БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо өчигдөр 16.00 цагийн байдлаар 977 байсан бол нэг шөнийн дотор169-өөр нэмэгдэж, 1146 боллоо. Харин нас барсан хүний тоо 12 болж, эдгэрсэн 22 хүн байна. Тодруулбал, Дэгү хотод 73 настай эрэгтэй нас барсан аж.
Шинээр нэмэгдсэн 169 хүний хувьд Дэгү 134, Гёнгбук 19, Бусан 8, Сөүл 4, Гёнгнам 2, Инчон 1, Гёнгги 1 хүн тус тус байна. Халдвартай нь тогтоогдсон өвчтөнүүдээс гадна нийт 44,981 хүн шинжилгээ өгсөн бөгөөд эдгээрийн 28,247 нь халдваргүй гэж гарсан. Харин 16,734 нь шинжилгээ өгөх явцдаа байна.
Коронавирусын халдвар Солонгосын өнцөг булан бүрт хурдацтай тархан хяналтаас гарч байгаа тул өнгөрсөн 23-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин улс орон даяар онц байдал зарласан билээ.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
vaktsin gargaaggui geh, tegeed yaaj edgeed bgag oilgohguim
Төр засаг минь 3 хан сая ирэгдээ бодоод хятат солонгосоос хүн оруулахгүй байвал яасан юм бэ
burhan bidniig orshooj iveegeesei .bitgii l ovchin orj ireesei
Балай юмаа
Хятадаас илүү солонгос аюултай байна шүү хятад 1 муж нь их тархаж байсан солонгос бол хот болгон нь тархсан байнаа
Korea ru irj ochix nislegiig daxin yaraltai 14 xonogoor sungax xeregtei Onoodoriin xurlaar sungax xeregtei Mon Mongol bux nislegee yaraltai tsutslax xeregtei
Gadnaas orox nux SUV buriig uter turgen buren xaaj chadval bid ene ayuliig getelj hadna.