НМХГ-аас Баянзүрх дүүрэг дүүрэгт оршин суугч иргэн Г 2020 оны 02 дугаар сарны 13-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаараа “Аймшигтай..........Манай хамаатан онцгой комисст ажилладаг. Вирус илэрснийг нууж байгаа юм бна.......” гэх худал мэдээлэл бэлтгэж, олон нийтийн сүлжээнд тараасан зөрчлийг шалгалаа.
Тус зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл "Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" заалтыг үндэслэн 150 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авлаа.
Эх сурвалж: НМХГ
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Манайхан арай дэндүү тэнүүл юм аа. Одоо хэсэг завсарлаач ээ. Наад вирус гэдэг чинь зөөгдөөд ирвэл яах юм. Бид уг нь жилээс жилд бие биенээ хүндэтгэж үзэх, ёс зүйтэй байх талаар улам л баярламаар болоод байгаа шүү дээ. Ганцхан ийш тийшээ манаараа л давхиад байх юм. Хойтонгийн цагаан сар гэж байна шүү.
2саяаар тогооч , ! Зарим улсууд надад халдварын бүх шинж илэрлээ . Би одоо тусгаарлагдсан. Г м нар ажил олгогч нараа дарамталж айлгаж байна . Тэднийг яах вэ ?
torguuli bish baina. hamgiin bagadaa 1 Saya togrogoor torgoh, tegeed niitiin tustai hodolmort 100 tsag ajillah
Hudal medeelel taraasan huniig bur undur Shiitge baga bna !!! Hudal medeelel asar hor hunuultei !!!
Бараг зүгээр өнгөрөөсөн юм биш үү ..
Зөрчил гэдэг хүнийг НМХГ гэдэг нөхөр 150 000 төгрөгөөр торгосон юм уу даа янз нь . Танай байцаагч нарын мэдлэг, чадвар иймэрхүү, залхуугийн туйлд орсон байна даа Л.Эрдэнэчулуун даргаа