөөс /шинийн нэгнээс/ эхэлж нийтийн тээврийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсооно.

Ингэхдээ төрийн албан хаагчид болон, үйлчилгээний албан хаагчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээг өглөө, оройдоо явуулна.

Ингэхдээ төрийн албан хаагчид болон, үйлчилгээний албан хаагчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээг өглөө, оройдоо явуулна. Нийтийн тээвэр зогссон өдрүүдэд Нийтийн тээврийн удирдлагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хяналт тавьж ажиллах ёстой. Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн идэвхи оролцоо чухалд төдийгүй нийслэлчүүд сар шинийн өдрүүдэд аль болох айлаар зочлохгүй гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна амралтын өдрүүдэд сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлтэд холбогдох албан тугаалтнууд анхаарч ажиллах ёстой” гэдгийг онцолж хэллээ.

Амралтын өдрүүдэд шахмал түлшний түгээлт нийлүүлэлт болон тээвэрлэлтийг тасалдуулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэхийг нийслэлийн Агаар орчны бохирлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарт үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.119.42аагий   • 2020, 2 сарын 23. 14 цаг 15 минут

би нь одоо баянхошуунаас ажилдаа лав 3 цаг алхаж очих нь яг л дарга нар унаа гаргаж өгнө ш дээ бензин байхгүй гээд байна ш дээ

122.201.24.199иргэн   • 2020, 2 сарын 23. 6 цаг 34 минут

нийтийн тээвэрийг хязгаарлаж өглөө оройдоо явна ч гэх шиг бас л зохиомол хомсдол үүсгэж олныг бөөгнүүлж чихэлдүүлж шахалдуулах нээ.банкинд юу болж очер үүсгэв. одоо нийтийн тээвэр энэ.төрд эсэргүүнүүд байна шүү

202.55.188.43Зочин   • 2020, 2 сарын 23. 14 цаг 36 минут

Юм болгоныг харлуулах гэсэн хаашаа янзын жингуа санаатай глг вэ ***** чинь

103.26.193.82Kk   • 2020, 2 сарын 23. 1 цаг 37 минут

Tiriin alban xasgchid tumur bietei boltsiim uu. Uls turiin alban xasgchidaa ajiluulasch lalruudaa

66.181.181.142Зочин   • 2020, 2 сарын 22. 22 цаг 22 минут

Ажилдаа явмаар л байхын.хаанаас тэр унаа машин нь явах юм бэ?

66.181.176.34Зочин   • 2020, 2 сарын 22. 21 цаг 47 минут

Бусдад нь үйлчлэхгүй юу

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.