Энэ сарын 25-ны өдөр Өвчний хяналтын төв газар "Корейн эйр" компанийн үйлчлэгч коронавирусийн халдвар авсныг зарласан. Гэхдээ хаанаас, хэнээс халдвар авсан замыг тодорхой мэдээлээгүй юм. Тэгвэл уг үйлчлэгчтэй шинэ мэдээлэл "Жунан Илбу" сонинд гарсныг Күүкминий Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяагийн орчуулсанаар та бүхэнд хүргэж байна.
"Корейн эйр"-ийн үйлчлэгч нь коронавирусийн халдварыг Израиль руу мөргөл хийхээр явсан багийнхны сууж явсан онгоцноос авсан нь тодорхой боллоо. Гэвч тэрхүү үйлчлэгч нь Израилийн Тель Авив хот руу нислэг хийснээс 4 хоногийн дараа АНУ-ын Лос-Анжелес хот руу ниссэн тухай тодорхой мэдээллийг ил гаргахгүй байгаа нь Корейн эйрийн дотор болон үйлчлүүлэгч иргэдийн сэтгэлийг зовоосон асуудал болж байна.
Израиль улс руу мөргөл хийхээр явсан мөргөлийн багийнхны тал орчим хувь нь вирусийн халдвар авсан байгаа дээр тус үйлчлэгчийг нэмэх юм бол нийт 31 хүн Израилийн аялалаас халдвар авсан болж байна гэж Халдварт өвчин зохицуулалтын төв газраас мэдээлсэн байна. Энэхүү нислэг нь өнгөрсөн 15-ны өдөр 21 цаг 55 минутад Израилиас хөдөлж 16-ны 15 цаг 10 минутад Инчоны нисэх буудалд газардсан KE958 дугаар нислэг юм.
Тус газраас энэ халдварын замын тухай "Гёнгбук мужийнхны Израиль явсан мөргөлийн баг, Сөүл хотод оршин суух онгоцны үйлчлэгч, Инчоны нисэх онгоцны буудал гэсэн 3 хэсэгт хуваан тэдгээрийн мэдээллийг цуглуулан хянан шалгах ажлыг хийж байна" гээд "Инчоны нисэх буудлын Хорио цээрийн албанаас онгоцонд зорчиж явсан зорчигчдын нэрс, тэдгээрийн харилцсан хүмүүс гэх зэргээр ангилан ажиллаж байна" гэсэн тайлбарыг өглөө.
Халдвар авсан зам нь яг тодорхой мэдэгдээгүй боловч энэ үйлчлэгч нь онгоцны заалнаас авсан байх магадлал маш өндөр байна.
Онгоцон дотроос халдвар авсан нь тодорхой болвол "онгоцон доторхи вирус нь аюулгүй" гэж нислэгийн компанийнхны нотолдог батлагдсан онол нь худлаа болох юм.
Нисэх онгоцууд нь өндөр хэмээр халааж ариутгасан агаарыг HEPA шүүлтүүрээр шүүж зорчигчдын заал руу дотогш нь нийлүүлдэг. Нисэх онгоцны хөдөлгүүрээр онгоцны заал руу орж буй гаднах агаар нь хөдөлгүүрийн шахагчаар дамжигдан шахагдаж ариутгагддаг.
Нисэхийн салбарын нэгэн ажилтан хэлэхдээ "нисэх онгоцонд 2-3 минут тутамд гаднах агаар нэвтрэн орж, доторхи агаар гадагшилдаг агааржуулалтын процесс явагддаг" гэсэн юм.
Халдвар авсан замаас илүү чухал нэг асуудал нь энэ үйлчлэгч нь Тель Авивийн аялалыхаа дараа 19-20-ны өдрүүдийн Лос-Анжелес чиглэлийн аялалд ажилласан байна. Тэрээр Лос-Анжелесаас буцаж ирэхдээ ханиалгах зэрэг коронавирусийн шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгдсэн байна. Аялалаас буцаж ирсний дараа 22-ны өдөр Эрүүл мэндийн төвд мэдэгдэж 25-ны өдөр вирус авсан нь батлагдсан юм.
Үүнтэй зэрэгцээд маш их санааг зовоосон зүйл байгаа нь тус онгоцоор зорчиж Лос-Анжелесд газардсан зорчигчид юм.
Нэгэн зорчигч "Жунан Илбу" сонины редакц руу холбогдож "Би уг нь тэр нислэгээр ирсэн. Тэр үйлчлэгчтэй харилцсан гэсэн үг. Гэтэл энэ тухай тодорхой мэдээлэл гарахгүй байгаад маш их бухимдаж байна" гэж АНУ-аас ярьсан юм.
Энэ талаар Корейн эйр нь "Тухайн үйлчлэгчийн байрлаж байсан зочид буудал, харилцсан хүмүүсийн тухай Өвчин зохицуулалтын төв газартай зөвлөлдөж байна" гэсэн юм.
Корейн эйр нь өөрийн бүх онгоцоо 142 төрлийн вирусийг устгах хүчин чадал бүхий өндөр хүчин чадлын ариутгалын бодисоор ариутгаж байгаагаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаад байгаа юм." гэжээ.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Азиуд муухай хүмүүс. Халдвар авсан ази хүмүүс гудамж талбайд нус цэр шүлсээ хаяж бусаддаа халдаахыг санаархдаг муухай хүмүүс
Koreon air nislegee hoishluulsan odoo mongoo avay gesen ogohgui ym pizda 85gollor hasna geed baihiin
Ene balai morgoloo has bsan izrailruu yavj hiidgiinmuu estoi soliotoinmaa
тэр муу янтайсан шаар мөн байгаад, шалихгүй юманд сэхэлзэж байдгаа больж сайн хашраасай, хэ хэ
chi yaj medevee ,mun gesen shu kkk
Одын өгзөгдөөд байсан хүүхэн мөнүү
Энэ муу сүмийнхэн их гай болохнээ