Испанийн Ла лигийн 25 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Тэгвэл хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан "Барселона" клуб талбайдаа "Эйбар"-ыг хүлээж авч, 5:0-ээр "бут ниргэлээ". Ингэснээр "Барса" 55 оноотой болж ирлээ.
Тоглолтын 14, 37, 40, 87 дахь минутад Месси покер хийж, гангарав. Ийнхүү тэрбээр Ла лигт 18 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна. Тэгвэл "Барса"-гийн тав дахь гоолыг Артур 89 дэх минутад оруулсан юм.
Сэтгэгдэл бичих