2020 оны 2-р сарын 29
11 цаг 50 минут

Тойм:Ерөнхийлөгч Хятад улсад айлчилж, нүүрсний экспортыг сэргээлээ

Өнгөрсөн долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3 хүртэл зогсоолоо 

Сар шинийн өдрүүдэд нийтийн тээвэр үйлчлээгүй. Мөн хот хооронд зорчих хөдөлгөөнийг сунгасан юм. Тэгвэл шинийн 3-ны өдөр Засгийн газар, УОК хуралдаж, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг  хүртэл сунгахаар шийдвэрлэсэн юм.  

Тодруулбал, Улсын онцгой комиссоос амралтын өдрүүдээр хөдөө, орон нутгийг зорьсон иргэдийг ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаан, албан томилолтоос бусад ямар ч шалтгаантай байсан буцааж нийслэл рүү нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.  Ирэх мягмар гарагийн өглөөний 08:00 цагт нийслэл рүү орох хөдөлгөөнийг нээнэ. 

Солонгос, Японы чиглэлийн болон орон нутгийн нислэгийг зогсоолоо 

Улсын онцгой комисс энэ сарын 26 буюу шинийн 3-ны өдөр хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан юм.  Тэр дундаа БНСУ руу явах болон тус улсаас ирэх хоёр талын нислэгийг гуравдугаар сарын 11-ий өдрийг хүртэл зогсоохоор болов. Түүнээс гадна, Японы нислэгийг хоёр талд нь гуравдугаар сарын 11-ий өдрийг зогсоох шийдвэр гаргасан. Энэ сарын 27-ны өдрөөс хойш хоёр долоо хоногийн турш Япон, Солонгосоос ямар ч нислэг хүлээж авахгүй. Мөн тус улсууд руу нисэхгүй юм. 

Төрийн албан хаагчдыг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гадаад руу томилолтоор явахыг хориглов. Тэгвэл орон нутгийн нислэгүүдийг ч гэсэн гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал цуцлах шийдвэр гаргасан билээ. 

Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж, 30 мянган хонь хандивлалаа 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн найрсгаар яриа дэлгэн мэндчилсэн.  Мөн Хятадын ард түмэнд Монголын ард түмнээс 30 мянган хонь хандивлаж байгааг мэдэгдэж, монгол бичгээр бичсэн хандивын бичгийг гардуулсан юм. 

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн халдварт өвчин гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар эмнэлэгт тусгаарлалаа 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлаад, тэр өдөртөө эргэж ирсэн.Айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явсан юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Д.Бадрал нарыг сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарласан. 

Харин бусад дагалдан явсаэн албаны хүмүүсийг Жаргалантын аманд байрлах сувилалд тусгаарласан юм. 

Нүүрсний экспортыг сэргээж, ах ахуйн нэгжүүдийг торгохгүй байхаар боллоо 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, нүүрс, газрын тосны ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлохдоо ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг сайтар авч, хорио цээрийн ариутгалын нөхцөлтэй гэх мэт зохицуулалттайгаар тээвэрлэлт хийх чиглэл өөв.  Ачаа тээвэр хийж байгаа жолооч нар хамгаалалтын хувцастай байх, ариутгал хийгдсэн байх шаардлагатай аж. 

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй бол алдагдал оногдуулдаг байсныг цуцлах чиглэл өглөө. Үйл ажиллагаа нь хэвийн аж ахуй нэгжүүдэд хамаарахгүй, үйл ажиллагаа нь хэвийн бус байгаа бол торгуул ногдуулахгүй байх хууль боловсруулах үүрэг өгсөн юм.  

Дэлгүүр, худалдааны төв, захууд хэвийн ажиллана 

Нийслэлээс энэ сарын 27-ны өдөр мэдээлэл хийж, бүхий л баар, паб, караоке, фитнесс төв, дэн буудлуудыг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хааж байгааг мэдэгдсэн юм.  НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Бүх төрлийн баар, спорт, урлаг соёл, шашны газрууд, цанын бааз, саун, билльяард, фитнесс, бүжиг иогын клубүүд, жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоохоор болсон. Энэ шийдвэрийн хүрээнд өчигдөр оройноос эхлээд цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтраад мэдэгдэл хүргэж байгаа. 

