"Реал Мадрид" клубын довтлогч Карим Бензема Аваргуудын лигт Эзэн хааны багийн төлөө 100 дахь тоглолтдоо оролцлоо. Энэ жил 32 настай Франц довтлогч "Манчестер Сити"-гийн эсрэг гараанд гарснаар ийн 100 дахь тоглолтоо хийсэн юм.
Тэгвэл Бензема Аваргуудын лигт Мадрид хотын багийн төлөө 100 тоглолт хийсэн 6 дахь хөлбөмбөгч болж байна. Тэрбээр 100 тоглолтод оролцохдоо 52 гоол оруулсан. "Реал Мадрид"-ын төлөө Аваргуудын лигт хамгийн олон тоглолт хийсэн жагсаалтыг Икер Касильяс тэргүүлдэг. Тэрбээр 150 тоглолтод оролцож байсан юм. Тэгвэл Рауль 130, Сержио Рамос 124, Роберто Карлос 107, Криштиано Роналдо 101 тоглолтоор удаах байруудад жагсаж байна.
Сэтгэгдэл бичих