2020 оны 2-р сарын 27
11 цаг 53 минут

ЭМЯ: Солонгосоос ирсэн 51 хүнээс шинэ төрлийн коронавирус илрээгүй

ЭМЯ-аас өдөр бүр өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны  Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн өмнө бид мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 5 тив, 42 орныг хамарч шинэ төрлийн коронавирус тархаад байна. БНСУ, Итали, Иран зэрэг оронд халдвар эрчтэй тархсаар байгаа. Ялангуяа БНСУ-ын Дэгү хотод өвчин голомтлон гарсаар байна.  Энэ өвчнийг бид бүгдээрээ хамтран сэргийлж байж л давж гарна. ДЭМБ-аас дэлхийг хамарсан цар тахал гарах нь цаг хугацааны асуудал болоод байна гэж мэдэгдсэн. Олон эрдэмтэн судлаачид цар тахлын өмнөх үед хүрлээ гэдгийг тодорхой нотолгоотой ярьж байна. Тиймээс иргэд амны хаалтаа зөв хэрэглэж сурах хэрэгтэй.  

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 27-ны 09.00 цагийн байдлаар БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн 444 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 78497 хүн өвчлөөд байна.  Өчигдөр Хятадаас гадуур гарсан шинэ тохиолдлын тоо Хятад гарсан шинэ тохиолдлын тооноос давж гарсан байна.  Өчигдөр Хятадад 52, өнөөдөр 29 нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 28-аас хойшхи хамгийн бага үзүүлэлт болж байгаа. 29 нас баралтын 26 нь Хубэй мужид, үлдсэн гурав нь Бээжин зэрэг газруудад бүртгэгдлээ.  

БНХАУ-аас гадна, Бразил, Грек, Румын, Пакистан зэрэг улсад шинээр халдвар бүртгэгдсэн. Нийтдээ дэлхийн 42 улсад энэ өвчин гараад байна. Covid-19 өвчний дэгдэлт сүүлийн өдрүүдэд БНСУ, Итали, Иран зэрэг улсуудад эрчимжиж эхэллээ. Италид тохиолдлын тоо 400-д хүрч, 12 хүн нас барсан.  Өмнөд Солонгост өчигдөр 334 тохиолдлоор нэмэгдэж, 1595 тохиолдол болж, 13 хүн нас барсан байна. Өмнөд Солонгост нэгдүгээр сарын 20-ны өдөр анх батлагдсан тохиолдол мэдээлэгдсэнээс хойш энэ хамгийн өндөр тоо болж байгаа. Шинэ тохиолдлын 307 нь Дэгү хотод бүртгэгдсэн. 

Италийн 11 хотод хөл хорио тогтоосон. ДЭМБ, Европын өчвин судлалын төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авахаар өчигдөр Ром хотод очсон байна.  Иранд 139 тохиолдол бүртгэгдэж,  дор хаяж 19 хүн нас барсан. Ираны Ерөнхийлөгч шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор ямар нэгэн хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаа талаараа мэдэгдсэн" хэмээлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өчигдөр Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан болж, тодорхой шийдвэрүүд гарсан. Нэмэлтээр яаралтай хэрэгтэй байгаа тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халваргүйжүүлэх бодисын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.  Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гадаад орнуудаас авчрахад учирч байгаа болон учирч болох аливаа саад бэрхшээлийг арилгаж, яаралтай оруулж ирэх шийдвэрийг гаргасан. 

Түүнээс гадна, аймгуудын Засаг дарга нарт тусгаарлах байрыг бий болгох, боомтоор орж ирж байгаа иргэдийг тусгаарлаж, хяналт тавихыг үүрэг болгосон. Солонгос, Япон, Итали зэрэг орноос буцаж эх орондоо ирж байгаа улсын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлээд 14 хоног тусгаарлан, ажиглалтад авах шийдвэр гарсан. Одоогоор Дорнодод 5, Замын-Үүдэд 104, Жаргалантын сувилалд 17, "Асрал Мед" эмнэлэгт 37 иргэнийг тусгаарлан, ажиглаж байна. Мөн  Архангай, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Баянхонгор аймагт тодорхой тооны иргэдийг тусгаарлаж, ажиглалтад байлгаж байгаа. 

Өнөөдөр бас гадаадаас онгоц ирж байна. Турк, Тайландын нислэгүүд орж ирж байгаа. Энэ нислэгээр ирж байгаа, голомтод байсан, тусгаарлах шаардлагатай иргэдийг ажиглалтад оруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Дараагийн нислэгүүдээр ирэх иргэдийг тусгаарлан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эмнэлэг, өрөөг бэлэн болгосон.  Сөүлээс Эрхүү рүү дамжиж ниссэн иргэдийн мэдээлэл ирсэн. Тиймээс Алтанбулагт болон Сэлэнгэ аймагт тусгаарлах өрөөнүүдийг бэлтгэж, бэлэн байдалд ажиллаж байна. 

