БНСУ-д ажиллаж, хугацаа нь дуусаж буй E9, E10 визтэй гадаад улсын иргэдийн гэрээт хугацааг 50 хүртэл хоногоор сунгахаар болсон талаар БНСУ-ын Хууль зүйн яам болон Хөдөлмөрийн яам, Далайн асуудал хариуцсан яам мэдэгджээ.
"COVID-19" халдварын улмаас БНСУ-д ирэх гадаад ажилчдын тоо буурч, жижиг, дунд үйлдвэр, загасчлалын үйлдвэрлэл зэрэг газарт ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа аж.
Сэтгэгдэл бичих