2020 оны 3-р сарын 6
10 цаг 37 минут

Тариаланчид Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандлаа

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, орлогч дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин нарт хандаж хүсэлт гаргалаа.

Хүсэлтдээ “Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны, сайд Ч.Улаан нь 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128,000,000,000 гаруй тэрбум төгрөгөөр 160,000 тонн улаанбуудай худалдан авах тендер зарласан байна. Уг тендер хэрэгжиж гадаадаас өндөр үнээр, чанар муутай улаанбуудай буудай худалдан авснаар газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 2,000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, тариаланч нар ирэх хавар улаанбуудай тариалах шаардлагагүй болж, дампуурч, үүд хаалгаа барихад хүрэх болоод байна.

Газар тариалангийн салбарт тариа тарьж, үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьнаар Монгол Улсын хүнсий аюулгүй байдал алдагдаж, гол түүний эд, стратегийн хүнс болох улаанбуудайгаа өндөр үнээр, гадаадаас худалдаж авдаг, гадаад орнуудаас 100% хараат болох аюул, эрсдэл ойрхон байна” гэжээ. 

Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.  



ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, ОРЛОГЧ ДАРГА МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ТАНАА

2020 оны 03-р сарын 05 өдөр

Хүсэлт гаргах тухай:  

МОНГОЛЫН ҮР ТАРИА ЭРХЛЭГЧДИЙН ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБОО нь гаар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж, тариа тариулдаг 2000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, 25000 гаруй гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг төрийн бус байгууллага юм. 

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны, сайд Ч.Улаан нь 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128,000,000,000 гаруй тэрбум төгрөгөөр 160,000 тонн улаанбуудай худалдан авах тендер зарласан байна. Уг тендер хэрэгжиж гадаадаас өндөр үнээр, чанар муутай улаанбуудай буудай худалдан авснаар газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 2000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, тариаланч нар ирэх хавар улаанбуудай тариалах шаардлагагүй болж, дампуурч, үүд хаалгаа барихад хүрэх болоод байна. Газар тариалангийн салбарт тариа тарьж, үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьнаар Монгол Улсын хүнсий аюулгүй байдал алдагдаж, гол түүний эд, стратегийн хүнс болох улаанбуудайгаа өндөр үнээр, гадаадаас худалдаж авдаг, гадаад орнуудаас 100 хараат болох аюул, эрсдэл ойрхон байна. 

Корона гэх өвчин тахал гарсан энэ үед улаанбуудайн хомсдол үүссэн, нөөц хэрэгтэй гэх шалтгаанаар татвар төлөгчдийн 128,000,000,000 гаруй тэрбум төгрөгөөр ОХУ болон БНХАУ-аас чанар муу буудайг өндөр үнээр худалдан авах шийдвэр нь аюултай, эрсдэлтэй, үр ашиггүй, цөөхөн хэдхэн хүн, улс төрчдийн бизнес, гурилын үйлдвэрүүдийн лобби юм. Улс оронд гурилын хомсдол үүснэ гэж үзэж байгаа бол улаанбуудай биш гурил импортлох нь төсөвт дахин илүү хэмнэлттэй, зардал багатай, өвчин, аюулын эрсдэл бага юм. 

ХХААХҮЯ сайд, өндөр албан тушаалтнууд өрнөөс өрний хооронд, газар тариалангийн салбарыг нуруундаа үүрч, ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангахаар ажиллаж байгаа тариаланчдаа бус,  гадаадаас муу улаанбуудай тендер нэрээр хямд худалдаж аваад дотооддоо хэд дахин өндөр үнээр худалдан авч, өөрсдийнхөө бизнесийг дэмжихэд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа байдал нь Монгол Улсын газар тариалангийн салбарыг, хүнсний аюулгүй байдлыг ноцтой эрсдэлд бодитойгоор оруулаад байна. 

Манай улсад одоо байгаа улаан буудайн нөөц 2020 онд хангалттай хүрэлцэхээр байхад нэмж 160,000 тонн улаанбуудайг 128,000,000,000 гаруй төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан нь 2020 онд дотоодын тариалан эрхлэгчдийг үр тариа тариалах хэрэггүй гэсэн шийдвэр гэж ойлгогдож байна. Дэлхийн ихэнх улс орнууд хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон газар тариалан, улаан буудайн салбар, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, улаанбуудайн хэрэглээгээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байхад манай улс эсрэгээрээ гадаадаас чанар муу улаанбуудайг өндөр үнээр тендер нэрээр худалдан авч, салбар яамны сайд, цөөхөн хэдхэн хүн төрийн мөнгөөр баяжиж, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж, амьдралаа залгуулж байгаа 50,000 гаруй  иргэн, аж ахуйн нэгжээ дампууруулах, үйл ажиллагааг нь хумих, хязгаарлах бодлого явуулж байгаад тариаланчид бид үнэхээр харамсч, туйлдаж байна. 