Төр засгаас маш олон арга хэмжээг авч байгаа.  ДЭМБ-ын дарга халдвар авахгүйгээр өнгөрөх боломж маш ихээр хумигдаж байна. Тиймээс иргэд нь төр засагтайгаа маш сайн хамтарч ажиллаж, сэргийлэхгүй л бол хожимдоно шүү.  Эрүүл мэндийн байгууллагын болон хуулийн байгууллагын ажилчдыг хэл амаар доромжлох, заналхийлэх үйлдэл гаргавал хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг хэлье.  Вирусийн эсрэг вакцин одоогоор гараагүй байна. АНУ, Солонгосын эрдэмтэд хамтраад вирусийн эсрэг эмчилгээ гаргахаар аижллаж байгаа. БНХАУ, Израйлийн эрдэмтэд ч бас ажиллаж байгаа гэсэн мэдээлэл гарсан" хэмээлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр тусгаарлагдсан Багануур дүүргийн хоёр, Төв аймгийн Цээл сумын 1, Орхон, Баян-Өлгий аймгийн тус бүр 1, нийт 5 хүний шинжилгээний хариу гарсан. Коронвирус илрээгүй.  БНСУ руу яваад буцаж ирсэн 51 хүнээс мөн коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 6,  "Асралт мед" эмнэлэгт 37, Улаанбаатар хотод гэрт нь 8 хүнийг тусгаарласан байсан. Эдгээр 51 хүний шинжилгээ сөрөг гарлаа. 

Хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол 2, Налайх дүүрэг, Орхон аймагт тус бүр 1, нийт 4 хүнийг тусгаарлан, шинжилгээ хийж байна. Ерөнхийлөгч, төр засгийнхан цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Мөн Төрийн гурван өндөрлөг өөрийн биеэр уриалга гаргаж, дахин дахин уриалснаар сар шинийн өдрүүдээр амар тайван өнгөрлөө.  Гэхдээ сар шинийн баяр дуусаагүй байна. Цаашид ч гэсэн айл хэсэхгүй байж, дэг журмаа барих хэрэгтэй.   Энэ вирус манайд ороод ирлээ гэхэд бид оношлож чадна. Гэвч оношиллоо гэхэд эмчлэхэд маш төвөгтэй.  Тиймээс Монголд энэ вирусийг оруулж ирэхгүй байхын төлөө тэмцэх, хичээх хэрэгтэй байна" хэмээлээ.  

 

 

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.182.73gg   • 2020, 2 сарын 27. 18 цаг 50 минут

bvgdees ni sain asuuj shinjilgee hiij,hudlaa helj taraaval zardliigni tulvvlne.torgoh g,m am avch gariin vseg zuruulj hyanaltandaa avch davtan shinjilgee hiih heregtei bhdaa

202.9.46.168Зочин   • 2020, 2 сарын 27. 16 цаг 44 минут

ЭНЭ ГОЛОМТООС ИРЖ БАИГАА ХҮМҮҮСИИГ УГААГААД , УУРААР , УТААД , АРИУТГААД ОРУУЛМААР БАИГАА ЮМ .....БАС АЧАА БАРААГИИ НЬ !!!!!!

202.9.46.102Зочин   • 2020, 2 сарын 27. 16 цаг 37 минут

Хятадаас өмнөд солонгост ирсэн солонгос авгайгаас шинжилгээ хүчээр авах гэтэл хүний эрхэнд халдлаа гээд сүржигнээд шинжилгээ өгөөгүй нь улмаас халдвар тархаж олон мянган солонгос иргэн эрүүл мэнд амь насаараа хохирсон. Хүн эрхээ эдэлж байгаа бол үүргээ хамт хүлээдэг байх ёстой

203.91.119.42өнөрөө   • 2020, 2 сарын 27. 16 цаг 22 минут

үнэн бол сайн байна нууц үе нь 27 хоног шинж тэмдэг илэрхгүй болоод байна гэх оношилж байгаа нь үнэн л байгаасай

86.243.162.225Зочин   • 2020, 2 сарын 27. 15 цаг 48 минут

Yag unen yumuu??? Yaaag standard bagaj tonog tuhuurumjuur ilruulj bgaa yuuu??? Haanahiin bagajaar ilruuleed bnaa???

192.82.67.252зочин   • 2020, 2 сарын 27. 15 цаг 20 минут

Хятадаас хүнсний ,ногоо ,оруулахыг ,зогсоогооч.Вагон дүүрэн задгай ,ногоо,байж , болохгүй ,шүү. Эмнэлгийн ,ажилтанууд ,сайн ,байна. Баяр ,хүргэе. Онцгойхонд ,хурд ,дутаад ,байна уу. ЗГ шийдвэрийн ,дараа ,удаж шийдэх юм.

66.181.168.131Adidas   • 2020, 2 сарын 27. 15 цаг 00 минут

Deer 2 hujaa jaalchjaagaad corona shaasan gesiishd

103.26.193.153Зочин   • 2020, 2 сарын 27. 14 цаг 27 минут

HYANALTAA SAIJRUULJ TUSGAARLAN HYANAH HOHOGOO 21s DOOSHGUI BOLGOOCHEE YALANGUYA LALARIIN SOLONGOSOOS IRJ BAIGAA HUMUUSD ANHAARLAA DEED ZERGEER NEMEGDUULEH HEREGTEI

68.146.199.167Зочин   • 2020, 2 сарын 27. 14 цаг 15 минут

Thailand ene ter gesen 3 dagch ornuudiin nislegiig zogsoogoochee!!!

