Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий дахинд тархаж байгаа энэ үед Монгол Улс олон оронтой хамтарч ажиллаж байна. Тухайлбал, Япон улсаас өнөөдрийг хүртэл 4000 гаруй оношлуурыг хүлээж аваад байгаа билээ. Тэгвэл ОХУ-аас оношлуур авч байгаа аж.
Тухайлбал, ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган Тахал Эсэргүүцэн Судлах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтын ажиллагааны хүрээнд тус хүрээлэнд 1 мэргэжилтнийг COVID-19 шинэ коронавируст халдварын РНХ-ийг илрүүлэх бодит цагийн УТ-ПГУ–ын аргыг эзэмших богино хугацааны сургалтад хамруулсан байна.
Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд эхний ээлжинд 100 сорьц шинжлэх оношлуурыг хүлээлгэн өгчээ. Дараагийн ээлжийн 500 оношлуурыг ирэх долоо хоногт нийлүүлэхээр тохиролцсон байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
OROS ODOO BOLILDOO DELHIIN 2r DAIND MONGOLCHUUD YAAJ TUSLAJ BAILAA YADAJ 1000 ONOSHLUUR UGCHUUCHDEE