2020 оны 3-р сарын 3
11 цаг 30 минут

Дугуй засварч Б.Алдар: Монголчууд аа,  бүгд эвтэй, найртай байж аюулт өвчний ард гарцгаая

 

Баасанжавын Алдар гэх залуу  өнгөрсөн ням гарагт  цахим орчимд түргэн тусламж, онцгой байдал,  цагдаагийн байгууллагын машины дугуйг үнэ төлбөргүй засаж өгөхөө мэдэгдсэн нь олон хүний анхаарлыг татаж, урмыг сэргээсэн. Монголчууд өглөгч, зовсон нэгэнд туслахад хэзээд бэлэн гэдгээ  даян дэлхийд таниулаад удаагүй байна. Тэгвэл саяханаас  урлаг соёл, спортын алдартнууд эрүүл мэндийн байгууллагад мөнгөн болон эд материалын туслалцаа үзүүлж,  хамтын хүчээр аюулт өвчнийг давж гарахыг уриалсан. Энэ уриалгын давалгаа эгэл ардын дунд ч үргэлжилж эхэллээ. Манай сурвалжлах баг Фэйсбүүкт тавьсан зар, утасны дугааараар  Б.Алдартай холбогдон Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, Улаанхуарангийн эцсийн буудалд байрлах дугуй засварын газрыг зорилоо. Улаанхуарангийн эцсийн зогсоолоос холгүй байх жижигхэн дугуй засварын гадаа “Корона” дугуй засвар гэх жижигхэн самбарын хажууд, Б.Алдар биднийг зам угтан тосов.

Ирсэн зорилгоо уламжлаад,  дугуй засварын байр руу орцгоолоо. Жижигхэн байр харанхуй ч жижиг цонхоор гадаах гудамж талбай бүгд харагдана. Энэ байрандаа өөрийн хамтрагч С.Алтанхуягтай дугуй завсар ажиллуулаад  8 сар болжээ. Тэр өмнө нь  цагдаагийн хэд хэдэн машины дугуйг үнэ хөлсийг нь авч янзалж байхдаа  “Хүний төлөө ажилладаг хүмүүс яарч, явахад техник нь эвдрээд зогсох хэцүү юм даа” гэсэн бодолтой хоцорчээ. Үүний үндсэн дээр, вирусын халдвар дэгдэх аюултай байгаа  энэ нөхцөлд  өөрийн хийж чадах зүйлээр туслах санаа төржээ. Ингээд бид хэсэгхэн хугацаанд хөөрөлдөв.

-Таны энэ санааг олон хүн дэмжсэн үү?

-Тэгэлгүй яахав. Би эхнэр, гурван хүүхдийн хамт Улаанхуаранд амьдардаг. Мэдээж гэр бүлийн хүн, хамт ажилладаг дүү маань зөвшөөрсөн. Дэлхий нийтэд коронавирусээс болж олон хүн нас барж, их хүнд байдалтай байна. Ийм байхад өөрийнхөө чадахаар тусалья гэж бодсон. Би хагас сайн өдөр энэ санаагаа сэдсэн. Тэгээд хаяг хийлгэсэн юм.  Хаягаа ням гарагт,  аваад өөрийн фэйсбүүкт зараа оруулсан.

-Зар тавьсаны дараах хүмүүсийн хандлага ямар байна вэ?

-Хүмүүс маш сайхан хүлээж авсан. Бүгд чадахаараа бие биедээ тусалж, энэ өвчний ард гарч чадвал учиртай шүү дээ. Хариу нэхээгүй тус хамгийн сайхан.

-Та бизнес эрхлэгчид болон иргэдэд уриалга хүргүүлээч?

-Нийт монголчууддаа жирийн нэгэн иргэн хүний хувьд өөрийн бодлыг хэлэхэд, бидний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа энэ хүмүүстээ туслаж, дэмжицгээе. Бүгд эвтэй, найртай байж,  дор бүрнээ хичээж энэ аюулт өвчний ард гарцгаая. Үр хүүхдүүдийнхээ төлөө хичээцгээе.

Биднийг ярилцаж байх зуур дугуй засварын гадаа машинууд ирсээр байлаа.  Биднийг ирэхээс хэдхэн минутын өмнө цагдаагийн нэг машин ирээд явсан байв. Б.Алдар Фэйсбүүкт зар тавьсныхаа дараа цагдаагийн 3-4 машины дугуйг үнэ төлбөргүй засаж өгчээ.  Б.Алдар болон С.Алтанхуягаас коронавирусын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлж байгаа тухай асуухад  “Ажлын байран дээрээ  маск байнга зүүж байгаа. Бид хоёр  4 ээлжийн масктай. Бүгдийн ээлжилж зүүдэг. Хорооноос манай дугуй засварын газарт үнэ төлбөргүй ариутгал сайн хийдэг. Бас маск зүүгээгүй хүмүүст үйлчлэхгүй гэдэг шаардлага тавьдаг” хэмээж байлаа.  