202.179.24.54иргэн   • 2020, 2 сарын 27. 14 цаг 10 минут

ГАДНААС ИРЖ БАЙГААГАА ХАТУУ ХЯНАЛТАНД АВАХ ХЭРЭГТЭЫ.ЕР НЬ ОНГОЦУУДАА ЗОГСООСОН ДЭЭР.ОРГИЛ ҮЕ НЬ НАМЖТАЛ ХАТУУ ХОРИОНД БАЙХГҮЙ БОЛ МАНАЙД НЭГ Л ИЛЭРВЭЛ ХҮЧ ХҮРЭХЭД МАШ ХЭЦҮҮ.ЗАРИМ ИРГЭД МАШ УХАМСАРГҮЙ БАЙНА.ХЭЛЭЭД БАЙХАД ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭЭД БАЙНА.ГАДНААС ИРЧЭЭД ГЭРИЙН БОЛОН БУСАД ХОРИОНД ХАТУУ БАЙХ ХЭРЭГТЭЙ,ХҮНСЭЭ ДОТООДООС ХАНГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.ГАДНААС ХҮНС АВАХ НЬ ЭРСДЭЛТЭЙ БАЙХ ТАЛААР ГАДНЫ ХЭВЛЭЛҮҮД БИЧЭЭД БАЙНА

64.119.22.17зочин   • 2020, 2 сарын 27. 13 цаг 19 минут

эрүүл мэндийн яамны даль даль хийсэн мэргэжлийн биш дальчигнасан чавганцаа та үнэнийг хэлээч нэг хүнээс хэдэн удаа сорьц авч шинжлээд сөрөг гарсан гэж толгойгоо санжигнуулаад бга вэ

64.119.22.17зочин   • 2020, 2 сарын 27. 13 цаг 17 минут

эрүүл мэндийн яамныханд итгэхгүй бна нэг удаагийн шинжилгээгээр илэрдэггүй гэсэн энэ өьчтн тэхээр эрүүл мэндийн яамныхаан та нар хэдэн удаа сорьц авч шинжлээд сөрөг гөрлаа гэж тэнэгтээд бгам бэ үнэнээ хэлээч

64.119.22.17зочин   • 2020, 2 сарын 27. 13 цаг 13 минут

хэдэн удаа сорьц аваад бна ааа нэг удаагийнхаар илэрдэггүй гэсэн өиз дээ 3-4 удаа сорьц авч бж шинжилж бж илэрч бна гэжийн ш дээ гадаад орнуудад

66.181.161.68Зочин   • 2020, 2 сарын 27. 13 цаг 07 минут

За энэ нэг юм чинь ажамидаж байгаад голомт нь болж улс орныг минь сүйрүүлэх вийдээ

202.179.31.78Зочин   • 2020, 2 сарын 27. 12 цаг 58 минут

Оруулахаа зогсоогооч ээ. Сөрөг гарлаа гээд л оруулаад байх юм. Тэгсэн хэрнээ дотроо хүнээ явуулахгүй, гаднаас жинхэнэ голомтноос оруулаад байдаг ямар сонин хорио цээр вэ?

66.181.161.68Зочин   • 2020, 2 сарын 27. 12 цаг 28 минут

neg ih saihan yam yarih yam Mihailiin danii yam bodoj bga biz de EMY-aa naad ulsuudaa dahin nuygtlaj useh l heregtei de neg aldah yam bol duusaa sh dee

64.119.21.205Н.Энхээ   • 2020, 2 сарын 27. 12 цаг 25 минут

Бүгдийн дээр эрх мэдэлтэй ЭЗЭН ЕСҮС алдарших болтугай. Учир нь монгол түмнийг хамгаалагч нь зөвхөн Их ЭЗЭН билээ. Тиймээс бүх алдар нь зөвхөн ЭЗЭН ЕСҮСийн Нэр дээр Бүтээгч ЭЗЭН ААВ Танд байх болтугай

66.181.182.91Зочин   • 2020, 2 сарын 28. 2 цаг 29 минут

Аавынх чинь хаалгаа барьсан.Чамайг ч гэсэн оруулахгүй л болов уу

66.181.182.73Зочин   • 2020, 2 сарын 27. 18 цаг 47 минут

ezen chni ulam taraaj b,adaa

64.119.16.13Буддист   • 2020, 2 сарын 27. 15 цаг 24 минут

Энэ л дутаж гэнэ

66.181.176.201Зочин   • 2020, 2 сарын 27. 12 цаг 08 минут

8 udaa shinjilgee avch bj virustei gedgiig ni notolj bn gesen bn shuudee golomtoos ni irsen hu. bolgon l surug garlaa geh yum itgehgui l bn shuu

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.