ХХААХҮЯ нь сүүлийн жилүүдэд улаанбуудайн тендертэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ тариаланчидтай хэзээ ч  зөвшилцөж, санал хүсэлтийг нь асуудаггүй, цөөхөн хэдхэн гурилын үйлдвэрүүдийн удирдлагуудын саналаар шийдвэрлэдэг болсон нь ашиг сонирхлын  зөрчилтэй ажилладаг, хэдхэн том гурилын үйдвэрийн эздийн эрх ашгийн төлөө ажилладаг болсныг харуулж байна. 

Тариаланчид бид арга буюу өчигдөр 2020 оны 3-р сарын 04-ний өдөр уг хууль бус тендерээр хүчингүй болгох шаардлага өгсөн ч 160,000 тонн улаанбуудайг заавал оруулж ирнэ гэдгээ сайн Ч.Улаан мэдэгдсэн. 

Иймд арга буюу ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, ОРЛОГЧ ДАРГА МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН та бүхэнд хандаж байна. 

Стратегийн хүнс, МУ-ын хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон улаанбуудайг тендер нэрээр гадаадаас өндөр үнэтэй худалдан авч, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг хууль бус ажиллагаа зогсоож, 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128,000,000,000 гаруй /нэг зуун хорин найман тэрбум/ төгрөгөөр зах зээлийн  ханшнаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160,000 тонн Монгол Улсын чанар, стандартад нийцэхгүй, улаанбуудай худалдан авах СХЭИЗОСШ-20200221   дугаартай   хууль бус тендерийг хүчингүй болгох арга хэмжээ авч өгнө үү. 

Жич:  2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128,000,000,000/нэг зуун хорин найман тэрбум/ төгрөгөөр зах зээлийн  ханшнаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160,000 тонн Монгол Улсын чанар, стандартад нийцэхгүй, улаанбуудай худалдан авах СХЭИЗОСШ-20200221   дугаартай   хууль бус тендерийг хүчингүй болгож, хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй бол тариаланчид бид тэмцлийн дараагийн  хэлбэрт шилжихээс өөр аргагүй болоод байна.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.220Зочин   • 2020, 3 сарын 7. 11 цаг 17 минут

МҮҮНЧИН ХҮРЭЛСҮХ МОНГОЛЫГ БАЛЛАХНЭЭ . МУУХАЙ ХҮН .

192.82.70.88зочин   • 2020, 3 сарын 7. 10 цаг 53 минут

Манай тарибланчдад ,стандартад ,нь ,таарах ,будаа ,байгаа ,бол, талбай дээр ,асгаж ,үзүүлж ,болох юм. Ядаж 10000 тн спиртийн будаа гарахгүй юу. Сонин ,маргаан ,байна. Төсвийн ,мөнгө ,биш ,аж ахбйнууд ,өөрсдөө ,мөнгө ,гаргаж ,тендердэж ,байна гэж ,ойлгосон.

192.82.71.75Зочин   • 2020, 3 сарын 7. 8 цаг 10 минут

Mahnaas 1kg tutamd Ulaan saidiin karma ruu mongo ursaj ordog gesen

192.82.71.75Зочин   • 2020, 3 сарын 7. 8 цаг 09 минут

Ulaan 1t tutamaas 1100000 t husah n dee toriin ner barisan luibarchid

103.229.121.103Зочин   • 2020, 3 сарын 7. 6 цаг 13 минут

Buuhaasaa omno tatbar tologchidiin mongonoos yaj humsalhaa sain bodoj oljee .ulaand dahiad tiim bolomj oldohgui ulaan tsaim tsarchihsan obgon iumaa .toriin ner barisan luibarchin

66.181.161.121Зочин   • 2020, 3 сарын 6. 23 цаг 15 минут

Таван толгойг цавчиж зарна л гэнэ, гадаадаас буудай оруулж ирнэ л гэнэ ёстой үхэж байсан новшнууд юмаа. Шунал, сувдаг болсон энэ бирдүүдээс яаж сална даа, Монгол минь тэсэж үдэх л болов уу даа ..............................................

