Сар шинийн баярын өдрөөр ихэнх банкууд амарч байна. Харин Ариг банкны Нисэх салбар 24 цагаар ажиллаж байна. Бусад банкны хувьд энэ сарын 27-ноос буюу шинийн 4-нөөс цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Гэхдээ Төрийн банкны хувьд энэ сарын 29-нөөс энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах ч Чингэлтэй дүүргийн “Нарлаг дэнж” тооцооны төв нь гуравдугаар сарын 2-ныг хүртэл амарна.
Мөн коронавирусаас урьдчилан сэргийлэх хүрээнд банкууд гуравдугаар сарын 2-ныг дуусталх хугацаанд 16:00 цаг хүртэл ажиллаж байгааг анхаараарай.
Сэтгэгдэл бичих