Шинэ коронавируст халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 03 дугаар сарын 3-ны өдрийн 06:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан.
Онцгой комиссын шийдвэрээр хаагдсан байсан хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр өглөө 06:00 цагт нээлээ. Ингэснээр зөвхөн Нийслэлд гэхэд 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирэх тооцоог холбогдох албаныхан танилцуулсан. Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачааллыг зохион байгуулахаар найман товчоонд Тээврийн цагдаагийн албаны 500 алба хаагч бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ өдрийн 04.00 цагаас эхлэн ажиллаж байна.
Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын газрын нийт 30 гаруй алба хаагч товчоодод ажиллаж нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авч нэвтрүүлж байгаа юм. Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрджээ.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Данаа хөдөөний улсууд хотод новшроод байгаа шүү дээ
Яг үнэн
Наадуулчинь оркуудшүү дээ наадуулд чинь хууль дүрэм журам гэж огт байхгүй нотолгоо нь хязгаарлалтыг мэдсээр байж явчаад аймшгийн тахал байсан ч эд тоохгүй дайн байлдааны үед ч хамгийн түрүүн бууж өгч эх орноо худалдана наад оркуудад үнэт зүйл гэж байхгүй ийм л новшнууд улс үндэстнийг балладаг байхгүй юу
tiim l yum shig baina
хэсэгчлэн нээхгүй бол ийм байдалд хүрч байна, үерийн ус сад тавьж байгаа мэт
зөвөө