2020 оны 2-р сарын 28
15 цаг 55 минут

Анхны долоогийн түүхэнд гүйцэтгэсэн 5 чухал үүрэг

Монголын улс төрийг ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 99 жилийн ой энэ жил тохиож байна. Жил бүрийн 3 дугаар сарын 1-ний Эх орончдын баярын энэ өдөр бид улс төрийн намыг үүсгэн байгуулж, Ардын хувьсгалыг удирдан, тусгаар тогтнолоо сэргээж чадсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, эх орончдоо дурсах учиртай юм.

Ардын нам, Ардын хувьсгалын “анхны долоо” хэмээн мөнхөрсөн Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Дансранбилэгийн Догсом, Дамбын Чагдаржав, Дарьзавын Лосол нарын Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг асар их. Эдгээрээс хамгийн чухал 5 үйл явдлыг онцолж байна. 

Анхны улс төрийн нам байгуулав

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын намыг анхлан байгуулж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бүтэц, зохион байгуулалтыг хийж, байгууллагын соёл, үнэт зүйлийг бий болгосон.

Анхны долоогийн үүсгэн байгуулсан Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6 сарын 25-нд нэгдэж “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн байгууллага болсон нь Монголын анхны улс төрийн нам байв. 1921 оны 3-р сарын 1-нд Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, улмаар Түр засгийн газрыг байгуулав. Ардын хувьсгал ялсны дараа анхны долоо нь Ардын засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллацгаасан байдаг. Ардын түр Засгийн газар нь

  • Ард олны эрх ашгийг хамгаалах
  • Эрдэм соёлыг хөгжүүлэх
  • Монголын ард түмний төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулж Үндсэн хууль цаазыг тогтоох,
  • Хөрш зэргэлдээ улсуудтай найрсаг харилцаа тогтоон бэхжүүлэх зорилгоор ажиллаж байв.

Монгол орныг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээв

ХХ зууны эхэн үед Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн алдагдаж, Монгол орон нийгмийн хоцрогдол, харийн дарлалд нэрвэгдэж, дөнгөж олсон үндэсний эрх чөлөө, автономит төрийн тусгаар тогтнолоо бүрэн алдаж, гадаад ертөнцөд төв Азийн өндөрлөг дэх мөхөж буй үндэс гэгдэж байв. Энэ үед Монголын хатан зоригт эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг буцаан сэргээх зорилго дор бүлгэм болж нэгдэж, тэмцлийн замыг эрэлхийлж эхэлсэн нь анхны долоо байв. Ийм эгзэгтэй цаг үед тэд тусгаар тогтнолын төлөөх ард олныхоо хүчийг нэгтгэн, зохион байгуулж, тэмцлийг манлайлан удирдсан. Ингэснээр 1921 онд Монгол Улс тусгаар тогтнолоо дахин сэргээж, Монголын ард түмний 200 гаруй жилийн чин хүслэн биелсэн билээ. Тэд эх орноо чөлөөлөх тэмцэлд ард түмнээ удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэснээр улс үндэснийхээ тусгаар байдлыг сэргээн тогтоож, нийгмийн  шинэчлэлийн  үйл хэргийг эхлүүлсэн түүхтэй.

Түүнчлэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо гадаад дотоодод хүлээн зөвшөөрүүлж, Бүрэн эрхт бүгд найрамдах Улсыг байгуулахын төлөө олон чухал ажлуудыг хийсэн байдаг. Үүнд:

  • 1924 онд Анхдугаар үндсэн хууль баталж
  • 1945 онд Ялтын гурван улсын гэрээг амжилттай хийж, гадаад орнуудад тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж
  • 1945 онд улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулж,
  • 1946 онд Монгол Улсыг тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд НҮБ-д элсэх хүсэлтийг анх удаагаа гаргав.

Ардчилсан засаглалыг тогтоож, феодализм хамжлагат ёсыг халав

Монголын түүхэнд нийгмийн гишүүдийн олонхийн эрх ашгийг хамгаалсан, төлөөллийн ардчиллаар бүрдсэн засаг төрийн тогтолцоог анхлан бий болгож, хамжлагат ёсыг халсан.

Ардын хувьсгалын гол зорилго нь тусгаар тогтнолоо олох явдал байсан боловч уг хувьсгалын үр дүн нь нийгмийн эрс өөрчлөлт авчирч чадсан. 1921 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоож, нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан феодализм, хамжлагат ёсыг халсан. Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан нь Монгол орны хувьд улс төр, нийгмийн хөгжлийн үсрэнгүй том дэвшил, Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэх чухал үйл явдал болсон билээ.

Орчин үеийн Монгол Улсыг Цогцлоон байгуулав

1921 оны Ардын хувьсгалын дараа нийгэм, эдийн засгийн бүх салбарт цогц шинэчлэл хийж, эдийн засгийн бодлогын баримт бичгийг батлан, ХАА, газар тариалан, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэх суурийг тавьж, орчин үеийн Монгол Улсыг цогцлоон байгуулав.

