БНСУ-ын хэвлэлүүдээр 35 настай монгол иргэн коронавирусийн халдвар авсан талаар мэдээлж буй. Энэ талаар ЭМЯ-наас албан ёсоор мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "БНСУ-д коронавирусийн халдвар авсан гээд байгаа 35 настай монгол иргэн маань элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-ны өдөр ОМ-301 гэх онгоцоор БНСУ-аас эмчлүүлэхээр явсан.
БНСУ-д очоод дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж байсан гэнэ. Ингээд шинжилгээ өгөхөд коронавирусийн халдварын шинжилгээ нь нэмэх гарсан. Цуг явсан эхнэр болон эгчээс нь коронавирусийн халдвар илрээгүй байна. Өвчлөлийн нууц үеийн хугацаа бүх зүйлийг тооцож үзэхэд, энэ хүн БНСУ-д дүүргийн эмнэлгээр явж шинжилгээ өгч байхдаа халдвар авсан байх магадлал өндөр. ГХЯ, цагдаа, хяналтын бүх байгууллага энэ хүний хаагуур явсан, хаана шинжилгээ өгсөн зэрэг бүх маршрутыг нягталж байгаа " гэв.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монголоос 12 нд гараад Хятадаар дамжин Солонгост 20 нд ирсэн
darhlaa sain bh ni chuhal yum b.adaa..manai hvn ervvl b,san bol gaigvil bh bsan bhdaa..huurhii niseh deerees ch avsan bj bolno..
КОВИД 19 ӨӨР ӨВДСӨН НЬ ЯГ ҮНЭН ЮМ УУ ??? САИН СУДЛАХ Л ХЭРЭГТЭИ ДЭЭ !!!
Хүний өөрийн гэлтгүй бүгд хурдан эдгээсэй дээ.
НААД ӨВЧНИЙ ҮҮРЭЭ БАС ГЭР БҮЛИЙН НЬ ХҮМҮҮСИЙГ Ч БУЦАЖ ИРЭХИЙГ НЬ ХОРИГЛОХ НЬ ЗҮЙ. ИРГЭН БИД ӨДӨР ШӨНӨГҮЙ ҮГЛЭН ШААРДАЖ БАЙЖ СОЛОНГОСЫН ОНГОЦЫГ СААТУУЛАХ ШИЙДВЭР ГАРГУУЛСАН НЬ АМЖСАН ШИЙДВЭР Л БАЙГААСАЙ ДА, ТҮМЭН ОЛНЫГ МИНЬ ТЭНГЭР ИВЭЭХ БОЛТУГАЙ
Chi oliggvi amitan guilagchin zarailsan vhehee hvrvel chi nil evchin tembvv zarailsan
Наадхаа монголд ирэхийг нь хоригло.