2020 оны 2-р сарын 26
9 цаг 22 минут

Маргаашаас эхлэн шалган нэвтрүүлэх 6 товчоогоор нийслэл рүү орох, гарах иргэдээс асуумж авна

Дэлхийн 37 орны 80 гаруй мянган хүнд халдварлагдаад байгаа шинэ коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, салбарын яамд, Улсын Онцгой комисс, Нийслэлийн ЗДТГ, НОК-өөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа билээ.

Мөн Засгийн газар, салбарын яам, НОК-оос Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хотруу орох, хотоос гарах автомашин болон зорчигчийн хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх товчоодод 2 сарын 23-ны өдрөөс 27-ны  өдрийн /шинийн дөрвөн/ өглөөний 08:00 цаг хүртэл хязгаарласан.

Иргэд ч аюулт өвчих тархахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч байгаа төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа гэдгийг шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны 6,000 орчим албан хаагч тус тусын үүрэгт ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ гудамж талбайд эргүүлээр ажиллаж, Covid19-ийн халдвараас урьдчилсан сэргийлэх зориглгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг ханган анхаарч байгаа.

 

Тэгвэл өчигдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын А танхимд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын холбогдох албан тушаалтнууд  НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол дах Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нарын албаны хүмүүстэй уулзаж, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн дата үүсгэх зорилгоор 80 гаруй улсад онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарч байгаа автомашинтай зорчигчдоос асууж хэрэгжүүлэх төслийн талаар ярилцан санал солилцлоо.

НЗДТГ, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага хамтран уг төслийг Хот хоорондын замыг нээх өдөр буюу 2 сарын 27-ны Пүрэв гарагийн 08:00 цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд 6 шалган нэвтрүүлэх товчоод дээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд төслийн ажилтнуудын зүгээс жолооч болон зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ асуумж хэлбэрээр авч, авто машин  тус бүрт зорчигчийн тооноос хамаарч 10-30 секундэд багтаан асуумжаа авах аж.

Улмаар эдгээр мэргэжилтнүүдийн цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн  цахим хэлбэрт шилжиж, дата үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдлийг бууруулахад ашиглах зорилготой.

Уг асуумж-аргачлал нь иргэдийн болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой тул зорчигч та бүхэн цааргалгүйгээр, бусдад төвөг учруулахгүйгээр тухайн асуумжийн асуултанд идэвхтэй, үнэн зөв хариулахыг холбогдох газруудаас газруудаас уламжилж байна.

Онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг 2020 оны 3 дугаар сарын 8-ныг хүртэл хэрэгжүүлэхээр НЗДТГ-аас  НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд коронавирусийн тархалтын нөхцөл байдлаас  хамааран цаашид үргэлжлүүлэн  сунгагдах магадлалтай юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.121Цагаан-Өвгөн   • 2020, 2 сарын 26. 13 цаг 07 минут

Ямар боловч долоогоос 30 хоног хорио цээрээ сунгаж, дотоодын ханиад томуу хэрхэн ямар байгаа,, гадны корона вирусын хүрээ ямар байгаа, цаг агаар ямар байгаа зэргээ харзнах хэрэгтэй

202.126.89.227Emch   • 2020, 2 сарын 26. 12 цаг 13 минут

Dotood hudulguunu sain hyanaad neehed bolno, harin gadnas oroh hudulguunu haaj negent orj irsniig ni sn tusgaarlah heregtei

64.119.16.140зочин   • 2020, 2 сарын 26. 11 цаг 16 минут

Хот хооронд тээврээ зогсоосон хэвээр байлга. Хориогоо сунга. Хэнэггүй монголчууд нэг тарвал том аюул болно шүү.

103.229.120.86зочин   • 2020, 2 сарын 26. 10 цаг 42 минут

3 сарын 2 болговол яасан юм бэ

37.120.148.93иргэн   • 2020, 2 сарын 26. 10 цаг 41 минут

Нэг хэсэгдээ энэ хэвээрээ байсан нь дээр байхаа.... Дэлхий нийтээрээ айгаад байхад бид хэнэггүйтэж болохгүй байх шүү... Нэг алдвал бид цөөхөн шүү дээ... Хөдөөгүүр сэжигтэй тохиолдол байгаад байхад хэсэгтээ анзаарсан нь дээр байх шүү... УМ ДААРИЙ ДУДААРИЙ ДҮҮРИЙ СУУХАА...

122.201.22.34иргэн   • 2020, 2 сарын 26. 10 цаг 39 минут

асуумж авахдаа аюулгүйн ажиллагааг дээд зэргээр хангах хэрэгтэй.цагдаа нар бичиг баримт гараараа барьж шалгаж байна.бээлийтэй ч гэсэн хүмүүсийн хооронд дамжуулалт хийж байна.асуулга авахдаа хавьтахгүй,дамжуулалт хийхгүй байх арга ххмжээг хангасан байх ёстой.манайх бүдүүлэг байна шүү

203.91.117.8Зочин   • 2020, 2 сарын 26. 10 цаг 36 минут

ХАЛУУНЫГ НЬ ҮЗЭЭД Л ШУУД ТҮРГЭН НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

202.9.40.133зочин   • 2020, 2 сарын 26. 10 цаг 00 минут

дараагийн 1 дэх өдөр хүртэл замаа хаасан дээр,манайхан чинь их хэцүү хүмүүс шүү дээ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.