Үндэсний ардчилсан хувьсгалын дараа хүн амын ихэнх нь үндэсний бичиг үсгээ мэдэхгүй байв. 1923 онд хуралдсан МАХН одоогийн /МАН/-ын II их хурлаас ард түмнийг бичиг үсэг ба бусад олон зүйлийн эрдэмд боловсруулах шийдвэр гарч, үүний үр дүнд 1921-1940 оны хооронд 127000 гаруй хүнийг үндэсний бичиг үсэгтэн болгов.

ХХ зууны Монгол орны хөгжил дэвшлийн түүх нь анхны долоогийн үүсгэн байгуулсан Монгол Ардын Намтай салшгүй холбоотой бөгөөд монголчууд үйлдвэр байгуулж, цахилгаан станц барьж, уурхайгаас ашигт малтмал олборлож, галт тэрэг барьж, онгоц жолоодож, сансарт нисэж чадсан түүхэн үйл явдлууд нь тэдний тэмцлийн үр дүн байв.

Ардын армийг бий болгож, эх орныхоо аюулгүй байдлыг батжуулав

Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, ардын арми бий болгон 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтыг авч ирсэн.

Монгол улсын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээст түүх нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. 1921 онд ардын журамт цэрэг бүрэлдэн бий болсноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчний шинэ үеийн эхлэлийг тавьсан гэж үздэг. 1939 оны Халхын голын болон 1945 оны Чөлөөлөх дайны түүхэн ялалт, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст хувь нэмэр оруулж байгаа Монгол улсын цэрэг, армийн түүх нь 1921 оны Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалахын төлөө анхны долоо тэр дундаа их жанжин Д.Сүхбаатарын эмхлэн байгуулан ардын журамт цэргээс эхтэй билээ.

0
Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

2020 Бондгортой сонгууль 1 Би үнэн шудрага зөв төрд хамгийн хэрэгтэй гэсэн 5 н хүнээ өөрийн биеэр очиж дэмжин цахим хуудсаараа суртчилна тэгэхгүй бол луйварчид чинь энхийн цагаан тагтаа гээд өөрсдийгөө сэвж байна тэмцнээ8 цаг 16 минутын өмнөУвсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ9 цагийн өмнөБаянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв9 цаг 4 минутын өмнөМАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ9 цаг 7 минутын өмнөСингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно6 сар 6. 14:30Цагаан хоолны ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ач тус6 сар 6. 14:20Дэйв Воусэн: Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болов6 сар 6. 14:10ӨНӨӨДӨР ИХ ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН 16-НЫ “УЛААН ТЭРГЭЛ” ӨДӨР БОЛОЙ6 сар 6. 14:00Д.Дамдинжав: Энэ хоёр залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлье6 сар 6. 13:58“СЕХ-ноос айж байна”6 сар 6. 13:53Болсонару АНУ-ын араас Бразилыг ДЭМБ-аас гаргана гэж сүрдүүлэв6 сар 6. 13:50Умард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв6 сар 6. 13:40Өвөрхангайд АН найман жилийн өмнөх технологиор луйвар хийхээр санаархав уу?6 сар 6. 13:33АНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна6 сар 6. 13:30Энэ сарын 8, 10-нд тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд нэг сая төгрөгийг тушаах ёстой6 сар 6. 13:20“The HU” хамтлагийн оролцох байсан рок хөгжмийн фестивалийн тов гарчээ6 сар 6. 13:10АНУ-ЫН ДӨРВӨН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ФЛОЙДЫН ҮХЛИЙН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ6 сар 6. 13:00ДЭМБ амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлэхийг зөвлөж байна6 сар 6. 12:50ОХУ Орос хэлний өдрийг тэмдэглэж байна6 сар 6. 12:40Т.Ганболд: Дархан хот төлөвлөлт зохион байгуулалтын хувьд Улаанбаатар шиг эвдрээгүй байгаа тул боломж байна6 сар 6. 12:33“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана6 сар 6. 12:30Танилц: Баянголд нэр дэвшиж буй Хассуурийн Ганхуягийн ХОМ6 сар 6. 12:29Ухань хотын оршин суугчид Бээжин рүү зорчих боломжтой болжээ6 сар 6. 12:201261 онд Хубилай Сэцэн хааны байгуулсан Монгол отчийн сургуулийн эд зүйлс олджээ6 сар 6. 12:10Бүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...6 сар 6. 12:00Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна6 сар 6. 11:57Х.Булгантуяа: Иргэд тог цахилгаан, хогны талаар олон жил ярьж байгаадаа бухимдаж байна6 сар 6. 11:51Боловсрол, мэргэжил шаардагдахгүй ажлын байрууд хомсдож эхэллээ6 сар 6. 11:48"Челси" Чилуэллийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байна6 сар 6. 11:35ХӨСҮТ: 2 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 193 боллоо6 сар 6. 11:25
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.