2020 оны 2-р сарын 28
16 цаг 35 минут

ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг: Хятадын тал нөхрийн чанараа таниулсан айлчлал боллоо гэж дүгнэсэн

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй  Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго юунд оршиж байв? Энэ зорилго хэрхэн хэрэгжсэн, айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, мөн өдрийн орой эх орондоо буцаж ирлээ. Ерөнхийлөгч энэ удаагийнхаа айлчлалаар БНХАУ-ын удирдлагуудтай уулзан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцаж, Хятадын ард түмэнд Монголын ард түмэн хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг мэдээлж, дэлхий дахиныг түгшээж байгаа коронавирусын өвчлөлийн эсрэг Хятад улсын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, туршлага судаллаа.

Энэ удаагийн айлчлалаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Монголын ард түмнийг төлөөлөн, онц ноцтой нөхцөлд аюулт өвчний эсрэг хүнд тэмцэл өрнүүлж буй Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийллээ.

Мөнхийн, найрсаг хөршийн хувьд Хятад улсад сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйд Хятадын удирдлагууд, ард түмэн талархан, элэгсэг дотноор хүлээж авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь эерэг сэтгэгдлүүд гарч байна. Манай ард түмэн ч бас ойлгож, эерэгээр хүлээж авч байгаа нь анзаарагдаж байна. Энэ бүхэн нь энэхүү айлчлалд тавьж буй дүн гэж харж байна.

Иж бүрэн стратегийн түншлэлтэй хоёр орны хувьд харилцаа, хамтын ажиллагаа ямар ч нөхцөлд үргэлжлэх ёстой. Хятад улс нь манай худалдаа, эдийн засгийн гол түнш. Энэхүү айлчлал нь хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, талуудын харилцан ашигтай бодит хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн бататгахад чухал түлхэц болсон гэж үзэж байна.

-Энэ удаагийн айлчлал онцгой цаг үед, онцгой нөхцөлд хэрэгжлээ, тийм үү?

Тийм ээ, энэ удаагийн айлчлал онцгой цаг үед онцгой нөхцөлд хэрэгжлээ. Үүнтэй холбогдуулан урьд өмнө гарч байсан халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл дурдахыг хүсч байна. Тухайлбал, 2003 онд БНХАУ-д дэгдсэн SARS өвчний үеэр БНХАУ-д хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байсан 22 гадаад арга хэмжээнээс 19 нь цуцлагдаж, 3-хан нь хэрэгжиж байсан. Ихэнх улсын төр, засгийн тэргүүн нар айлчлалаа цуцалж, зөвхөн Франц, Румыний Ерөнхий сайд нар БНХАУ-д айлчилсан байдаг. Тийм ч учраас тэдгээр айлчлалыг “БНХАУ-тай эв санааны нэгдлээ илэрхийлсэн, хүнд үед сэтгэл санааны болон бодит дэмжлэг тусламж үзүүлсэн онцгой айлчлал боллоо” гэж Хятадын төр засаг, ард түмэн өндөр үнэлсэн байдаг.

Энэ удаад ч Хятадын тал манай Ерөнхийлөгчийн айлчлалыг талархан хүлээж авч, хүнд үед нөхрийн чанар таниулсан чухал айлчлал боллоо гэж дүгнэсэн. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” Монгол ардын зүйр үг, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургааль үгийг тус тус иш татаж чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

Мөн халдварт өвчин дэгдсэнээс хойш БНХАУ-д хийсэн гадаад улс орнуудын Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ боломж гаргах завшаан болно хэмээн тэмдэглэсэн. Уулзалтын үеэр талууд коронавирусийн асуудал нь нэг улсын асуудал биш нийт хүн төрөлхтний өмнөх том сорилт тул хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг тэмдэглэсэн.

Түүнчлэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ хэлсэн үгэндээ, цаг зуурын энэ бэрхшээлийг даван гарснаар хоёр улсын хоорондын гадаад худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэхийн хамт, энэ удаагийн айлчлалын дүнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Монголын тал Хятад Улсад вирусын халдвар авсан, өвчилсөн, нас барсан хүний тоо өдрөөс өдөрт буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж байгаа нь төр засаг болон бүх шатны байгууллага нь энэ өвчинтэй тэмцэх ажлыг түргэн шуурхай, оновчтой зохион байгуулж, ард иргэд нь хариуцлагатай, ухамсартай хандаж хамтарч ажилласны үр дүн гэж үзэж байна.

