Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Хуралд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөв. Тэрбээр "ГХЯ-ны зүгээс ЭМЯ-ыг мэдээ, мэдээллээр цаг алдахгүй хангаж ажиллаж байгаа. БНСУ-д манай улсын иргэн коронавирусээр нас барлаа гэдэг хариуцлагагүй мэдээлэл түгээж, олон нийтийг буруу ташаа мэдээллээр хангаж байгаад маш харамсч байна. Тус иргэн нас бараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гадаадад манай улсын иргэн нас барах, гэмт хэрэгт холбогдвол тус улсын зүгээс ГХЯ-нд шуурхай мэдэгддэг. Тиймээс нас бараагүй хүнийг нас барсан мэтээр нийгэмд мэдээлэх нь өөрөө маш сөрөг үр дагавартай. Тухайн хүний ар гэрийнхнийг нь хүндэтгээрэй. Битгий олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээгээчээ гэж ар гэрийнхэн болон иргэдийн зүгээс хүссэн. Элчин сайдын яам цаг наргүй ажиллаж байна. Мөн нислэг цуцлагдсантай холбоотойгоор ажил их байгаа. Тиймээс мэдээллийг нэг сувгаар зөвхөн ЭМЯ-наас л авахыг хүсч байна" гэлээ.
Мөн ЭМЯ-наас "Монгол улсын иргэн А БНСУ-д коронавирусийн халдвар авсан. Тус иргэн нь элэгний хатууралтай БНСУ-д эмчлэгдэж байгаа юм. Одоогоор биеийн байдал маш хүнд, аппаратанд байгаа. Элэг, бөөрний дутагдалтай эмчлүүлж байна гэдгийг ГХЯ-аар дамжуулж авч байгаа. Тус иргэн нь нэгдүгээр сард Монголд, эх орондоо байсан бөгөөд томуугийн шинжилгээнд хамрагдаад явж байсан. Шинжилгээгээр H3N2 вирустэй байсан. Мөн тэрбээр БНСУ-д дөрвөн жил гаруйн хугацаанд амьдарч байсан. Харин хамт байсан хүмүүсийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан. Коронавирусийн халдварыг дархлаагүй хүмүүс маш хурдан тусч байгаа. Ер нь коронавирусийн халдвар маш хурдацтай тархаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байх ёстой" гэсэн юм.
16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Towch.mn
Lol this is grazy
shinjilgee sorog garsan geed suugaad baij bolohgui ee, sorog garsanch gesen dahin dahin shinjlehgui bol daraa ni haldvartai l garaad baina shdee busad orond !!!
Дөнгөж саяхан өнгөрчихлөө зайлуул!! Одоо Монголруу мэдээлэх биз дээ. Солонгост нийт 11 хүн өнгөрчихлөө!! Харамсалтай!!
harin tm,,sain bolood gertee irne gj bodoj yavsan bhdaa.sul bietei boloodl haldvar avsan bh..huurhii um maani badmi hum..
Япон Солонгосоос ирсэн хүмүүсиыг 14 хоногийн хяналтандаа яагаад аваагүй юм бэ. Бас л онцгой бүсээс ирээ биз дээ
Тэр залуу бурхан болохгүй байхаа. Нас барсан гэж хэлэгдвэл мөнхөрдөг гээ биз дээ. ЭМ ийн сайд мэргэжлийн биш ч гэсэн сайн ажиллаж байна гэж бодож байна.
ЭМЯ НЫ САЙДЫГ СОЛЬЖ МЭРГЭЖИЛИЙН ХҮН ТАВЬ. ОБЁГ ЫН МӨНГӨ ХУСДАГ БӨГС ДОЛООГЧ ДАРГА БАДРАЛ ДЭД ДАРГА АРИУНБУЯН НАР НЬ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ХҮМҮҮС ТЭГЭЭД Ч МЭРГЭЖИЛИЙН БУС ЦҮНХ БАРИГЧ НАР СОЛЬЖ МНРГЭЖИЛИЙН ШУДРАГА ХҮН ТАВЬ. ТЭД ПОП ШОУ ХИЙЖ БНА
Багануурт онцгой тохиолдол илэрсэн юм уу
Эмч нар болон цагдаа Онцгойгийн ажилчин ажилчдын амь насыг ОНЦГОЙ эрсдлийн Даатгалд даатгуулах хэрэгтэй байна аа.
ЭНЭ ХЭДЭН ЭМЧ НАР БОЛОН ШУУРХАЙ АЛБАНЫХАНАА ГYНЭЭ ХYНДЭТГЭЖ БАЙГАА ШYY!!! YАБ ЫН АЛБА ХУДАЛ ЦУУРХАЛ ТАРААГЧИД БОЛОН МУУ ЕРЛОГЧДЫГ САЙН АНХААРЧ БАЙГАА ГЭЖ ИТГЭЖ БАЙНА!!! БОДИТ БАЙДЛАА БYХ ТАЛААР МЭДЭЖ АВАХ БОЛОМЖОО АШИГЛААД ДАРАА НЬ ДYГНЭЖ МОНГОЛЧУУД БИД ЦААШИД ОНЦГОЙ АНХААРАХ
butensaind solongosoos 107 hun irsen tusgaarlah baisan gevch oilgosnoor ger gertee haiisan geriin horio gej sanuulsan baih odoo nuhduud tsagaan sar hiigeed teneed yavchihsan ene ayuyl huduu gadaagui yavchihsan uuruu zugeer geed bodoj yavaa 12 honogiin daraa asuudal mandana haluun uzeed l orj irsen.albanii hun horio tseer tavihgui gesen ene yamar uchir ve herev degdvel har tahal mongol diilehgui
yamniihan anhaarch bgaa gdgt naidaj suuyada
Шинжилгээ , лон ,удаа ,бүүр 8 удаа хийж байж ,илэрсэн ,гэх юм. 12 ,нд монголд байсан бол 12 хонож байна ,гэж ,ойлголоо. Монголд ,байх ,үеийг ,сайн ,шалгах ,биз ,дээ. Манайхан ,шуурхай ,аус ,маргааш ,хуралдана ,гэж ,1 хоногоор ,хойшлуулах ,юм. Дайсан ,хүлээдэггүй юм ,гэнэ лээ. Ард олон ,үүргээ ,сайн биелүүлж байна. Хурд хэрэгтэй. Араас ,нь ,явж ,болохгүй.
БИЧИЖ СУРГААД САНАЛАА ХЭЛЭЭРЭЙ
Чи ѳѳрѳѳ сайн сурчихаад олон долоон юмаа донгос.