 Түүнээс гадна, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 321 сүм, хийдийг хаах шийдвэр гарсан.  Үүнээс 80 нь буддын, христийн 189, бусад шашны 52 сүм хийд байна.  Хэрвээ эдгээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулбал иргэдээс мэдээлэл авч, торгоно. Цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг авна. Шинэ төрлийн коронавирус дэлхийн 38 оронд тархсан энэ эрсдэлтэй үед хорио цээрийг дагаж мөрдөхийг сануулж байна.  Хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүд хаагдахгүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Харин нэг удаагийн хамгаалах хэрэгслийг өмсөж, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй байна. Цайны газар, ресторан, кафе 22:00 цаг хүртэл ажиллана" хэмээсэн юм. 

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.220Зочин   • 2020, 3 сарын 1. 11 цаг 31 минут

Юу нь их хятадад хайртай болчихов . ТӨМӨР ЗАМАА барисан бол ингэж доош орохгүй л байсын . Нөгөө монгол ялна гээд байсан хүн 10 хонохгүй хятадын урд хөөгдлөө даа.

202.9.46.203Зочин   • 2020, 3 сарын 1. 9 цаг 18 минут

Монголчууд саналаа зардаг, хятадтай өвөр түрийдээ ордог Элбэгдорж болон түүнтэй адил худалч зальтнуудыг дээрээ залдаг адгийн хүмүүс. Орк монголчууд хөгжихийг хүсэхгүй байна

202.126.89.71Зочин   • 2020, 2 сарын 29. 19 цаг 31 минут

Гадны банкийг оруулахыг дэмжиж байна. Шал худлаа юм ярьж, өөрсдөө банк, ББСБ-аараа баяжиж байгааг бид харж л байна. Монгол банкны хүүхэн 14,0 тэрбумтай аархаж байгаа биз дээ. Наад 76 чинь бүгд л гадны банк оруулахыг эсэргүүцэж байгаа. Дай-шин-хүүгийн пүүснээс ялгаагүй л байна. Тэтгэврийн зээл 1 жилд 1 % байсан, Одоо 6 сард 1,4 % болсон байна. ЭНэ одоо юу вэ, Төр барьж байгаа шуналтангууд аа

192.82.70.199Би   • 2020, 2 сарын 29. 13 цаг 48 минут

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ ЖУУЛЧИН ИРЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ЯАРИХ ХЭРЭГГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛ НЬ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ӨНӨӨДӨРИЙН ӨНДӨР ҮНЭ!!!!!!!!

203.91.115.53Зочин   • 2020, 2 сарын 29. 13 цаг 20 минут

Хятадууд Монголчуудыг элэглэж байна л даа. Зүгээр л юм аа гуйгаад л ирэхгүй.

64.119.18.214Зочин   • 2020, 2 сарын 29. 16 цаг 23 минут

Хуцна биз. Сайн мэдээ уншиж чадахгүй бол дуугүй амаа татаад өнгөр

66.181.176.203зочин   • 2020, 2 сарын 29. 12 цаг 14 минут

Заавал улсын төсөв энэ тэр гэж байхаар Ерөнхийлөгч өрөө том компаниудаа урайлаад хувиасаа хэдэн хонь өгөх байлгүй дээ

