Английн "Манчестер Сити" клуб Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтын хүрээнд "Реал Мадрид"-ыг талбайд нь 1:2-оор буулгаж авсан билээ. Ингэснээр "Сити"-гийн дасгалжуулагч Пеп Гвардиола Аваргуудын лигийн плей-офф шатанд хамгийн олон хожил авсан дасгалжуулагч боллоо.
"Реал"-ыг хожсон тоглолт нь түүний плей-офф шатнаас авсан 28 дахь хожил байжээ. Ийнхүү тэрбээр Жозе Моуриньо, Карло Анчелотти, Алекс Фергюсон нарын тогтоосон 27 хожлын амжилтыг давж гарч байгаа юм.
Сэтгэгдэл бичих