Английн премьер лигийн 27 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт "Манчестер Юнайтед" клуб талбайдаа "Уотфорд"-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 41 оноотой болж, 5 дугаар байрт бичигдэж эхлэв.
Тоглолтын 42 дахь минутад "Улаан чөтгөрүүд"-ийн шинэ тоглогч Бруна Фернандеш торгуулийн цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 58 дахь минутад Марсьяль нэгийг нэмсэн бол Гринвуд 75 дахь минутад гүйцээжээ.
Тэгвэл "Арсенал" клуб энэ тойрогт талбайдаа "Эвертон"-ыг хүлээж авч, ширүүхэн тулааны эцэст 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 37 оноотой болж, есдүгээр байр руу орж ирлээ. "Арсенал"-аас 27 дахь минутад Эдвард Нкетиа, 33, 46 дахь минутад Обамеянг гоолдсон. Обамеянг энэ тойрогт дубль хийснээр 17 гоолтой болж, премьер лигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. "Эвертон"-оос 1 дэх минутад Кэлверт-Льюин, 45 дахь минутад Ришарлисон нар гоолдсон юм.
Сэтгэгдэл бичих