Улсын онцгой комисс энэ сарын 26-ны өдөр хуралдаж, нийслэл хотын баруун, зүүн, урд, хойд чиглэлийн замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн юм.
Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нийт 966 цэгт 1232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Цагдаагийн байгууллагаас хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд мэргэжлийн болон эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Зарим цэгт ганцаараа гарч бга юм бна.