Дэлхийн олон оронд Коронавирусын халдвараар өвчлөгсдийн тоо өдөрт хэдэн зуугаар шинээр бүртгэгдэж байгаа энэ үед монголчууд хариуцлагатай байгаагийн нэг жишээ энэ юм. Энэ мэт олон жишээнээс дурьдвал,  хүнсний дэлгүүрүүд маскгүй хүнд үйчлэхээ больж, автобус баазын хянагчид нийтийн тээвэрт суусан хүн бүрийг ариутгагч бодисоор гараа  ариуитгаж үйчлүүлэхийг шаардаж,  дугуй засвар эрхлэгч хүртэл өөрийнхөө чадах чинээгээр нийтийн эрүүл мэндийн төлөө гараа сунгалаа.

Цаашлаад эрүүл мэндийн яаманд  өөрсдийн дарсан чацарганаа хүртэл бариад ирсэн ахмадууд ч байна. Харахад амархан, багахан тус  мэт санагдавч хамтдаа хичээсээр. Төр засаг, ард иргэд нэгдэж хамтын хүчээр вирусын халдвараас сэргийлэхийн төлөө зүтгэж байна.  Өнөөдөр л гэхэд ганцхан хүний зоригтой үйлдэл, хүчин чармайлт олон хүнд итгэл төрүүлж мэргэжлийн байгууллагуудын олон сарын хөдөлмөрийн үнэ цэнийг хэдэн мянган хүнд ойлгуулж болдог гэдгийн  тод жишээг бид харлаа.

 Т.Эрдэнэчимэг 

 

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.30Зочин   • 2020, 3 сарын 3. 14 цаг 40 минут

zaluuchuud vlger duurial awax boltugai

202.70.37.34Зочин   • 2020, 3 сарын 3. 13 цаг 49 минут

Заяа буян нь дэлгэрч яваг Эрүүл энхийг хүсье

64.119.20.7Зочин   • 2020, 3 сарын 3. 13 цаг 40 минут

Ekh oronch hun geh iim huniig helneee

66.181.189.78Zochin   • 2020, 3 сарын 3. 13 цаг 37 минут

2 zaluudaa amjilt khusch bayar khurgie saikhan sanal baina amjilt er ni ikh saikhan setgeltei khumuus ekh orond mini suuliin ued olshirch baigaad bayrtai baina amjilt

203.91.119.42Зочин   • 2020, 3 сарын 3. 12 цаг 18 минут

сайхан сэтгэлтэй залууд баярлалаа

202.179.25.247зочин   • 2020, 3 сарын 3. 10 цаг 29 минут

Монголчууд минь эвлэлдэн нэгдэж чаддаг гэдгээ нотлон харуулж байгаагийн нэг тод жишээ. Амжилт, сайн сайхныг хүсье.

202.179.31.75зочин   • 2020, 3 сарын 3. 10 цаг 09 минут

Эх орон ард түмнээ гэсэн мөн ч сайхан сэтгэл шүү. Хоёр залуудаа амжилт.

103.10.22.57уншигч   • 2020, 3 сарын 3. 9 цаг 36 минут

зөв сайхан сэтгэлтэй энэ хүүд амжилт хүсье

203.91.119.42Зочин   • 2020, 3 сарын 3. 9 цаг 26 минут

Сайн хүний үр Сүүт гүүний унага

64.119.23.192Зочин   • 2020, 3 сарын 3. 9 цаг 23 минут

Үнэхээр бахархмаар сайн залуу байна .

64.119.19.149M   • 2020, 3 сарын 3. 9 цаг 21 минут

ene hun ugaasaa amjilttai yawaa negen. harin ta bid unuudur yu hij chadah bilee niihemd yaj nuluulj chadah bilee dor burnee bodoj hiih hergtei baina.

66.181.190.70Zochin   • 2020, 3 сарын 3. 9 цаг 16 минут

Sain sanaanii uzuurt tos gedeg dee. Ajil uils amidral ni dandaa tsetseglej yavag ee.

103.57.94.166zochin   • 2020, 3 сарын 3. 9 цаг 06 минут

Amidrald ni az jargal eruul enhiig, ajild ni amjilt buteeliin deediig huseye,.Henii ch sanaagui sanaag gargasan mundag zaluu bnaa

203.98.76.100Зочин   • 2020, 3 сарын 3. 9 цаг 01 минут

saihan yum aa setgel hudulj bna bayarlalaa ta buhend

103.20.152.50Зочин   • 2020, 3 сарын 3. 8 цаг 55 минут

Энэ жирийн сайхан ажилсаг залуу ийм сайхан уриалага гаргаж байхад ЭНЭ үүрэн телефоны аператор компаниуд нэг минутынхаа үнийг хасах талаар юу ч хийхгүй, дугарахгүй байх юм аа.... 1 миницт нь 10 төгрөг басанч эд нарт ашигтай байх юм гэсэн шүү ...

202.9.40.53зочин   • 2020, 3 сарын 3. 8 цаг 26 минут

Амжилт залуу минь.Бид хамтдаа хичээсээр л байх болно.Чадна шүү элэг нэгтнүүд минь.

103.229.122.248Zochin   • 2020, 3 сарын 3. 8 цаг 14 минут

Uhaantai sain zaluu bnaa amjilt

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.