Өнөөдрийн /2020.02.25/ 15:45 минутын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн хязгаарлагдсан байна. Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.02.23-ны өглөөний 08:00 цагаас 2020.02.27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг Тээврийн цагдаагийн албанаас дахин анхаарууллаа.
Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг зөвлөж байна.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Зөв. Хилээ хаах нь зөв.
энэ ч зөв арга хэмжээ шүү
Хариуцлагагүй зөрүүд нөхдүүдэд хатуу арга хэмжээ аваа. Өөрсдийгөө бодож бусдыгаа өвчин тусгах гэсэн хүмүүст нилээн хатуу шийтгэл өгөх хэрэгтэй.
27-ноос эхлээд цувна дөө. Тэгээд ердөө 2 хоногийнх нь дараа амралтын өдөр болоод бүр ч их цувна. Гэхдээ харьцангуй бага л байна байх.