2020 оны 3-р сарын 2
10 цаг 55 минут

"Хурд" хамтлаг гуравдугаар сарын 8-ны өдөр онлайнаар тоглолт хийнэ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж буй энэ үед урлаг, спортынхон халуун сэтгэлийн хандив өргөсөөр байгаа билээ. Өнөөдөр "Хурд" хамтлагийнхан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, хандив өргөлөө.  Энэхүү үйл явдалд "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, Д.Отгонбаяр тэргүүтэй оролцлоо.

Үйл ажиллагааны эхэнд "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр "Энэ их хүнд цаг үед урлагийн бид тайвшрал тайтгарлыг өгдөг. Тиймээс ард олон, монголчуудынхаа сэтгэлийг тайвшруулах үүднээс "Хурд" хамтлаг, HD Монгол телевизтэй хамтраад, гуравдугаар сарын 8-ы өдөр "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтыг анх удаа онлайнаар, телевизээр тоглох саналыг танд хүргэж байна.  Аливаа хүнд цаг үед тэргүүн эгнээнд байдаг эмнэлэг, цагдаа, онцгой байдлынхан, хилийн цэрэг, хяналтын байгууллагынхны ар талд урлагийнхан байдаг. Тиймдээ ч бид үүргээ биелүүлж, ард иргэддээ, бүхий л чиглэлээр ажиллаж байгаа ажилтан, албан хаагчиддаа зориулж тоглолт хийх гэсэн юм" хэмээн хэлж, хүсэлтээ албан ёсоор Шадар сайдад гардууллаа.  

Тэгвэл "Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр "Сая сар шинээр онлайн золголт гэж хийлээ.  Бид ч гэсэн хамтлагаараа онлайн хэлбэрээр тоглолт хийх гэсэн юм. Гуравдугаар сарын 8-ны өдөр бүх ээжүүд, монголчууддаа зориулж, уриалга болгож тоглолт хийх гэж байна" хэмээлээ. 

Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин "Онлайн хэлбэрээр тоглолт хийнэ гэдэг их сонирхолтой санаачилга байна.  Бид үнэхээр хүнд цаг үед тулж ирлээ. Би өглөө босоод л Хятадад, Солонгост өвчилсөн хүний тоо хэдээр нэмэгдэж вэ гэж хардаг.  Өвчлөл буурахгүй байна. Өчигдөр Солонгост 2500 хүн өвчилсөн байсан бол өнөөдөр 4200 гараад явчихлаа. Тэнд манай улсын 48 мянган хүн байна. Хөдөлгөөн ихтэй, байнга наашаа явж байгаа.  Иран гэхэд л үнэхээр хүнд байдалтай байна. 

Тийм учраас тайвшрах ямар ч боломжгүй. Улсын онцгой комисс ойр ойрхон хуралдаж, шийдвэр гаргаж байна. Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, Мартын 8, цэргийн баяр, Наурызын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. БНСУ, Япон, Иран, Италиас ирж байгаа хүмүүсийг Замын-Үүд, Буянт-Ухаа, Алтанбулагийн боомтоор л хүлээж авахаар болж байна. Бид энэ өвчнийг оруулж ирэхгүй л байх хэрэгтэй. Ороод ирвэл манайх үнэхээр хүндрэлтэй, хэцүү шүү дээ. 

Та бүхнийг эх орноо хайрласан, бахархсан үзлээр ард түмнийг хүмүүжүүлэх чиглэлээр олон жил ажиллаж байгааг мэднэ. Та бүхний өгч байгаа сайхан сэтгэлийн хандивын төгрөг тутам сайн сайхан бүхний булаг болж ундрах болтугай" хэмээлээ. 

"Хурд" хамтлаг тоглолтынхоо явцад данс нээж, сэтгэлийн хандив авах аж.  Мөн ЭМЯ-аас гаргаж байгаа сэрэмжлүүлгүүдийг хүргэж, ард түмнээ уриалах юм байна.  

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

86.243.162.225Зочин   • 2020, 3 сарын 2. 13 цаг 31 минут

Onlinaar ger tseverlene, hool hiine.

202.9.40.164зочин   • 2020, 3 сарын 2. 11 цаг 23 минут

Хурд хамтлагтаа баярлалаа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.