2020 оны 2-р сарын 23
13 цаг 51 минут

Д.Нарангэрэл: Гэр гэртээ битүүлээрэй гэж та бүхнээс хүсье

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Та бүхэндээ хэлэх энгийн бөгөөд хамгийн гол зөвлөмж бол гэр гэртээ байх. Байгаа газраа байх нь хамгийн чухал. Тиймээс та бүхэн битүүний энэ өдөр гэртээ битүүлээрэй гэж та бүхнээс хүсмээр байна" гэлээ. 

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэлтсийн дарга Я.Буянжаргал "Аймгууд нийгмийн эрүүл мэндийн ноцтой эрсдлийн үнэлгээгээ хийж, зохих бэлтгэлээ хангаж байна. Ариутгал, халдваргүйтлийн бодисыг тарааж, хэрхэн хэрэглэх талаар холбогдох байгууллагуудад зөвлөгөө зөвлөмж өгч байна. Өчигдөр 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд тараасан.

Бэлтгэл ажлуудыг хангах хүрээнд улсын хоёрдугаар эмнэлэг, ХСҮТ дээр Эрүүл мэндийн яамны удирдлагууд ажилласан.  Улсын хоёрдугаар эмнэлэг өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо амны хаалт хийж байна. Мөн жирэмсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгосон.

БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэддээ зориулж зөвлөгөө мэдээлэл өгсөөр байгаа. 103 утасны сүлжээнд зургаан сувгаар мэдээлэл өгөхөөс гадна нэмэлтээр дөрвөн шугамыг нээгээд байна. Хоногтоо 4 мянга гаруй орчим удаа иргэд холбогдож зөвлөгөө авч байгаа. Иргэд болон ААН-үүдэд шаардлагатай мэдээллүүдийг өгч байгаа." гэв. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 09:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар 78741-д хүрлээ. БНХАУ-д нийт 77042 тохиолдол бүртгэгдэж, 2440 хүн нас барсан. Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д 540 тохиолдол шинээр нэмэгдэж, нас барсан иргэний тоо 100-д  хүрсэн.Мөн 1699 тохиолдол 29 улсад бүртгэгдсэнээс 15 хүн нас барсан.Иранд 13 хүн халдвар авснаас таван хүнээр нэмэгдсэн.

Итали улсад зургаан тохиолдол нэмэгдсэн. БНСУ-д халдварын тоо нэмэгдэж 556 иргэн халдвар авсан. Сүүлийн хоёр хоногт халдвар авсан 400 хүний 221 тохиолдол нь сүмийн цуглаан 95 тохиолдол нь эмнэлэгтэй холбоотой, 48 хүний халдварыг нь судалж байна. Тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдол нь сүмийн үйл ажиллагаанаас болсон байна. Нийт 556 хүн халдвар авснаас 534 хүн тусгаарлагдаж, 18 хүн эмнэлгээс гарч, дөрвөн хүн нас барсан. Одоогоор 84 хүнийг судалж байгаа.

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.221Зочин   • 2020, 2 сарын 23. 22 цаг 12 минут

хээр хэдэн гэр бариад карантилахад ямар газар нутаг мундаа юу

202.9.47.25Зочин   • 2020, 2 сарын 23. 21 цаг 36 минут

солонгосоос ирж байгаа хүмүүсээ 14 хоног тусгаарлаач, захуудаа хааж чадаагүйгээс баасан-ням гарагуудад хорио цээрийн арга хэмжээ чинь дэмий зүйл болсондоо

64.119.21.221Зочин   • 2020, 2 сарын 23. 20 цаг 27 минут

та нар худлаа яриад суухын оронд тэр халдвартай солонгосоос ирсэн монголчууд аа нэг сар карантилаачээ. шууд тараагаад явуулчихдаг хэрэг үү . далд хэлбэртээ хэдэн хоног болдог биз дээ 14- 42 хоногийн дараа илэрч байна

202.179.24.28Зочин   • 2020, 2 сарын 23. 17 цаг 38 минут

Машингүй өдөр шөнийн 1-ээс 3 ныг хүртэл болгоё

202.55.188.44Зочин   • 2020, 2 сарын 23. 15 цаг 38 минут

ЭМЯ-нд хандаж уриалга гаргахад төрийн золголтыг бас цуцалъя.

202.126.89.101Баки   • 2020, 2 сарын 23. 17 цаг 40 минут

Аль эрт цуцалчихсан. Юу үзэж сонсож байдаг юм

66.181.178.152зочин   • 2020, 2 сарын 23. 15 цаг 22 минут

Манай ,лам ,нар ,ажлаа ,хийж ,байна . Үрэл ,өгнө ч ,гэх ,шиг. Хүн ,цуглуулах ,нээ. Төр ,түмэн ,олноо ,хүндэлдэггүй.

103.212.116.212Зочин   • 2020, 2 сарын 23. 14 цаг 30 минут

guzalgui hilee haa

103.212.116.212Зочин   • 2020, 2 сарын 23. 14 цаг 29 минут

betee solior

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.