202.9.40.170Зочин   • 2020, 3 сарын 6. 21 цаг 55 минут

тоо хувь мувь харвал толгой нь өвднө цаадах чинь тэгээд ч товчилсон үгийг чинь бүр ойлгохгүй зүгээр л олон тэрбумтаан бид олон тэрбумыг алдахнээ гэж хэл

202.126.89.52Зочин   • 2020, 3 сарын 6. 19 цаг 07 минут

Гурилын үйлдвэрүүд өөрсдөө будаагаа оруулаад авна биз. Наад тендерээс чинь сонгуулийн мөнгө үнэртээд байгаа учраас эсэргүүцээд байна гэж ойлгож байна. Өнгөрсөн онд будаа оруулаагүй тариалалт хийлгэсэн. Энэ жил ийм их будаа оруулахаар чинь хардах нь зөв шүү дээ. ЖДҮ, ХЭДС, ТЭДС, Мал хамгаалах сан , одоо будаа гээд цавчуулж дууслаа даа

192.82.77.108Зочин   • 2020, 3 сарын 6. 16 цаг 28 минут

Зүгээр юм авсан хүн улам давардаг. Иймээс засаг төр дэмжлэгээ багасгаж ойлгуулах хэрэгтэй.

192.82.77.108Зочин   • 2020, 3 сарын 6. 15 цаг 57 минут

Гурилын үйлдвэрүүд мөнгөөрөа авч байгаа. Төрөөс хамгийн их дэмжлэг авдаг тариаланчид ч ёстой даварчихсан новшнууд юмаа. Хөөгөөд явуул.

202.126.89.191Зочин   • 2020, 3 сарын 6. 13 цаг 03 минут

Хүүкээ сда минь буулт хийхгүй шүү.татварын хөнгөлөлт, урамшуулал ,зээл чөлөөлөлт,сургалтын зээл чөлөөлөлт гээд улсын мөнгийг самарч дууслаа.Хэдэн том компаниас өөр орлого оруулдаг хүнгүй боллоо.Хүүк Улаан Баатарбилэг Оюук гээд ганц ажлын байр үүсгэж огт татвар төлж үзээгүй точгонууд төсвийн мөнгө самрахгүй шүү.

202.9.46.57Зочин   • 2020, 3 сарын 6. 12 цаг 14 минут

Нөөц байх хэрэгтэй болоод байна ш дээ. Цандэлэгээ тариаланчдаа одоо тариалалтаа хийгээд намар хураагаад улс ард түмнээ бодоод бага зэрэг хямд үнээр өгнө л биз дээ? Хэл ам хэрүүл тэмцэл хийгээд зөндөө л мөнгө авдаг зөндөө л хөнгөлөлт эдэлдэг биз дээ? Зөвхөн хар амиа бодоод байж ч болохгүй дээ

202.126.89.191Зочин   • 2020, 3 сарын 6. 11 цаг 46 минут

Галзуу Цандэлэг нь хоосон толгой хулхи хурандаадаа ханджээ.таарсан галзуучууд.Үр дүнд нь поп шийдвэр гарна.Сонгуулийн өмнө учраас.

202.9.46.189Зочин   • 2020, 3 сарын 6. 11 цаг 45 минут

Монгол улаан буудай цаг агаарын нөхцөл арчилгаа усалгааг зэргээс шалтгаалдаг юм болуу мэдэхгүй гурил хийхэд цавуулаг чийглэг хангалтгүйгээс орос буудайтай хольж гурил хийдэг гэж дуулсан юм бна.тийм болхоор авах нь зөв болуу.харин ча5ар стандарт хангаж байгаа эсэх луйвар орсон үгүйг холбогдох газрууд нь шалгаад Ард түмэнд тайлагнаж зөв ойлгуулах хэрэгтэй.ингэхгүйгээс болж хардлага төрж мушгин гуйвуулах байдал газар авч бна. Бодвол.энэ их буудайн хагасаар нь ариутгалын спирт хийх байх гэж бодож бна л да

66.181.181.19Зочин   • 2020, 3 сарын 6. 11 цаг 42 минут

Тэнэгүүд бүр усан тэнэгүүд цугларсан уу?

178.62.117.238Zochin   • 2020, 3 сарын 6. 11 цаг 09 минут

Oorsdiinh ni tarialsan ulaan buudai tegeed her chanariin shaardlaga hangaj bgaa, ireh havriin tarialaltand uriin noots ni hureltsehuits bgaa yum uu, ireh namar boltol guril dotooddoo uildverleheer ulaan buudain noots bgaa yum uu gedeg yum todorhoi bus bna. Zugeer lobbi yavaad bgaa bish uu. Ingej shantaajilj boldog gej buruu oilgolt bgaan bish uu. buh zuilee sain tootsoh ni zov. Chanatgui buudai gurliin uildveruuded niiluuleh sanaa bgaa baih. iluudee garsan mongo haa ch baihgui, tootsoo sudalgaa bgaa bolood tegj bgaan bish uu.

202.9.46.228иргэн   • 2020, 3 сарын 6. 11 цаг 03 минут

Улаан буудай байгаа бол хаана, хэдий хэмжээтэй байгаагаа хэлэх хэрэгтэй

66.181.182.206Монгол ялав хаха   • 2020, 3 сарын 6. 10 цаг 45 минут

Монгол яллаа хахахаха

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.