Хятадын төр засаг коронавирусын өвчлөлтэй тэмцэж хүрсэн ололт амжилтыг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ тархалтаас урьдчилан сэргийлэх болон голомтод авч хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй туршлагыг нь судалж танилцан, харилцан мэдээлэл солилцсондоо сэтгэл хангалуун байна. Цаашид байгалийн гамшиг, осол, гоц халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийлэл болсон бөгөөд бүс нутаг, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бататгаж, Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааг улам бүр гүнзгийрүүлсэн бодит алхам болсон гэж үзэж байна.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.220Зочин   • 2020, 3 сарын 1. 12 цаг 20 минут

Дэлхийн тавцанд шившиг болголоо.. хөөрхий нөгөө авилгал цэцэглэж мөнгө угааж саарал жагсаалтанд орсон монгол улс хорио цээрээ зөрчиж нүүрс аваач гээд гуйж явна гэж дооглож байгаадаа .

178.209.135.155C.Bold.   • 2020, 2 сарын 29. 15 цаг 15 минут

Urdirdiin erunhiilugchidiig bodvol Mongol ulsaa delhiin davtsand nerrd gargaj .Mongol hvn Mongol Maliin mah yamar gedegiig jinhen surtajillaa mash mundag erunhiilugch .Mongol nohoi gej h4elvvlsen ni vnen uym daa .Puting Taramptai uzasaar yariyalchihsan .Mongol nohoidoo .Zun bilegchiin helsen vg biadag .Ene Mongol uls butsaad delhiid nojiorhono gedeg bi bvr gaihaad baisan .Bvh ulsuud uvchind nervegdej Mongoliin 5 hoshuu maliin bvteegdehvvn baas ni hvrtel delhiigbavrah uym bna.Odool oiloglloo tehdee vniig zuv joloodoh hvcn heregtei uym bna .

83.20.243.139Зочин   • 2020, 2 сарын 29. 5 цаг 54 минут

Harh batsetseg italy orgoh zamaa gargaz bn kkkkk

98.206.15.23Зочин   • 2020, 2 сарын 29. 1 цаг 59 минут

Mongol ulsiin gadaad yamnii orlogch baisiimuu..Zuragiig n haraad hyatadiin gadaad yamnii orlogch gehed zaluuhan hujaa yumdaa gej anduurlaa shdee...Gadaad yam ch ali ulsiinh n medegdehee bolihno dee

192.82.71.172Зочин   • 2020, 2 сарын 29. 1 цаг 17 минут

Энэ тэнэг авгай чинь Бат энхийн ну аа нь гэнээ ха ха

103.212.116.145Зочин   • 2020, 2 сарын 28. 19 цаг 47 минут

Халдварын голомт руу хууль журам хорио дэглэм зөрчиж хүн хүч мөнгө барж явсан тэнэг хүнийг битгий өмөөр тэнэгээ.

202.126.89.157Зочин   • 2020, 2 сарын 28. 19 цаг 01 минут

Дахиж туршлага судалсан гэдэг үг битгий унагаарай тэр жил хотын хурлын хэдэн МАНгарууд туршлага судлаад хаа хол бразильд явж байсан шүү туршлага судалмаар байвал Эрээн хотоос

103.229.123.141зочин   • 2020, 2 сарын 28. 16 цаг 52 минут

Баяр ,хүргэе. Ард , олноо , алагчилахгүй ийм ,зөвөөр ,толгой ,ажиллаад ,байвал ,нэрийг нь ,дахин ,дэвшүүлэх юм шүү.

66.181.176.220Зочин   • 2020, 2 сарын 28. 16 цаг 49 минут

Захимаар л яриад мэнд мэдчихээч ! Заавал өөрөө олон хүн дагуулж очих хэрэгтэй байсан юм уу ? Эрсдэл дагуулаад .

122.201.22.187Зочин   • 2020, 2 сарын 28. 18 цаг 31 минут

чи гэртээ л сууж бай чавганцаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.