БНСУ-д коронавирусийн халдвар авсан 35 настай монгол иргэн нас барсан гэх мэдээллийг ЭМЯ болон Улсын онцгой комиссоос тодруулахад "Нас бараагүй. Биеийн байдал нь маш тааруу байгаа" гэлээ.
Тус өвчтөний талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "БНСУ-д коронавирусийн халдвар авсан гээд байгаа 35 настай монгол иргэн маань элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-ны өдөр ОМ-301 гэх онгоцоор БНСУ-аас эмчлүүлэхээр явсан.
БНСУ-д очоод дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж байсан гэнэ. Ингээд шинжилгээ өгөхөд коронавирусийн халдварын шинжилгээ нь нэмэх гарсан. Цуг явсан эхнэр болон эгчээс нь коронавирусийн халдвар илрээгүй байна. Өвчлөлийн нууц үеийн хугацаа бүх зүйлийг тооцож үзэхэд, энэ хүн БНСУ-д дүүргийн эмнэлгээр явж шинжилгээ өгч байхдаа халдвар авсан байх магадлал өндөр. ГХЯ, цагдаа, хяналтын бүх байгууллага энэ хүний хаагуур явсан, хаана шинжилгээ өгсөн зэрэг бүх маршрутыг нягталж байгаа " гэх мэдээллийг өгсөн билээ.
Сануулахад, БНСУ-д коронавирусийн халдвараар 9 хүн нас бараад байгаа юм.
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Hunii nyalh huuhdiig uhlee ene ter gej bicheed hudal tsuurhal taraah yamar hereg bainaa, Edgeesei bilee.
Tendee vhne biz.vnen bol .mongold bvv ir
Худлаа мэдээлэл тараасан Zarig.mn -ийн Өнөрөөд тусаасай билээ. Муу ёрын новшийн авгай
inchon deerees ch avah bolomjtoi...geriinhenni zgr bgaa yum chni darhlaa ni sul bolood avsan bh..ugni zaluu hvn yum b.ashdee..
Ezen hvicheevel zaua hicheene shvv mongolchuud aa
2сарын 20нд Монголоос ирсэн! Ирээд бие тааруу гэртээ байсан!! 24ны өглөө 6 цагт түргэнээр эмнэлэгт хүргэгдээд маргааш нь 25 нд корона вирусын халдвартай нь тогтоогдсон! Хамт байсан эгч болон эхнэр, мөн найз гээд нийт 6 хүнд шинжилгээ хийсэн халдвар аваагүй нь тогтоогдсон! Намяанжү хотын Бёлнэ дүүрэг!! Монгол мэдээ Солонгос мэдээ зөрөөд байна шүү!! Анхаараарай!!!
MARGAASHNAAS BAIGUULLAGUUD AJILAA EHELVEL YAASIIN BEE NEGENT TSAGAAN SARIIG TEMDEGLEHGUIGEES HOISH IIM OLON HONOG YUGII N HORIOOD BAIGAA YUM BEEE
Харин эсрэгээр эдгэнэ дээ, энэ хүн мөнхөрчээ