202.55.188.40vjj   • 2020, 2 сарын 29. 11 цаг 47 минут

ЗА ТАМИНЬ, НЭГ ЗҮЙЛИЙГ ЧУХАЛЧЛАН ХЭЛЬЕ. 1 ХОНЬ, 10 ХОНЬ, 100 ХОНЬ, 1000 ХОНЬ ХАНДИВЛАЛАА ГЭЖ ДУУЛДАЖ БАЙНА. МЯНГАН ХОНЬ ӨГӨХ НЭРЭЭР МАЛЫН ОРОМЦОГ ӨГЧ, ХАНДИВ ӨГӨХ НЭРЭЭР ХАЯГДЛАА ЗАЙЛУУЛАХ ГЭЖ ОРОЛДОВ ОО. МАНАЙХААН, ДЭЛХИЙ ДАЯАР ШАГШИН ЯРЬЖ БАЙХАД, ОДОО НЭГ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙХЭН ШИГ ХОНИНУУДАА ӨГЧ, НЭР ТӨРӨӨ ХАДГАЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ШҮҮ. ХОНИНЫ АМЬДЫН ЖИН, НАС, ЗА ТЭГЭЭД ЭРҮҮЛ ГЭСЭН ЭДГЭЭР СТАНДАРТЫГ ЗААВАЛ ТОГТООЖ, ТОМИЛОГДСОН КОМИСС НЬ ОЛИГТОЙХОН ҮЗЭЖ ХЯНААД ТЭГЭЭД ГАРГААРАЙ ДАА.ХУРГА ТӨЛӨГ, ХӨГШИН МАЛАА ЗАЙЛУУЛАХ БОЛОМЖ ГЭЖ ХАРЖ ТЭНЭГТЭВ ДЭЭ.

202.9.40.48Зочин   • 2020, 2 сарын 29. 12 цаг 01 минут

Хятадууд өөх иддэггүй юм шүү. Мал амьтныг зүй бусаар алж байгааг манайхан нүдээр харсан гэдэг. Мөн мал амьтныг амьдаар шарж байгаа чанаж байгаа бичлэгүүд ч зөндөө байдаг харахын эцэсгүй.

202.9.40.48Зочин   • 2020, 2 сарын 29. 11 цаг 46 минут

Ер нь бол байгаа баялгаа бусдаас гуйж борлуулан амьдрах нь сайхан амьдрал биш шүү дээ. Бүх юмаа дотооддоо хийдэг болж гаднаас гуйхгүй амьдрах нь айл өрхд ч улс оронд ч сайхан амар хялбар юм шүү дээ. Улс орон маань гадаадыхнаар дүүрж тэд ашиг олж манай амьдралд нөлөөлж эхэлсэн байна. Эрх мэдэлтэнүүд нь гадныхантай холбоо сүлбээтэй болчихсон дотоодын баялгаа дотооддоо биш харийханэзэмшчихсэн байна. Бид Хятадад сайхан сэтгэлээр туслалаа. Харин хятад компаниуд манай улсын хуулийг уландаа гишгэж ашиг олдог явдал байсаар байгаа.

202.126.89.123irgen   • 2020, 2 сарын 29. 11 цаг 26 минут

Saihan medee bna.Erunhiilugchiin ishlel tatsan hyatad, mongoliin zuir ug ih taalagdlaa.Turiin terguundee setgel hangaluun bna aa.ug uildel geed

202.9.40.63Zol   • 2020, 2 сарын 29. 11 цаг 00 минут

UB-d iim ih sum bdag umuu? Naa sumuudee 1 musun tsuuluuch.Arai l bna shu! Terniihee orond jijig dund uildveree hugjuulehed tus nemer bolooch.

59.153.112.150zolood   • 2020, 2 сарын 29. 11 цаг 33 минут

jon jon geed bailgui angli hel suraa chi

66.181.161.54Иргэн   • 2020, 2 сарын 29. 14 цаг 16 минут

Манай улсад гадны шашны урсгал ихээр орж ирж, цуглаан болдог байшин барилга нь бас ихээр баригдаж байгаа нь энэ тооноос харагдаж байна.Ийм их шашин.байшин нь хэрэгтэй юм болов уу.Эмнэлэг цэцэрлэг г.м ард түмэнд минь хэрэгтэй барилга үйлчилгээ санал болгож байна.Олон шашины урсгалын зөвшөөрөлийг хуулийн дагуу зөв шийдэцгээе.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.