Нийслэлийн онцгой комиссийн шийдвэрээрээ ирэх сарын 3-ны өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл нийтийн тээврийг тодорхой хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оруулахаар шийдвэрлэсэн билээ. Цаашид хязгаарлалтыг сунгах эсэхийг УОК, НОК шат шатандаа хуралдаж, шийдвэрлэх юм байна.
Тэгвэл Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн үйлчилгээний талаар "Өнөөдөр 95 чиглэлд 700 автобус үйлчилгээнд гарсан. 700 автобусанд ариутгал, халдваргүйлтийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хийж байгаа. Мөн хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж байна.
Түүнээс гадна, Нийслэлийн төр захиргааны байгууллагын 7600 ажилтан, албан хаагч эргүүл хийж ажллаж байгаа. Амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгахыг сануулж ажиллаж байна. Гэвч иргэдийн зарим нь тоомжиргүй хандаж байгаа. Тиймээс иргэдийг энэ айхтар вирусээс сэргийлэхийн тулд хамтарч ажиллаж, хувийн ариун цэврээ сайтар сахихыг сануулж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих