Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив, тусламж үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлт Улсын онцгой комисст ирсээр байгаа юм.
Тухайлбал, прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивласныг Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас албан ёсны хандивын данс гаргах хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас, хүлээн авагч ОБЕГ н.с нэрээр ТӨРИЙН САНГИЙН 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авахаар боллоо.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд манай байгууллагын албан ёсны дээрх дансанд хандив тусламжаа ирүүлэх боломжтой.
Жич: Энэхүү данс нь Төрийн сангийн данс бөгөөд та хэрвээ хандив хийхийг хүсч байгаа бол онлайн банкныхаа Хүлээн авах банк сонгох хэсгээс ТӨРИЙН САН гэсэн сонголтыг хийж шилжүүлэх боломжтой. Хүлээн авагч буюу Эзэмшигчийн нэр: ОБЕГ н.с
Эх сурвалж. ОБЕГ
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ene ayult uvchnii hajuugaar yum buhniig haraar setgej harluulahaa bolio daraa ni nol
Dansnii dugaariig ni bicheechee
Zugeer l ajlaa hiildee
ОБЕГ-ын дарга болох Бадрал таныг хашиж байгаа албаныхаа төсвийн хөрөнгө, хөрөнгө оруулалт, алба хаагчдынхаа цалингаас их хэмжээгээр хулгайлагч гээд эрүү үүсээд прокуророос 2, 3 буцаагаад байгаа гэдэг үнэн үү, тийм бол тэр их хулгайлсан тэрбумаа наад дансандаа хийгээд алба хаагчдаасаа уучлал хүсээч
Маш зөвөө. эх орноо хамгаалж байгаа албан хаагчдад ганц өдрийн уалин хандивлах юу ч биш. баар, караокегоор явдаг хүмүүс ганц удаагийн оролтынхоо мөнгийг хандивлах хэрэгтэй
ОБЁГ ДАРГА БАДРАЛ ДЭД ДАРГА АРИУНБУЯН НАР ЧИНЬ ТӨСВИЙН ОЛОН ТЭРБУМЫГ ХУСАЖ ОДОО ШҮҮХЭД ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДААД БАЙГАА ГЭЖ МЭДЭЭЛСЭН БОЛЖ БАЙГАА ЮМУУ ЧОНОНД ХОНЬ ХАДГАЛУУЛСАН ДАА ЁР ИХ МӨНГӨНИЙ ШУНАЛТАНГУУД ШҮҮ.ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ЧҮЛТЭМСҮРЭН НЬ МӨН Л ГАДААД УЛС ОРНООС МАЛЧДАД ТУСЛАМЖААР ИРҮҮЛСЭН ХАНДИВЫН МӨНГӨНӨӨС ХУЛГАЙЛЖ БАРИГДААД ТӨРИЙН АЛБАНААС ХАӨГДСӨН НӨХӨР ШҮҮ. БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ САЙН НЯГТАЛААРАЙ.ЭРГЭН ТОЙРОН МӨНГӨНИЙ ШУГАЛТАНГУУД БНА. ЭД НАР БҮГД ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗУУД ГЭДЭГ